МАН✓ Тусгасан
[1.2.9] 3000 эмч, 10000 сувилагч, 500 мэргэшсэн асрахуйн ажилтан гадаад, дотоодод бэлтгэх бодлого баримтална.
АН✓ Тусгасан
[2.2.4] Чадамжтай мэргэжилтэн 2.2.4.1. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай, Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын тухай, Эмнэлгийн мэргэжилтний гэм буруутай үйлдлээс үүссэн хохирлыг барагдуулах тухай, Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгалын тухай зэрэг хуулийн төслүүдийг шинээр боловсруулж, батлуулна. 2.2.4.2. Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулалт, урамшуулал, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинээр бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг үйлчлүүлэгчдийн оролцоотой, ил тод, шударга болгоно. 2.2.4.3. Эмч нарын ажил, үйлчилгээний мэдээллийн санг бий болгож, ил тод, шударга, өрсөлдөөнд суурилсан тусламж, үйлчилгээг нэвтрүүлнэ. 38 төрлийн программыг нэгтгэж, давхардлыг арилгана. 2.2.4.4. Өрх, сумын эрүүл мэндийн төвд ажиллах эмчийг бодлогоор дэмжиж, тоог нэмэгдүүлнэ. 2.2.4.5. Анагаах ухааны чиглэлээр боловсрол олгодог их, дээд сургуулиудын үйл ажиллагаанд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтын ажиллагааг сайжруулна. 2.2.4.6. Эмнэлгийн мэргэжилтний цалин, урамшуулал, хангамжийг ажлын ачаалал, мэргэжлийн онцлог, орон нутгийн алслалттай уялдуулан нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2.2.4.7. Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд резидэнт эмч нарын оролцоог нэмэгдүүлж, цалинг ажлын гүйцэтгэлтэй уялдуулна.
ХҮН✓ Тусгасан
[2.2.5] Анхан, дунд шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, эмч, сувилагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлнэ.