shiid.mn
← Бүх зорилт

ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 2.3. Эрүүл монгол хүн › 2.3.4. Эрүүл мэндийн салбарын хүний нөөц

ЗОРИЛТ2.3.4.3Үнэлгээгүй

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулж, алслагдсан орон нутагт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд олгох төрийн дэмжлэг, хөнгөлөлт, урамшууллыг нэмэгдүүлнэ.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[1.2.14] Эмч, сувилагчдын ажлын бодит үнэлэмжийг нэмэгдүүлж, нэр хүндийг өсгөн, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг нэмэгдүүлнэ.

АН✓ Тусгасан

[2.2.4] Чадамжтай мэргэжилтэн 2.2.4.1. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай, Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын тухай, Эмнэлгийн мэргэжилтний гэм буруутай үйлдлээс үүссэн хохирлыг барагдуулах тухай, Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгалын тухай зэрэг хуулийн төслүүдийг шинээр боловсруулж, батлуулна. 2.2.4.2. Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулалт, урамшуулал, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинээр бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг үйлчлүүлэгчдийн оролцоотой, ил тод, шударга болгоно. 2.2.4.3. Эмч нарын ажил, үйлчилгээний мэдээллийн санг бий болгож, ил тод, шударга, өрсөлдөөнд суурилсан тусламж, үйлчилгээг нэвтрүүлнэ. 38 төрлийн программыг нэгтгэж, давхардлыг арилгана. 2.2.4.4. Өрх, сумын эрүүл мэндийн төвд ажиллах эмчийг бодлогоор дэмжиж, тоог нэмэгдүүлнэ. 2.2.4.5. Анагаах ухааны чиглэлээр боловсрол олгодог их, дээд сургуулиудын үйл ажиллагаанд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтын ажиллагааг сайжруулна. 2.2.4.6. Эмнэлгийн мэргэжилтний цалин, урамшуулал, хангамжийг ажлын ачаалал, мэргэжлийн онцлог, орон нутгийн алслалттай уялдуулан нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2.2.4.7. Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд резидэнт эмч нарын оролцоог нэмэгдүүлж, цалинг ажлын гүйцэтгэлтэй уялдуулна.

ХҮН✓ Тусгасан

[2.2.3] Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн амжиргааг дээшлүүлэх, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээ авна.

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.