АН✓ Тусгасан
[1.9.2] Цэцэрлэг, сургуулийн нэг ангийн хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй байх стандарт хэрэгжүүлнэ.
[2.1.3] Бага, дунд боловсрол 2.1.3.1. Малчин өрхийн бага ангийн хүүхдийг багийн бага сургууль болон гэрээр хослон сургах “гэрт ойр” тогтолцоо нэвтрүүлнэ. 2.1.3.2. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтын хугацааг хот, орон нутагт ялгаатай байдлаар уртасгах зохицуулалт хийнэ. 2.1.3.3. Хичээлээс гадуурх сургалт, дугуйлангийн хамрагдалтыг 75 хувьд хүргэж, суралцагчийн сонирхол, чадварыг нээн хөгжүүлэх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг өргөтгөнө. 2.1.3.4. Билиг авьяасыг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. 2.1.3.5. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг 50 хувиар бууруулна. 2.1.3.6. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт заавал судлан үзэх хичээлийн тоог 10- аас дээшгүй болгож, сонгон судлах хичээлүүдийн тоог нэмнэ. 2.1.3.7. Суралцагчдад хичээлээр дамжуулан суралцахуйд сургах, амьдрах ур чадварт бэлтгэх үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. 2.1.3.8. Хот болон хөдөө орон нутаг, төр болон хувийн өмчит сургуульд суралцагсдын дундаж онооны зөрүүг үе шаттай бууруулах “Боловсролын чанарын ялгааг арилгах үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлнэ. 2.1.3.9. Хамгийн сайн цэцэрлэг, сургууль бол гэрт ойр сургууль, цэцэрлэг хэмээн үзэж, хот төлөвлөлтийн үндсэн зарчим болгоно.
ХҮН✓ Тусгасан
[2.1.28] Сурах бичгийн цаасны жинг багасгахаас гадна хүүхдийн нүдний аюулгүй "дижитал сурах бичиг"-ийг үе шаттайгаар нэвтрүүлнэ. Эрөнхий боловсролын эзлэхийн коэффициентийн ахлах сургууль 1 болгох, бага, дунд сургуулийн нэг ангийн тооцоо Улаанбаатар хотод цоолох "Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги" стандартыг нэвтрүүлнэ.