shiid.mn
← Бүх зорилт

ГУРАВ. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО › 3.3. Эдийн засгийн төрөлжилт, либералчлал › 3.3.4. Хөдөө аж ахуй-Шинэ хоршоо хөдөлгөөн, Чинээлэг малчин хөтөлбөр

ЗОРИЛТ3.3.4.31Үнэлгээгүй

Хоршоодод "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг байгуулах, хувьцаа эзэмших, хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлж, хоршооны үйл ажиллагааг дэмжих зорилготой "Малын эзэн-Үйлдвэрийн эзэн" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[2.7.8] Малчид хоршоолох замаар мах, сүү, арьс шир боловсруулах цех байгуулах, ажлын байрыг сум бүрт нэмэгдүүлэх бодлого баримтална.

АН✓ Тусгасан

[6.1.2] 2-р тойрог (Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг): 6.1.2.1. Жаргалан, Алтай өрхийн эмнэлэг, Бугат, Цээл (шинэ суурьшлын бүсэд), Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барина. 6.1.2.2. Есөнбулаг сумын нэгдүгээр сургууль, Алтай, Бигэр, Цогт, Чандмань, Шарга, Эрдэнэ сумын сургуулийн барилгуудыг шинээр барина. 6.1.2.3. АШУҮИС-ийн нэгдүгээр байрыг дахин төлөвлөлтөд оруулж, лаборатори сургуулийн барилгыг шинээр барина. 6.1.2.4. “Малын эзэн - үйлдвэрийн эзэн” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн малын гаралтай түүхий эд, сүү цагаан идээ, мах, арьс шир, ноос ноолуур угаах, самнах, утас болон нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулах санал, санаачилгыг дэмжинэ. 6.1.2.5. Шарга сумын Дунд шарын ам, Бигэр сумын Хоёр байшинт, Шарга сумын 14, Дэлгэр сумын Дагналтай, Тайшир сумын Бааюуны булан, Бугат сумын Гаханчийн голын амны услалтын системийг шинэчлэн барьж, ашиглалтад оруулна. 6.1.2.6. Жаргалан, Чандмань, Төгрөг, Дарви сум, Гуулин, Баянтоорой тосгонд 50 м3 бүхий хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга барина. 6.1.2.7. Есөнбулаг сумын баруун уулын үерийн даланг шинээр барина. 6.1.2.8. Арц суурь боомтыг байнгын ажиллагаатай болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 6.1.2.9. Улаангом хотод Хавдар судлалын төв байгуулна. 6.1.2.10. Хог хаягдал боловсруулах тогтолцоог бий болгон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эко орчныг бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. 6.1.2.11. Улаангом хотоос Боршоо боомт чиглэлийн хатуу хучилттай авто замыг өргөтгөн шинэчилнэ. 6.1.2.12. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Хотгорын 60 МВт-ын цахилгаан станц барина. 6.1.2.13. Тэс – Шарсуурь, Баруунтуруун, Бөхмөрөн (Цагааннуур) чиглэлийн авто замыг барина. 6.1.2.14. Увс, Хяргас зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн спорт, эрүүл мэнд, эко туризм, нүүдэлчний өв соёлыг сурталчлах аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулна. 6.1.2.15. Гадаад улсаас жуулчид хүлээн авах нөхцөл, боломжийг бодлогоор дэмжинэ. 6.1.2.16. Улаангом хотод өвлийн спортын бааз байгуулахыг төрөөс дэмжинэ. 6.1.2.17. Гурил, тэжээлийн үйлдвэр байгуулна. 6.1.2.18. Утааг бууруулах үүднээс шахмал түлшний жижиг үйлдвэр барина. 6.1.2.19. “Шинэ хөдөө - Увс” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 6.1.2.20. Ховд аймагт нефть боловсруулах бага оврын үйлдвэр барина. 6.1.2.21. “Алтай”, “Говь” аялал жуулчлалын загвар төсөл хэрэгжүүлнэ. 6.1.2.22. Баруун бүсийн эрчим хүчний системийг хөгжүүлнэ.

ХҮН— Тусгаагүй

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.