ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 2.2. Эрдэм боловсролтой монгол хүн › 2.2.4. Цахимжсан боловсрол
Боловсрол сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи нэвтрүүлж, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан контент, сургалтын сан, платформ, мэдээллийн технологийн хөтөлбөр, агуулгыг боловсруулж, хиймэл оюунд суурилсан цахим сурах бичгийг хөгжүүлж, хүүхэд бүрд цахим төхөөрөмж олгоно.
Намуудын мөрийн хөтөлбөрт
[1.3.11] Мэдээллийн технологийн агуулгыг шинэчилж, хиймэл оюун ухаан, роботик, программчлалын мэдлэгийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад үе шаттайгаар оруулна.
[2.1.1] Боловсролын их шилжилт ба хүртээмж 2.1.1.1. Бүх шатны боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрийг боловсролын их шилжилттэй уялдуулж, монгол хүүхдийн чадварыг бүрэн дайчлах, өсгөн нэмэгдүүлэхүйц “Боловсрол 4.0 ба суралцахуйд суурилсан сургалтын хөтөлбөр” төслийг хэрэгжүүлнэ. 2.1.1.2. Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр нь суралцагч бүрийн мөн чанар, суралцах онцлог, ялгаатай хэрэгцээнд нийцсэн, тохируулах боломжтой байна. 2.1.1.3. Цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлж, боловсролын сургалтын байгууллагууд сургалтыг танхим ба цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. 2.1.1.4. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ. 2.1.1.5. Хараат бус, мэргэжлийн, хөндлөнгийн үнэлгээний үндэсний байгууллагыг бий болгож, боловсролд оролцогч бүх талуудын нөлөөллөөс ангид чанарын үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлнэ. 2.1.1.6. Бүх шатны боловсролын байгууллага, багш болон суралцагчдын үнэлгээг бодит болгож, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ сурлагын чанарт хяналт тавих, 2-оос доошгүй олон улсын хөтөлбөрийн үнэлгээнд хамрагдах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2.1.1.7. Суралцагчдын суралцах явцын их өгөгдлийн сан үүсгэж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд тасралтгүй хяналт- шинжилгээ хийх замаар уян хатан, тасралтгүй өөрчлөлт, сайжруулалттай сургалтын систем бий болгоно. 2.1.1.8. Насан туршийн суралцахуйг дэмжих зорилгоор их, дээд сургуулиуд богино хугацааны сертификатын, микро кредитын сургалтыг танхим болон цахимаар зохион байгуулж, иргэн бүрийн насан туршдаа суралцахуйн хэрэгцээ, шаардлагыг дэмжинэ. 2.1.1.9. Эцэг, эх, асран хамгаалагчид багшаа сонгох, цахимын багшийг сонгох боломжийг олгож, хувьсах зардлыг санхүүжүүлэх тогтолцоонд шинэчлэл хийнэ. 2.1.1.10. Ахисан түвшний хөтөлбөрүүдэд шилдэг судлаач, эрдэмтэдийг төвлөрүүлэх хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, их, дээд сургуулийн багшийг “судлаач багш” болгон хөгжүүлэхэд шаардагдах асуудлыг иж бүрнээр нь шийднэ. 2.1.1.11. Гадаадад ажиллаж буй монгол эрдэмтэдийг татах, гадаадын их сургуулиудын эрдэмтэн, багш нарыг танхим болон цахим сургалтад урьж ажиллуулан, сайн туршлагаас суралцах боломжийг бүрдүүлнэ. 2.1.1.12. Ерөнхий боловсролын сургалтын гол зорилго нь эх оронч монгол хүнийг бэлтгэх явдал хэмээн үзэж, монгол хэл, уран зохиол, түүхийн хичээлийн цагийг нэмж, чанаржуулна. 2.1.1.13. Ерөнхий боловсролын сургалтын агуулгыг эх оронч, шинжлэх ухаанч, амьдрах чадвартай монгол хүн бэлтгэх шаардлагад нийцүүлэн шинэчилнэ. 2.1.1.14. Эрүүл амьдралын үндэс нь эрүүл мэндийн мэдлэг, зөв дадал хэвшил хэмээн үзэж, эрүүл мэнд, эрүүл ахуйн хичээлийг нэмж оруулна. 2.1.1.15. Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, одоо байгаа олон улсын түвшнээс 20 байраар урагшлуулна. 2.1.1.16. Амьдрах чадварыг чухалчлан сургуулиудын материаллаг бааз, сургалтын арга технологийг шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2.1.1.17. Цахим орчинтой харилцах, цахим орчинд ажиллах чадвар эзэмшүүлэх боловсролыг дэмжинэ. 2.1.1.18. Зайны сургалтыг хөгжүүлнэ. Зайны цахим сургалтаар ерөнхий болон дээд боловсрол эзэмших боломжийг хуульчлан хэрэгжүүлнэ. [2.1.6] Багшийн мэргэжлийн хөгжил 2.1.6.1. Багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. 2.1.6.2. Багшийн мэргэжлийн хөгжлийн замчлалыг тодорхойлж, карьер хөгжлийг дэмжих бодлого, багшийн мэргэжлийн хөгжил, цалингийн системийн уялдааг бий болгоно. 2.1.6.3. Багшийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор боловсролын салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, гэрийн даалгавар болон үнэлгээг бүрэн автоматжуулна. 2.1.6.4. Багшийн үндсэн ажил буюу суралцах үйл ажиллагааг нэмэгдүүлж, шаардлагагүй бусад ажлыг эрс багасгана. Багшийн уян хатан цагаар ажиллах боломжийг хөдөлмөрийн хуульд тусгана. 2.1.6.5. Багш, судлаачдын судалгаа, шинжилгээний ажлыг олон улсад таниулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор их, дээд сургуулийн 1,000 багшийн “академик англи хэл”- ний сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2.1.6.6. Багш нарыг дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, сайн туршлагыг судлахад бүх талаар дэмжиж ажиллана. 2.1.6.7. Багшийн нэр хүнд, аюулгүй ажиллах орчныг баталгаажуулах бодлого баримталж, багш, боловсролын байгууллагын удирдах ажилтныг олон улсын түвшинд тусгайлан бэлтгэнэ. 2.1.6.8. Оюуны өмчийн эрхийн баталгаажуулалтыг олон улсын түвшинд хүргэнэ. 2.1.6.9. Багш нарын хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлж, цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг улсын дундаж хэмжээнд хүргэхдээ мөнгө, төсвийн бодлоготой уялдуулан, үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална. 2.1.6.10. Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын чадавхийг бэхжүүлэх, багш нарын мэдлэг, ур чадварыг тухай бүрт дээшлүүлэх, давтан сургахад улсын төсвийн санхүүжилтийг чиглүүлнэ. “Шинэ багш” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2.1.6.11. Эцэг, эх, асран хамгаалагчид багшаа сонгох боломжийг олгож, хувьсах зардлыг санхүүжүүлэх тогтолцоонд шинэчлэл хийнэ. 2.1.6.12. Багш нарын цахим боловсролын ур чадварыг сайжруулах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. 2.1.6.13. Бага ангийн багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг эрс сайжруулна. 2.1.6.14. Багшийн мэргэжлийн ур чадвар, нэр хүнд, ёс зүйд тавигдах шалгуурыг боловсронгуй болгож, хариуцлагын тогтолцоог сайжруулна. 2.1.6.15. Багш, суралцагчдын хөгжлийг дэмжих сургалтын цахим лаборатори, видео хичээл, е-сурах бичиг, онлайн сургалт, виртуал орчин бүхий сургалтын нээлттэй тогтолцоог дэмжинэ.
[2.1.33] Суралцагч бүр сургалтын агуулгыг үнэ төлбөргүй үзэх интернеттэй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Экспертийн үнэлгээ
Ачаалж байна…
Иргэдийн үнэлгээ
0 иргэн үнэлсэн
Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.