shiid.mn
← Бүх зорилт

НЭГ. БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 1.4. Орон нутгийн хөгжил › 1.4.2. Орон нутгийн хөгжлийн нийтлэг зорилт

ЗОРИЛТ1.4.2.7Үнэлгээгүй

Аймгийн төвүүд болон томоохон хот, суурин газрын агаарын бохирдлыг бууруулна.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[8.6.3] Хот, суурин газарт агаар, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг арилгах ажлыг бүх түвшинд нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АН✓ Тусгасан

[6.1.2] 2-р тойрог (Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг): 6.1.2.1. Жаргалан, Алтай өрхийн эмнэлэг, Бугат, Цээл (шинэ суурьшлын бүсэд), Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барина. 6.1.2.2. Есөнбулаг сумын нэгдүгээр сургууль, Алтай, Бигэр, Цогт, Чандмань, Шарга, Эрдэнэ сумын сургуулийн барилгуудыг шинээр барина. 6.1.2.3. АШУҮИС-ийн нэгдүгээр байрыг дахин төлөвлөлтөд оруулж, лаборатори сургуулийн барилгыг шинээр барина. 6.1.2.4. “Малын эзэн - үйлдвэрийн эзэн” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн малын гаралтай түүхий эд, сүү цагаан идээ, мах, арьс шир, ноос ноолуур угаах, самнах, утас болон нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулах санал, санаачилгыг дэмжинэ. 6.1.2.5. Шарга сумын Дунд шарын ам, Бигэр сумын Хоёр байшинт, Шарга сумын 14, Дэлгэр сумын Дагналтай, Тайшир сумын Бааюуны булан, Бугат сумын Гаханчийн голын амны услалтын системийг шинэчлэн барьж, ашиглалтад оруулна. 6.1.2.6. Жаргалан, Чандмань, Төгрөг, Дарви сум, Гуулин, Баянтоорой тосгонд 50 м3 бүхий хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга барина. 6.1.2.7. Есөнбулаг сумын баруун уулын үерийн даланг шинээр барина. 6.1.2.8. Арц суурь боомтыг байнгын ажиллагаатай болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 6.1.2.9. Улаангом хотод Хавдар судлалын төв байгуулна. 6.1.2.10. Хог хаягдал боловсруулах тогтолцоог бий болгон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эко орчныг бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. 6.1.2.11. Улаангом хотоос Боршоо боомт чиглэлийн хатуу хучилттай авто замыг өргөтгөн шинэчилнэ. 6.1.2.12. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Хотгорын 60 МВт-ын цахилгаан станц барина. 6.1.2.13. Тэс – Шарсуурь, Баруунтуруун, Бөхмөрөн (Цагааннуур) чиглэлийн авто замыг барина. 6.1.2.14. Увс, Хяргас зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн спорт, эрүүл мэнд, эко туризм, нүүдэлчний өв соёлыг сурталчлах аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулна. 6.1.2.15. Гадаад улсаас жуулчид хүлээн авах нөхцөл, боломжийг бодлогоор дэмжинэ. 6.1.2.16. Улаангом хотод өвлийн спортын бааз байгуулахыг төрөөс дэмжинэ. 6.1.2.17. Гурил, тэжээлийн үйлдвэр байгуулна. 6.1.2.18. Утааг бууруулах үүднээс шахмал түлшний жижиг үйлдвэр барина. 6.1.2.19. “Шинэ хөдөө - Увс” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 6.1.2.20. Ховд аймагт нефть боловсруулах бага оврын үйлдвэр барина. 6.1.2.21. “Алтай”, “Говь” аялал жуулчлалын загвар төсөл хэрэгжүүлнэ. 6.1.2.22. Баруун бүсийн эрчим хүчний системийг хөгжүүлнэ. [6.1.4] 4-р тойрог (Булган, Орхон, Хөвсгөл аймаг): 6.1.4.1. Эгийн голын усан цахилгааны станцыг барина. 6.1.4.2. Улсын чанартай авто зам дагуу түр амрах зогсоол, түүнийг дагасан үйлчилгээ нэвтрүүлэх хувийн хэвшлийн оролцоо, санал, санаачилгыг дэмжинэ. 6.1.4.3. Бүсийн хэмжээнд утааг бууруулах зорилгоор шахмал түлшний жижиг үйлдвэр барих хувийн хэвшлийн оролцоо, санал, санаачилгыг дэмжинэ. 6.1.4.4. Мах, ногоо боловсруулах үйлдвэр, зоорь, хүлэмжийн аж ахуй барина. 6.1.4.5. Хог хаягдлыг ялган ангилж, хаягдлыг боловсруулах үйлдвэр барина. 6.1.4.6. Байр, гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулна. 6.1.4.7. Барилгын материалын үйлдвэрлэлийн төслийг дэмжинэ. 6.1.4.8. Орон нутагт тусгай хамгаалалтын газрыг багасгана. 6.1.4.9. Ханх сум, Хатгал тосгоны чөлөөт бүсийг хөгжүүлнэ. 6.1.4.10. Хөрш ОХУ руу иргэд дөрвөн улиралд зорчих боломжийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 6.1.4.11. Чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх усан оргилуур, кино театр зэрэг үйлчилгээний газруудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж, байгуулна.

ХҮН✓ Тусгасан

[6.1.9] Амьдрах орчныг хордуулах хүнд элемент, хорт бодисын хэрэглээ бүхий хүнд үйлдвэрүүдийн хяналтыг чангатган үе шаттайгаар хотоос нүүлгэх ажлыг эрчимжүүлнэ.

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.