АН✓ Тусгасан
[8.1.2] Нийтийн шударга ёс 8.1.2.1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүргийг Хууль зүйн яамны үндсэн чиг үүргийн нэг болгоно. 8.1.2.2. Хууль сахиулагчдын мэргэшил, нийгэм, эдийн засгийн баталгааг шинэ шатанд гаргаж, хууль сахиулагч болон хууль сахиулах албаны эрх зүйн байдлыг тодорхойлсон бие даасан хуультай болно. 8.1.2.3. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, хууль зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн өндөр албан тушаалтны зарлага, орлогын албан татвар төлөлтийг ил болгох уялдуулан хянадаг тогтолцоог бүрдүүлнэ. 8.1.2.4. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг барагдуулах механизмыг сайжруулна. 8.1.2.5. Авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг шүгэл үлээгчдийг хамгаалах, дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 8.1.2.6. Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг одоогийн түвшнээс 3 дахин чангаруулж, авлигаас олсон орлогыг шууд хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ. 8.1.2.7. Сонгуулийн авлига, улс төрийн намаар дамжин төрд орж ирэх авлигын тойргийг таслан зогсоох арга хэмжээ авч, авлигын эсрэг улс төрийн шинэ соёл үүсгэнэ. Сонгуулийн луйвраас урьдчилан сэргийлэх хуулийг батлуулна. 8.1.2.8. Дотоод хэргийн чиг үүрэг давамгайлсан байдлыг халж, Хууль зүйн яамны чиг үүрэг, зохион байгуулалтыг сайжруулан хууль зүйн бодлогыг иргэний эрх, хуулийн засаглалын хөгжилд чиглүүлнэ. 8.1.2.9. Хууль зүйн болон дотоод хэргийн чиг үүргийг зааглан зохион байгуулна. 8.1.2.10. Хууль дээдэлдэг захиргааг бүрдүүлэх, нийтийн албыг мэргэшүүлэх чиглэлд улс төрийн хүсэл эрмэлзэлтэй байна. 8.1.2.11. Шүүхийн хараат бус байдал, хариуцлага, олон нийтийн итгэл даах чадварыг дээшлүүлэх чиглэлд бодлогын эрс өөрчлөлт хийнэ. 8.1.2.12. Худалдаа, бизнесийн маргааныг үр ашигтай, шуурхай шийдвэрлэх шүүхийн бус тогтолцоог улам бэхжүүлнэ. 8.1.2.13. Бүртгэл, архив, үндэсний дата системийн ухаалаг үйлчилгээг сайжруулна. 8.1.2.14. Төрийн байгууллага, албан тушаалтны "ажил хэргийн нэр хүнд" хэмээх хуулийн томъёоллыг залруулж, төрийн албаны нээлттэй, шилэн байдлыг хуульчилна. 8.1.2.15. Газрын төлөвлөлт, олголтын орчинд реформ хийж, газар олгох, ашиглах, эзэмших, өмчлөх үйл ажиллагааг ил тод болгоно. 8.1.2.16. Газрын шинэтгэл, удирдлага хариуцсан нэгжийг Улсын Их Хурлын дэргэд байгуулна. 8.1.2.17. Иргэдийн өмчлөлийн газрын дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг төрийн нэгдмэл бодлогоор зохицуулна. 8.1.2.18. Тусгай хамгаалалттай газар ашиглалтыг цуцалж, хамгаалалтын асуудлыг цэгцэлнэ. 8.1.2.19. Оюуны өмчийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, оюуны бүтээлийг хуулиар хамгаална.