shiid.mn
← Бүх зорилт

ГУРАВ. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО › 3.3. Эдийн засгийн төрөлжилт, либералчлал › 3.3.2. Боомтын шинэчлэл, тээвэр, логистик

ЗОРИЛТ3.3.2.23Үнэлгээгүй

Бүсүүдийн хөгжлийг дэмжих, олон улсын авто замын шинэ коридор байгуулах, хилийн боомтууд болон аймгийн төв, сумдыг холбох "Шинэ сэргэлтийн таван тойрог" авто замын төслийг хэрэгжүүлж, олон улсын, улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлнэ.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[24] Бүсүүдийн хөгжлийг дэмжих аймгийн төв, сумдыг холбосон "ТАВАН ТОЙРОГ" автозамын төсөл хэрэгжүүлж, олон улсын болон улсын чанартай замын сүлжээг 2462 км-ээр нэмнэ. [2.4.4] Бүсүүдийн хөгжлийг дэмжих аймгийн төв, сумдыг холбосон "ТАВАН ТОЙРОГ" автозамын төсөл хэрэгжүүлж, олон улсын болон улсын чанартай замын сүлжээг 2462 км-ээр нэмнэ.

АН✓ Тусгасан

[5.7.3] Авто зам 5.7.3.1. Орон нутгийн авто замын сүлжээний хүрээнд нийт 3,000 км авто замыг шинээр барина. Үүнд: • Ховд – Улаангом 163.3 км авто зам; • Алтай – Улиастай 198 км авто зам; • Өлгий – Сагсай – Улаанхус 89.13 км авто зам; • Улиастай – Цэцэг сум 32.4 км авто зам; • Улаанбаатар – Ар хөтөл – Эрдэнэт 92.1 км авто зам; • Ерөө – Бугант 27.8 км авто зам; • Өмнөдэлгэр – Биндэр 145.12 км авто зам; • Жаргалтхаан – Дэлгэрхаан 56.2 км авто зам; • Баруун-Урт – Сүхбаатар 61.9 км авто зам; • Бор-Өндөр – Хэрлэн 179.7 км авто зам; • Хамрын хийдийн уулзвараас – Зүүнбаян 8.2 км авто зам; • Чойр – Мандалговь – Арвайхээр 487.73 км авто зам; • Баяндалай – Гурвантэс 80 км авто зам; • Арвайхээр – Хужирт 43.3 км авто зам; • Баянхонгор – Шаргалжуут 54.1 км авто зам; • Чойбалсан – Хавирга 125 км авто зам; • Дархан – Алтанбулаг нэмэлт 2 эгнээ 118 км авто зам; • Баянхошуу – Бичигт 329 км авто зам; • Чойбалсан – Баянхошуу 160 км авто зам; • Завханы Сонгино – Тэс – Арц суурь боомт хүртэлх 130 км авто зам; • Чойбалсан – Баруун-Уртыг холбох босоо чиглэлийн 201 км авто зам; • Алтай – Бургастайн боомт хүртэлх 320 км авто зам. 5.7.3.2. Уул уурхай, ашигт малтмалын ордын бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын болон аялал жуулчлалын бүс нутгийг холбосон замыг барьж, ашиглалтад оруулахад хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. 5.7.3.3. Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн Алтанбулаг – Улаанбаатар – Замын- Үүдийг холбосон 990 км хурдны авто замыг ашиглалтад оруулна. 5.7.3.4. Олон улсын болон улсын чанартай авто замын дагуу 150-200 км тутамд жолооч, зорчигчдын амрах болон техникийн үйлчилгээний төвүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна. 5.7.3.5. Авто замын засвар, арчлалтын байгууллагын бүтцийг оновчтой болгож, улс, орон нутгийн чанартай авто замын шинэчлэл, засвар, үйлчилгээ хийх хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг хангуулна. 5.7.3.6. Авто замын стандартыг шинэчилж, шинээр баригдах авто замын чанарын хяналтыг сайжруулна. 5.7.3.7. Авто зам ашигласны төлбөр хураах тогтолцоог цогцоор нь судалж, цахимжуулна.

ХҮН— Тусгаагүй

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.