АН✓ Тусгасан
[2.2.5] Цахим эмнэлэг 2.2.5.1. Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулж, мэдээллийн нууцлал, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэнэ. 2.2.5.2. Алсын зайн оношилгоо, үйлчилгээ (телемедицин)-г шинэ түвшинд гаргаж, хөгжүүлнэ. 2.2.5.3. Эрүүл мэндийн даатгалын цахим технологийг нэвтрүүлж, өвчтөнд эмнэлгээ сонгох эрхийг олгоно.
[2.2.2] Эмнэлгийн тусламж, үйлчилгээ 2.2.2.1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, эмнэлгийн бие даасан байдал, засаглалыг боловсронгуй болгоно. 2.2.2.2. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого болон үндэсний хөтөлбөр, эмнэлзүйн заавар, журам, стандартуудыг өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг хангуулна. 2.2.2.3. Яаралтай, түргэн тусламжийн үйлчилгээг тэлж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шилжүүлэх замаар иргэдэд ойр болгоно. 2.2.2.4. Нас баралтыг бууруулах зорилгоор жендэрт суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үйл ажиллагааг өргөжүүлэн эрчүүдийн нас баралтыг 50 хувиар бууруулна. 2.2.2.5. Эмнэлгийн зарим барилга байгууламжийг дуудлага худалдаанд оруулж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2.2.2.6. Явуулын эмнэлгийн тоог нэмэгдүүлж чанаржуулахад анхаарч, өрх, сум, багийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна. 2.2.2.7. Орчин үеийн хиймэл оюун ухаан, хүний бүтэн генийг тайлж унших технологи, био- протез, сахар хэмжигч наалт, робот мэс заслын систем болон бусад дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх шаталсан бодлого боловсруулж, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлнэ. 2.2.2.8. Монгол хүний дундаж наслалтыг “80+” хүргэх стратеги боловсруулна.
ХҮН✓ Тусгасан
[2.2.1] Эмнэлгийн тусламжийн шаттал бүрд "E-hospital" платформыг нэвтрүүлж, эмчилгээ, оношилгоог шуурхай, чирэгдэлгүй болгоно.