shiid.mn
← Бүх зорилт

ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 2.2. Эрдэм боловсролтой монгол хүн › 2.2.1. Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол

ЗОРИЛТ2.2.1.6Үнэлгээгүй

Хот, хөдөөгийн болон нийгэм, эдийн засгийн хувьд ялгаатай бүлгийн хүүхэд, залуучуудын боловсролын чанарын ялгааг арилгаж, малчин эцэг, эх, асран хамгаалагчийн дэргэд бага боловсрол эзэмших боломжийг бүрдүүлнэ.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН— Тусгаагүй
АН✓ Тусгасан

[2.1.3] Бага, дунд боловсрол 2.1.3.1. Малчин өрхийн бага ангийн хүүхдийг багийн бага сургууль болон гэрээр хослон сургах “гэрт ойр” тогтолцоо нэвтрүүлнэ. 2.1.3.2. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтын хугацааг хот, орон нутагт ялгаатай байдлаар уртасгах зохицуулалт хийнэ. 2.1.3.3. Хичээлээс гадуурх сургалт, дугуйлангийн хамрагдалтыг 75 хувьд хүргэж, суралцагчийн сонирхол, чадварыг нээн хөгжүүлэх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг өргөтгөнө. 2.1.3.4. Билиг авьяасыг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. 2.1.3.5. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг 50 хувиар бууруулна. 2.1.3.6. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт заавал судлан үзэх хичээлийн тоог 10- аас дээшгүй болгож, сонгон судлах хичээлүүдийн тоог нэмнэ. 2.1.3.7. Суралцагчдад хичээлээр дамжуулан суралцахуйд сургах, амьдрах ур чадварт бэлтгэх үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. 2.1.3.8. Хот болон хөдөө орон нутаг, төр болон хувийн өмчит сургуульд суралцагсдын дундаж онооны зөрүүг үе шаттай бууруулах “Боловсролын чанарын ялгааг арилгах үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлнэ. 2.1.3.9. Хамгийн сайн цэцэрлэг, сургууль бол гэрт ойр сургууль, цэцэрлэг хэмээн үзэж, хот төлөвлөлтийн үндсэн зарчим болгоно.

ХҮН✓ Тусгасан

[2.1.3] Малчин хүүхдийн элсэх эхийнхээ дэргэд бага боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх бодлогыг баримтлана. Сургууль-Элэг эх-Сурагчийн гурвалсан харилцаанд суурилсан сургалтын эрүүл үлс орон даяар нэвтрүүлнэ.

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.