shiid.mn
← Бүх зорилт

ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 2.2. Эрдэм боловсролтой монгол хүн › 2.2.2. Мэдлэг, чадвартай мэргэжилтэн

ЗОРИЛТ2.2.2.7Үнэлгээгүй

Төрийн өмчийн их сургуулиудыг сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болгон хөгжүүлж, академик эрх чөлөөг ханган, инновацын экосистемийг бүрдүүлнэ.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[1.3.9] Судалгааны их сургууль байгуулж, шинэ мэдлэг бүтээх, технологи үйлдвэрлэх, инноваци гаргах, хэрэглээнд нэвтрүүлэх, инновацын эко-системийг бий болгож, үр өгөөжтэй технологи боловсруулна.

АН✓ Тусгасан

[2.1.5] Дээд боловсрол 2.1.5.1. Гадаад улсын их, дээд сургуульд суралцах оюутны тоог үе шаттай нэмэгдүүлнэ. 2.1.5.2. Их сургууль - аж үйлдвэрийн түншлэлийг дэмжиж, мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйл ажиллагааг бодит болгоно. Их сургууль, судалгааны байгууллага болон бизнесийн байгууллагууд хамтран нийгэмд тулгарч буй асуудлыг шийдэх зорилготой салбар дундын хөтөлбөр боловсруулж, нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. 2.1.5.3. Төрийн өмчит их сургуулиуд улс төрөөс хэт хамааралтай байдлыг халж, бие даасан байдлыг баталгаажуулах хамтын засаглалын тогтолцоог нэвтрүүлнэ. Удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн эзлэх хувийг 60 хувьд хүргэж, төрийн өмчит их сургуулиуд сургалтын төлбөр, дотоод санхүүжилт, менежментээ өөрсдөө удирдах тогтолцоог бүрдүүлнэ. 2.1.5.4. Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн өрсөлдөөнийг нээлттэй болгож, зөвхөн нэг сургуульд тодорхой мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх нөхцөл бүхий давуу байдлыг өөрчилнө. 2.1.5.5. Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлнэ. 2.1.5.6. Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, R&D чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж, ДНБ-ний 1.0 хувийг судалгаанд зарцуулдаг болно. 2.1.5.7. Их, дээд сургуулийн академик эрх чөлөө, судалгааны санхүүжилт, улс төрөөс хараат бус байдлыг баталгаажуулна. 2.1.5.8. Улаанбаатар хотод байгаа дээд боловсролын байгууллагуудын байршлыг хэвээр үлдээж, харин шинээр байгуулагдах бүсийн төв, бусад хотуудад олон улсын боловсролын шинэ үүсгэл санаачилгыг бодлогоор дэмжинэ. 2.1.5.9. Их, дээд сургуулиудыг судалгааны байгууллага болгох чиглэлээр ажиллана. Шинжлэх ухааныг төрөөс дэмжих хүрээнд үйлдвэрлэл, бизнестэй уялдсан судалгаа, шинжилгээний тогтолцоог дэмжинэ. 2.1.5.10. Насан туршийн боловсролыг дэмжиж, хоёр, гурав дахь мэргэжил эзэмшихийг дэмжинэ. Их, дээд болон техник мэргэжлийн сургуулиудад хос мэргэжил эзэмших хөтөлбөрүүдийг дэмжинэ. Англи хэлний боловсролыг бодлогоор дэмжинэ. 2.1.5.11. Боловсролын салбарын төрийн өмчит их, дээд сургуулиудын менежментийн тогтолцоог өөрчилж, судалгааны лабораториудын техник хэрэгсэл, технологийг шинэчилнэ. Бизнесийн салбарын өсөлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновацийг дэмжихэд шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа, туршилтыг чиглүүлж, хөгжүүлнэ. 2.1.5.12. Их, дээд сургууль төгссөн залуучуудыг ажиллах орчинд бэлтгэх сургалтыг бодлогоор дэмжинэ. 2.1.5.13. Оюутан, сурагчдыг сургалтын төлбөрийн гэнэтийн өсөлтөөс хамгаалах эрх зүйн боломж бүрдүүлнэ.

ХҮН✓ Тусгасан

[2.1.25] Төрийн өмчит их сургуулиудын удирдлага, хяналтын тогтолцоо, засаглалыг улс төрөөс ангид болгон профессорын, хувийн компанийн эрүүл ажиллагаа, хамтын ажиллагаатай байх "Инновацид суурилсан их сургуулиуд" бий болгоно. Сургалтын болон судалгааны их сургууль, судалгааны их сургуулиас инновацийн их сургууль үе хөгжлийн концепцийг хэрэгжүүлнэ.

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.