shiid.mn
← Бүх зорилт

ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 2.3. Эрүүл монгол хүн › 2.3.2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж

ЗОРИЛТ2.3.2.3Үнэлгээгүй

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, зарцуулалтыг оновчтой болгон, иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад төлөх төлбөрийн хэмжээг бууруулна.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[1.2.5] Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг хийх замаар иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг багасгана.

АН✓ Тусгасан

[2.2.6] Эрүүл мэндийн оновчтой санхүүжилт 2.2.6.1. Оношийн хамааралтай 708 бүлэгт суурилсан санхүүжилтийн тогтолцоог эрс сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. 2.2.6.2. Эрүүл мэндийн даатгалын стратегийн худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх бодлого баримталж, иргэн бүр хяналт тавих цахим системийг бий болгоно. 2.2.6.3. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн өртгийг тооцож, эрсдэлийн үнэлгээг тогтмолжуулна. 2.2.6.4. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлнэ. 2.2.6.5. Хүүхдийн шинжилгээ, эмчилгээ болон шүдний өвчлөл, согог гажиг, уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн санхүүжүүлнэ. 2.2.6.6. Төрийн эмнэлгийн зарим үйлчилгээг хувийн хэвшлийн эмнэлгээр, гэрээгээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. [2.2.5] Цахим эмнэлэг 2.2.5.1. Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулж, мэдээллийн нууцлал, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэнэ. 2.2.5.2. Алсын зайн оношилгоо, үйлчилгээ (телемедицин)-г шинэ түвшинд гаргаж, хөгжүүлнэ. 2.2.5.3. Эрүүл мэндийн даатгалын цахим технологийг нэвтрүүлж, өвчтөнд эмнэлгээ сонгох эрхийг олгоно.

ХҮН✓ Тусгасан

[2.2.13] Эмчилгээний үр дүнг эмнэлгийн хэвтэлт эсвэл ор хоногийн тоогоор бус өвчний эдгэрэлт, амьдралын чанарын ахицаар үнэлэх тогтолцоог төлөвшүүлнэ. [2.2.19] Хүн амын өвчлөл, нас баралтын голлох шалтгаан болдог өвчний эмгэгийн эмчилгээнд даатгалаар олгох эмийн нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлж, үйлчилгээ авахтай холбоотой үүсэх санхүүгийн хүндрэлээс сэргийлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.