shiid.mn
← Бүх зорилт

ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 2.1. Чинээлэг монгол хүн › 2.1.4. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг

ЗОРИЛТ2.1.4.4Үнэлгээгүй

Спортын санаачилга, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хүрээнд идэвхтэй хөдөлгөөн болон эрүүл амьдралын хэв маягийг дэмжинэ.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[1.8.7] Нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгож, шинэ тутам хөгжиж байгаа цахим болон хотын (урбан) спортын орчин нөхцөл, төвлөрсөн байр, талбай бүхий дэд бүтцийг суурин газруудад бүтээн байгуулна. [1.2.4] Эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн дасгал хөдөлгөөн, спорт, нийтийн биеийн тамираар хичээллэх, эрүүл, зөв хооллох, өвчнөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлнэ.

АН✓ Тусгасан

[2.2.1] Нийгмийн эрүүл мэнд 2.2.1.1. Сэргийлж болох болон амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтыг 35 хувиар бууруулж, урьдчилан сэргийлнэ. 2.2.1.2. Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын халдварт өвчнийг 30 хувиар бууруулна. 2.2.1.3. Амиа хорлолтын гол шалтгаан болох сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн эмгэг өвчнийг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, хяналтын тогтолцоог шинэчилнэ. Хиймэл оюун ухаанд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих платформуудыг нэвтрүүлнэ. 2.2.1.4. Хуурамч, чанаргүй хүнсний бүтээгдэхүүний хяналтын тогтолцоог сайжруулан транс тос, сахар, далд давсны хэмжээг бууруулна. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнийг хязгаарлах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2.2.1.5. Гэмтэл, ослыг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, нийт нас баралтын хэмжээг эрс бууруулна. 2.2.1.6. Хар тугалга болон бусад хортой нэгдэл агуулсан импортын ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болон барилгын материалд тавигдах хяналтыг сайжруулж, нэгдсэн стандарттай болгоно. 2.2.1.7. Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрүүл аж төрөх дадлыг хэвшүүлнэ. 2.2.1.8. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх шинэ хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. 2.2.1.9. Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулж, КОВИД-ын дараах эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг цогц аргаар шийдвэрлэх бодлого баримтална.

ХҮН✓ Тусгасан

[2.2.15] Биеийн тамир, спортын салбарын тогтолцоог шинэчилнэ.

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.