МАН✓ Тусгасан
[2.5.7] Иргэн, аж ахуйн нэгж сэргээгдэх эрчим хүчийг жижиг, дунд төхөөрөмжөөр үйлдвэрлэж хэрэглэх, хэрэгцээнээс давсан хэсгийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх, худалдах боломжоор хангана.
АН✓ Тусгасан
[5.7.5] Эрчим хүч 5.7.5.1. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос 100 хувь хангаж, эрчим хүч экспортлогч улс болно. 5.7.5.2. Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, эрчим хүч экспортлох хэлэлцээр байгуулна. 5.7.5.3. Эрчим хүчний салбарт ухаалаг үнийн систем нэвтрүүлнэ. 5.7.5.4. Эрчим хүчний экспортын 5 ГВт хүчин чадлыг бий болгоно. Нарны эрчим хүчний 2 ГВт, салхины эрчим хүчний 2 ГВт, нүүрсний 500 МВт, цэнэг хураагуурын 500 МВт хүчин чадлыг бий болгоно. 5.7.5.5. Нарны эрчим хүч, цэнэг хураагуур хосолсон станц байгуулна: Дархан 100 МВт нар, 50 МВт цэнэг хураагуур; Чойр 100 МВт нар, 50 МВт цэнэг хураагуур; Мандалговь 200 МВт нар, 100 МВт цэнэг хураагуур. 5.7.5.6. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түшиглэн устөрөгчийн үйлдвэрлэл хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ. 5.7.5.7. Нүүрсний давхаргын хийн хайгуулыг идэвхжүүлж, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлохыг дэмжинэ. 5.7.5.8. Хийн нөөцийг түшиглэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бага оврын цахилгаан станцууд байгуулна. 5.7.5.9. Тавантолгойн ордыг түшиглэсэн цахилгаан станц барьж, ашиглалтад оруулна. 5.7.5.10. Хэрэглэгчийн бага оврын эх үүсвэрээс түгээх сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг худалдан авна. 5.7.5.11. Сэргээгдэх эрчим хүчний цогцолборыг хөрш орнуудтай холбосон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулна. 5.7.5.12. “Нарны дээвэр” төслийг олон улсын байгууллагууд болон банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. 5.7.5.13. Айл өрхийг хосолмол эх үүсвэртэй болгож, илүү үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг сүлжээнд нийлүүлдэг “өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч” болох боломжийг бүрдүүлнэ. 5.7.5.14. Улаанбаатар хотод хог хаягдлыг дахин боловсруулж, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц байгуулна. 5.7.5.15. Цахилгаан эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бий болгох ажлыг дэмжинэ. 5.7.5.16. Эрчим хүчний инженер, техникийн ажилтныг салбартаа хүрэлцэхүйц тоонд бэлтгэн, сургалтын байгууллагын чанарыг сайжруулна. 5.7.5.17. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын бүрэлдэхүүн хэсэгт “эрчим хүчний аюулгүй байдал” гэсэн шинэ хэсэг нэмж оруулна. 5.7.5.18. Эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчинд шинэтгэл хийнэ. 5.7.5.19. Улс орны тогтвортой хөгжлийг хангах зорилгоор эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. 5.7.5.20. Ногоон эдийн засгийг дэмжсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн бүтцийг оновчилно. 5.7.5.21. Аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг бодитой тогтоож, тогтвортой байлгана. 5.7.5.22. Эрчим хүчний системийг дахин загварчилж, шинэлэг, оновчтой бүтэцтэй болгоно.
ХҮН✓ Тусгасан
[1.3.3] Эрчим хүчний хуулийг шинэчлэн найруулахтай уялдуулан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар иргэд, аж ахуйн нэгжийн сэргээгдэх эрчим хүчний ашиглах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлсэн үйл ажиллагааг урамшуулах, дэмжих тогтолцоог бий болгоно.