shiid.mn
← Бүх зорилт

ГУРАВ. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО › 3.3. Эдийн засгийн төрөлжилт, либералчлал › 3.3.2. Боомтын шинэчлэл, тээвэр, логистик

ЗОРИЛТ3.3.2.14Үнэлгээгүй

Агаарын тээврийн салбарын либералчлалыг үргэлжлүүлж, нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлнэ.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[2.6.10] Агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлж, өрсөлдөөнийг дэмжин, бага зардлаар дотоод, гадаадад зорчих боломжоор хангана.

АН✓ Тусгасан

[5.7.4] Агаарын тээвэр 5.7.4.1. Агаарын тээврийг либералчлах бодлого баримтална. 5.7.4.2. Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу шинээр тогтмол нислэг үйлдэх улсын тоог нэмэгдүүлнэ. 5.7.4.3. Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээний менежментийг сайжруулж, үйлчилгээний орлогыг нэмэгдүүлнэ. 5.7.4.4. Хил орчмын болон бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалыг дэмжсэн нислэгтэй болно. Хил орчмын 6 нисэх буудлыг 4С ангиллын олон улсын нисэх буудал болгон өргөтгөж, шинэчилнэ. 5.7.4.5. Үндэсний агаарын тээвэрлэгчийн орон нутгийн болон олон улсын нислэгийн сүлжээг өргөжүүлнэ. 5.7.4.6. Аймгийн төвөөс алслагдсан сумдад бага оврын онгоцоор хямд өртөгтэй тогтмол нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлнэ. 5.7.4.7. Иргэний нисэхийн үйлчилгээнд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, аюулгүй байдлыг бүрэн хангасан, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлнэ. 5.7.4.8. Иргэний нисэхийн аж ахуйн нэгж, байгууллагуудад хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. 5.7.4.9. Агаарын тээврийн салбарт дижитал шилжилтийг эрчимжүүлж, кибер аюулгүй байдлыг хангана. 5.7.4.10. Иргэний нисэхийн мэргэжлийн холбоодтой хамтран түншлэлийг бэхжүүлж, зарим төрлийн үйл ажиллагааг мэргэжлийн холбоодод шилжүүлэн бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах зохицуулалт хийнэ.

ХҮН— Тусгаагүй

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.