АН✓ Тусгасан
[6.1.5] 5-р тойрог (Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг): 6.1.5.1. Дархан-Уул аймгийн Дархан сумыг үйлдвэр, тээвэр, логистикийн зангилаа хот болгон хөгжүүлнэ. 6.1.5.2. Хүнд, хөнгөн хүнсний үйлдвэрүүдийг дахин сэргээнэ. 6.1.5.3. Англи хэлний сургалт бүхий олон улсын хөтөлбөртэй дунд сургууль бий болгохыг дэмжинэ. 6.1.5.4. Орон нутагт ажиллах эмч нарын тоог нэмэгдүүлэх бодлого баримтална. 6.1.5.5. Цемент бетон, дэр бетон үйлдвэр байгуулна. 6.1.5.6. Сэргээгдэх эрчим хүч, эрчимжсэн мал аж ахуйг дэмжинэ. 6.1.5.7. Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв байгуулна. 6.1.5.8. Орхонтуул гол дээр тавигдаж байгаа гүүрний хөрөнгө оруулалтын асуудлыг шийднэ. 6.1.5.9. Түнхэл тосгоныг аялал жуулчлалын бүс хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримтална. 6.1.5.10. Бага оврын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэр байгуулна. 6.1.5.11. Мах, ногооны төрөлжсөн зоорь, агуулахыг олноор байгуулна. 6.1.5.12. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгуулна. 6.1.5.13. Зуунмод сумыг нисэх онгоцны буудлын хот болгон хөгжүүлнэ. 6.1.5.14. Фермийн, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлнэ. 6.1.5.15. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулна.