shiid.mn
← Бүх зорилт

ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 2.2. Эрдэм боловсролтой монгол хүн › 2.2.3. Багшлах хүний нөөц

ЗОРИЛТ2.2.3.1Үнэлгээгүй

Багшийн чанар, үнэлэмж, гүйцэтгэл, менежментийг сайжруулах "Сайн багшийг таны дэргэд" цогц арга хэмжээг Багшийн гурван тулгуурт бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН— Тусгаагүй
АН✓ Тусгасан

[2.1.6] Багшийн мэргэжлийн хөгжил 2.1.6.1. Багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. 2.1.6.2. Багшийн мэргэжлийн хөгжлийн замчлалыг тодорхойлж, карьер хөгжлийг дэмжих бодлого, багшийн мэргэжлийн хөгжил, цалингийн системийн уялдааг бий болгоно. 2.1.6.3. Багшийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор боловсролын салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, гэрийн даалгавар болон үнэлгээг бүрэн автоматжуулна. 2.1.6.4. Багшийн үндсэн ажил буюу суралцах үйл ажиллагааг нэмэгдүүлж, шаардлагагүй бусад ажлыг эрс багасгана. Багшийн уян хатан цагаар ажиллах боломжийг хөдөлмөрийн хуульд тусгана. 2.1.6.5. Багш, судлаачдын судалгаа, шинжилгээний ажлыг олон улсад таниулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор их, дээд сургуулийн 1,000 багшийн “академик англи хэл”- ний сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2.1.6.6. Багш нарыг дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, сайн туршлагыг судлахад бүх талаар дэмжиж ажиллана. 2.1.6.7. Багшийн нэр хүнд, аюулгүй ажиллах орчныг баталгаажуулах бодлого баримталж, багш, боловсролын байгууллагын удирдах ажилтныг олон улсын түвшинд тусгайлан бэлтгэнэ. 2.1.6.8. Оюуны өмчийн эрхийн баталгаажуулалтыг олон улсын түвшинд хүргэнэ. 2.1.6.9. Багш нарын хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлж, цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг улсын дундаж хэмжээнд хүргэхдээ мөнгө, төсвийн бодлоготой уялдуулан, үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална. 2.1.6.10. Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын чадавхийг бэхжүүлэх, багш нарын мэдлэг, ур чадварыг тухай бүрт дээшлүүлэх, давтан сургахад улсын төсвийн санхүүжилтийг чиглүүлнэ. “Шинэ багш” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2.1.6.11. Эцэг, эх, асран хамгаалагчид багшаа сонгох боломжийг олгож, хувьсах зардлыг санхүүжүүлэх тогтолцоонд шинэчлэл хийнэ. 2.1.6.12. Багш нарын цахим боловсролын ур чадварыг сайжруулах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. 2.1.6.13. Бага ангийн багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг эрс сайжруулна. 2.1.6.14. Багшийн мэргэжлийн ур чадвар, нэр хүнд, ёс зүйд тавигдах шалгуурыг боловсронгуй болгож, хариуцлагын тогтолцоог сайжруулна. 2.1.6.15. Багш, суралцагчдын хөгжлийг дэмжих сургалтын цахим лаборатори, видео хичээл, е-сурах бичиг, онлайн сургалт, виртуал орчин бүхий сургалтын нээлттэй тогтолцоог дэмжинэ.

ХҮН✓ Тусгасан

[2.1.9] Хамран сургах тойрог дотор байгаа сайн багш нарыг 3-5 жил тутамд сэлгэн ажиллуулдаг "Сайн багшийн таны дэргэд бодлого"-ыг хэрэгжүүлнэ.

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.