shiid.mn
← Бүх зорилт

ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 2.2. Эрдэм боловсролтой монгол хүн › 2.2.2. Мэдлэг, чадвартай мэргэжилтэн

ЗОРИЛТ2.2.2.12Үнэлгээгүй

Монгол Улсын их, дээд сургуулиуд дэлхийн шилдэг их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, гадаадын нэр хүнд бүхий судлаач, эрдэмтдийг урьж ажиллуулах, оюутнуудыг гадаад улсад зуны сургалтад хамруулах бодлого хэрэгжүүлнэ.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[1.3.21] Олон улсын нэр хүндтэй сургуульд багшилж буй монгол эрдэмтэд, гадаадын туршлагатай профессор, докторуудыг урьж дотоодын их дээд сургуульд хичээл заах нөхцөлийг бүрдүүлнэ.

АН✓ Тусгасан

[2.1.5] Дээд боловсрол 2.1.5.1. Гадаад улсын их, дээд сургуульд суралцах оюутны тоог үе шаттай нэмэгдүүлнэ. 2.1.5.2. Их сургууль - аж үйлдвэрийн түншлэлийг дэмжиж, мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйл ажиллагааг бодит болгоно. Их сургууль, судалгааны байгууллага болон бизнесийн байгууллагууд хамтран нийгэмд тулгарч буй асуудлыг шийдэх зорилготой салбар дундын хөтөлбөр боловсруулж, нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. 2.1.5.3. Төрийн өмчит их сургуулиуд улс төрөөс хэт хамааралтай байдлыг халж, бие даасан байдлыг баталгаажуулах хамтын засаглалын тогтолцоог нэвтрүүлнэ. Удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн эзлэх хувийг 60 хувьд хүргэж, төрийн өмчит их сургуулиуд сургалтын төлбөр, дотоод санхүүжилт, менежментээ өөрсдөө удирдах тогтолцоог бүрдүүлнэ. 2.1.5.4. Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн өрсөлдөөнийг нээлттэй болгож, зөвхөн нэг сургуульд тодорхой мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх нөхцөл бүхий давуу байдлыг өөрчилнө. 2.1.5.5. Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлнэ. 2.1.5.6. Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, R&D чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж, ДНБ-ний 1.0 хувийг судалгаанд зарцуулдаг болно. 2.1.5.7. Их, дээд сургуулийн академик эрх чөлөө, судалгааны санхүүжилт, улс төрөөс хараат бус байдлыг баталгаажуулна. 2.1.5.8. Улаанбаатар хотод байгаа дээд боловсролын байгууллагуудын байршлыг хэвээр үлдээж, харин шинээр байгуулагдах бүсийн төв, бусад хотуудад олон улсын боловсролын шинэ үүсгэл санаачилгыг бодлогоор дэмжинэ. 2.1.5.9. Их, дээд сургуулиудыг судалгааны байгууллага болгох чиглэлээр ажиллана. Шинжлэх ухааныг төрөөс дэмжих хүрээнд үйлдвэрлэл, бизнестэй уялдсан судалгаа, шинжилгээний тогтолцоог дэмжинэ. 2.1.5.10. Насан туршийн боловсролыг дэмжиж, хоёр, гурав дахь мэргэжил эзэмшихийг дэмжинэ. Их, дээд болон техник мэргэжлийн сургуулиудад хос мэргэжил эзэмших хөтөлбөрүүдийг дэмжинэ. Англи хэлний боловсролыг бодлогоор дэмжинэ. 2.1.5.11. Боловсролын салбарын төрийн өмчит их, дээд сургуулиудын менежментийн тогтолцоог өөрчилж, судалгааны лабораториудын техник хэрэгсэл, технологийг шинэчилнэ. Бизнесийн салбарын өсөлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновацийг дэмжихэд шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа, туршилтыг чиглүүлж, хөгжүүлнэ. 2.1.5.12. Их, дээд сургууль төгссөн залуучуудыг ажиллах орчинд бэлтгэх сургалтыг бодлогоор дэмжинэ. 2.1.5.13. Оюутан, сурагчдыг сургалтын төлбөрийн гэнэтийн өсөлтөөс хамгаалах эрх зүйн боломж бүрдүүлнэ. [2.1.6] Багшийн мэргэжлийн хөгжил 2.1.6.1. Багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. 2.1.6.2. Багшийн мэргэжлийн хөгжлийн замчлалыг тодорхойлж, карьер хөгжлийг дэмжих бодлого, багшийн мэргэжлийн хөгжил, цалингийн системийн уялдааг бий болгоно. 2.1.6.3. Багшийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор боловсролын салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, гэрийн даалгавар болон үнэлгээг бүрэн автоматжуулна. 2.1.6.4. Багшийн үндсэн ажил буюу суралцах үйл ажиллагааг нэмэгдүүлж, шаардлагагүй бусад ажлыг эрс багасгана. Багшийн уян хатан цагаар ажиллах боломжийг хөдөлмөрийн хуульд тусгана. 2.1.6.5. Багш, судлаачдын судалгаа, шинжилгээний ажлыг олон улсад таниулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор их, дээд сургуулийн 1,000 багшийн “академик англи хэл”- ний сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2.1.6.6. Багш нарыг дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, сайн туршлагыг судлахад бүх талаар дэмжиж ажиллана. 2.1.6.7. Багшийн нэр хүнд, аюулгүй ажиллах орчныг баталгаажуулах бодлого баримталж, багш, боловсролын байгууллагын удирдах ажилтныг олон улсын түвшинд тусгайлан бэлтгэнэ. 2.1.6.8. Оюуны өмчийн эрхийн баталгаажуулалтыг олон улсын түвшинд хүргэнэ. 2.1.6.9. Багш нарын хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлж, цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг улсын дундаж хэмжээнд хүргэхдээ мөнгө, төсвийн бодлоготой уялдуулан, үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална. 2.1.6.10. Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын чадавхийг бэхжүүлэх, багш нарын мэдлэг, ур чадварыг тухай бүрт дээшлүүлэх, давтан сургахад улсын төсвийн санхүүжилтийг чиглүүлнэ. “Шинэ багш” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2.1.6.11. Эцэг, эх, асран хамгаалагчид багшаа сонгох боломжийг олгож, хувьсах зардлыг санхүүжүүлэх тогтолцоонд шинэчлэл хийнэ. 2.1.6.12. Багш нарын цахим боловсролын ур чадварыг сайжруулах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. 2.1.6.13. Бага ангийн багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг эрс сайжруулна. 2.1.6.14. Багшийн мэргэжлийн ур чадвар, нэр хүнд, ёс зүйд тавигдах шалгуурыг боловсронгуй болгож, хариуцлагын тогтолцоог сайжруулна. 2.1.6.15. Багш, суралцагчдын хөгжлийг дэмжих сургалтын цахим лаборатори, видео хичээл, е-сурах бичиг, онлайн сургалт, виртуал орчин бүхий сургалтын нээлттэй тогтолцоог дэмжинэ.

ХҮН— Тусгаагүй

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.