shiid.mn
← Бүх зорилт

ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 2.3. Эрүүл монгол хүн › 2.3.4. Эрүүл мэндийн салбарын хүний нөөц

ЗОРИЛТ2.3.4.1Үнэлгээгүй

Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх зорилгоор шинэ, дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, гадаадын ур чадвар бүхий мэргэжлийн багийг эх орондоо урьж, туршлага солилцуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[1.2.8] Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношилж, эмчлэх чиглэлээр гадаадын эмнэлгүүдтэй гэрээ байгуулж, хамтарч ажиллан монгол хүнд ээлтэй тогтолцоог бий болгоно.

АН✓ Тусгасан

[2.2.2] Эмнэлгийн тусламж, үйлчилгээ 2.2.2.1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, эмнэлгийн бие даасан байдал, засаглалыг боловсронгуй болгоно. 2.2.2.2. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого болон үндэсний хөтөлбөр, эмнэлзүйн заавар, журам, стандартуудыг өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг хангуулна. 2.2.2.3. Яаралтай, түргэн тусламжийн үйлчилгээг тэлж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шилжүүлэх замаар иргэдэд ойр болгоно. 2.2.2.4. Нас баралтыг бууруулах зорилгоор жендэрт суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үйл ажиллагааг өргөжүүлэн эрчүүдийн нас баралтыг 50 хувиар бууруулна. 2.2.2.5. Эмнэлгийн зарим барилга байгууламжийг дуудлага худалдаанд оруулж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2.2.2.6. Явуулын эмнэлгийн тоог нэмэгдүүлж чанаржуулахад анхаарч, өрх, сум, багийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна. 2.2.2.7. Орчин үеийн хиймэл оюун ухаан, хүний бүтэн генийг тайлж унших технологи, био- протез, сахар хэмжигч наалт, робот мэс заслын систем болон бусад дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх шаталсан бодлого боловсруулж, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлнэ. 2.2.2.8. Монгол хүний дундаж наслалтыг “80+” хүргэх стратеги боловсруулна.

ХҮН✓ Тусгасан

[2.2.20] Монгол Улсад оношлох, эмчилэх боломжгүй өвчний тоог бууруулах, гадаад руу урсах эмчилгээний зардлыг багасгах, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой үүсэх санхүүгийн хүндрэлээс сэргийлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.