shiid.mn
← Бүх зорилт

ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 2.3. Эрүүл монгол хүн › 2.3.1. Нийгмийн эрүүл мэнд

ЗОРИЛТ2.3.1.2Үнэлгээгүй

Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааныг бууруулах, эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байгаа хүчин зүйлс, архи, тамхины хэрэглээг бууруулж, гар утсанд суурилсан стратегийн тусламжтайгаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтыг дэмжинэ.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[1.2.2] Хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх хүрээнд эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлгийг оновчтой, эрсдэлд суурилсан байдлаар тасралтгүй үргэлжлүүлж, дундаж наслалтын хүйсийн ялгаатай байдлыг багасгах бодлого хэрэгжүүлнэ.

АН✓ Тусгасан

[2.2.1] Нийгмийн эрүүл мэнд 2.2.1.1. Сэргийлж болох болон амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтыг 35 хувиар бууруулж, урьдчилан сэргийлнэ. 2.2.1.2. Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын халдварт өвчнийг 30 хувиар бууруулна. 2.2.1.3. Амиа хорлолтын гол шалтгаан болох сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн эмгэг өвчнийг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, хяналтын тогтолцоог шинэчилнэ. Хиймэл оюун ухаанд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих платформуудыг нэвтрүүлнэ. 2.2.1.4. Хуурамч, чанаргүй хүнсний бүтээгдэхүүний хяналтын тогтолцоог сайжруулан транс тос, сахар, далд давсны хэмжээг бууруулна. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнийг хязгаарлах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2.2.1.5. Гэмтэл, ослыг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, нийт нас баралтын хэмжээг эрс бууруулна. 2.2.1.6. Хар тугалга болон бусад хортой нэгдэл агуулсан импортын ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болон барилгын материалд тавигдах хяналтыг сайжруулж, нэгдсэн стандарттай болгоно. 2.2.1.7. Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрүүл аж төрөх дадлыг хэвшүүлнэ. 2.2.1.8. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх шинэ хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. 2.2.1.9. Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулж, КОВИД-ын дараах эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг цогц аргаар шийдвэрлэх бодлого баримтална.

ХҮН✓ Тусгасан

[2.2.14] Эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулж зүйлс болох архи, тамхи, чихэрлэг ундааны хэрэглээг бууруулж, татварын тодорхой хувийг эдгээрийн зохиосон хэрэглээнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулна.

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.