ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 2.2. Эрдэм боловсролтой монгол хүн › 2.2.1. Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол
Цахим сургалтын байгууллагыг байгуулж, суралцагчийн эзэмшсэн мэдлэг, ур чадварыг албан боловсролын сургалтад дүйцүүлэн дэвшин суралцаж, төгсөх боломжийг бүрдүүлнэ.
Намуудын мөрийн хөтөлбөрт
[1.3.10] Нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлж, цахим сургалтын нэгдсэн платформ бий болгон хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлнэ.
[2.1.1] Боловсролын их шилжилт ба хүртээмж 2.1.1.1. Бүх шатны боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрийг боловсролын их шилжилттэй уялдуулж, монгол хүүхдийн чадварыг бүрэн дайчлах, өсгөн нэмэгдүүлэхүйц “Боловсрол 4.0 ба суралцахуйд суурилсан сургалтын хөтөлбөр” төслийг хэрэгжүүлнэ. 2.1.1.2. Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр нь суралцагч бүрийн мөн чанар, суралцах онцлог, ялгаатай хэрэгцээнд нийцсэн, тохируулах боломжтой байна. 2.1.1.3. Цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлж, боловсролын сургалтын байгууллагууд сургалтыг танхим ба цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. 2.1.1.4. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ. 2.1.1.5. Хараат бус, мэргэжлийн, хөндлөнгийн үнэлгээний үндэсний байгууллагыг бий болгож, боловсролд оролцогч бүх талуудын нөлөөллөөс ангид чанарын үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлнэ. 2.1.1.6. Бүх шатны боловсролын байгууллага, багш болон суралцагчдын үнэлгээг бодит болгож, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ сурлагын чанарт хяналт тавих, 2-оос доошгүй олон улсын хөтөлбөрийн үнэлгээнд хамрагдах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2.1.1.7. Суралцагчдын суралцах явцын их өгөгдлийн сан үүсгэж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд тасралтгүй хяналт- шинжилгээ хийх замаар уян хатан, тасралтгүй өөрчлөлт, сайжруулалттай сургалтын систем бий болгоно. 2.1.1.8. Насан туршийн суралцахуйг дэмжих зорилгоор их, дээд сургуулиуд богино хугацааны сертификатын, микро кредитын сургалтыг танхим болон цахимаар зохион байгуулж, иргэн бүрийн насан туршдаа суралцахуйн хэрэгцээ, шаардлагыг дэмжинэ. 2.1.1.9. Эцэг, эх, асран хамгаалагчид багшаа сонгох, цахимын багшийг сонгох боломжийг олгож, хувьсах зардлыг санхүүжүүлэх тогтолцоонд шинэчлэл хийнэ. 2.1.1.10. Ахисан түвшний хөтөлбөрүүдэд шилдэг судлаач, эрдэмтэдийг төвлөрүүлэх хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, их, дээд сургуулийн багшийг “судлаач багш” болгон хөгжүүлэхэд шаардагдах асуудлыг иж бүрнээр нь шийднэ. 2.1.1.11. Гадаадад ажиллаж буй монгол эрдэмтэдийг татах, гадаадын их сургуулиудын эрдэмтэн, багш нарыг танхим болон цахим сургалтад урьж ажиллуулан, сайн туршлагаас суралцах боломжийг бүрдүүлнэ. 2.1.1.12. Ерөнхий боловсролын сургалтын гол зорилго нь эх оронч монгол хүнийг бэлтгэх явдал хэмээн үзэж, монгол хэл, уран зохиол, түүхийн хичээлийн цагийг нэмж, чанаржуулна. 2.1.1.13. Ерөнхий боловсролын сургалтын агуулгыг эх оронч, шинжлэх ухаанч, амьдрах чадвартай монгол хүн бэлтгэх шаардлагад нийцүүлэн шинэчилнэ. 2.1.1.14. Эрүүл амьдралын үндэс нь эрүүл мэндийн мэдлэг, зөв дадал хэвшил хэмээн үзэж, эрүүл мэнд, эрүүл ахуйн хичээлийг нэмж оруулна. 2.1.1.15. Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, одоо байгаа олон улсын түвшнээс 20 байраар урагшлуулна. 2.1.1.16. Амьдрах чадварыг чухалчлан сургуулиудын материаллаг бааз, сургалтын арга технологийг шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2.1.1.17. Цахим орчинтой харилцах, цахим орчинд ажиллах чадвар эзэмшүүлэх боловсролыг дэмжинэ. 2.1.1.18. Зайны сургалтыг хөгжүүлнэ. Зайны цахим сургалтаар ерөнхий болон дээд боловсрол эзэмших боломжийг хуульчлан хэрэгжүүлнэ.
[2.1.14] Зайн дараалуулах арилгах, боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх "Цахим сургуулийн" агуулгыг монгол хэлээр бүрдүүлж, агуулгыг эзэмшсэн суралцагчийг шалгалтаар хамруулах, англи дэвшүүлэх, тогцоо тогтолцоог бүрдүүлнэ.
Экспертийн үнэлгээ
Ачаалж байна…
Иргэдийн үнэлгээ
0 иргэн үнэлсэн
Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.