← Бүх аймаг, нийслэл
ДорнодБаян-ӨлгийХовдСүхбаатарДорноговьГовь-АлтайБаянхонгорӨмнөговьХөвсгөлБулганУвсСэлэнгэЗавханХэнтийДархан-УулТөвАрхангайОрхонДундговьӨвөрхангайГовьсүмбэрУлаанбаатар

Архангай аймаг · ИТХ 2024–2028

270 амлалт. Биелж байна уу?

Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын нам 41 суудлаас 28-ийг авч олонх болсон. Аймгийн хэмжээнд түүний хөтөлбөрийн 270 амлалт хэрэгжинэ. 8 сумын Хуралд АН олонх болсон боловч тэдгээр сумын хөтөлбөр нийтлэгдээгүй байна.

МАН 28АН 12ХҮН 1Олонх: 21
Таны дүн

Ачаалж байна…

Бүх амлалт

270 амлалт · 0 нь үнэлгээтэй · 0 санал
1.1.1Хүний хөгжил › Хөдөлмөр эрхлэлтШинээр ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн орлоготой болох нөхцөлийг бүрдүүлж ажилгүйдлийн түвшинг бууруулна. /100 ажлын байр бүхий оёдлын үйлдвэр, хөнгөн үйлдвэрийг шинээр байгуулна./Үнэлэх →1.1.2Хүний хөгжил › Хөдөлмөр эрхлэлтБага, дунд орлоготой иргэдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.1.3Хүний хөгжил › Хөдөлмөр эрхлэлтӨрхийн бичил бизнесийг дэмжих, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.Үнэлэх →1.1.4Хүний хөгжил › Хөдөлмөр эрхлэлтГарааны бизнес эрхлэгч оюутан, залууст бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.1.5Хүний хөгжил › Хөдөлмөр эрхлэлтГарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.Үнэлэх →1.1.6Хүний хөгжил › Хөдөлмөр эрхлэлтОрлого багатай өрхийн ажил эрхлээгүй насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.1.7Хүний хөгжил › Хөдөлмөр эрхлэлтЗалуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууцанд хамруулах бодлого баримтлана.Үнэлэх →1.1.8Хүний хөгжил › Хөдөлмөр эрхлэлтХөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, дундаж орлоготой өрхийн эзлэх хувийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.2.1Хүний хөгжил › Эрүүл мэндНэгдсэн эмнэлгийн оношилгооны чадавхыг дээшлүүлж, иргэн бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд жил бүр заавал хамрагдах тогтолцоог бүрдүүлнэ.Үнэлэх →1.2.2Хүний хөгжил › Эрүүл мэндАШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн цогцолбор”-ыг байгуулж, бүс нутгийн хэмжээнд бага эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг орон нутагтаа бэлтгэнэ.Үнэлэх →1.2.3Хүний хөгжил › Эрүүл мэнд“Эрүүл шүд-Архангай”, “Эрүүл зүрх-Архангай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүн амын нас, хүйс, эрсдэлд суурилсан эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлж, хавдраас сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.2.4Хүний хөгжил › Эрүүл мэндАймгийн Нэгдсэн эмнэлэгт ангиограммын болон осол гэмтлийн мэс заслын шинэ технологи нэвтрүүлэн, эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургаж чадавхжуулна.Үнэлэх →1.2.5Хүний хөгжил › Эрүүл мэнд“Нийгмийн эрүүл мэндийн төв”-ийг байгуулан, салбар дундын оролцоог нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.2.6Хүний хөгжил › Эрүүл мэндАнхдагч болон хоёрдогч шатлалын лавлагаат тусламж үйлчилгээнд шинэ технологи бүхий оношилгоо, эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлж, үйлчилгээний ээлтэй байдлыг ханган, өвчлөл, нас баралтыг бууруулна.Үнэлэх →1.2.7Хүний хөгжил › Эрүүл мэндТусгай хэрэгцээ /хөгжлийн бэрхшээл/-тэй иргэдийн эрх, оролцоог хангаж, нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаа болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.2.8Хүний хөгжил › Эрүүл мэндАнхан шатны эрүүл мэндийн байгууллагад дижитал эрүүл мэндийн технологи нэвтрүүлнэ.Үнэлэх →1.2.9Хүний хөгжил › Эрүүл мэндНөхөн сэргээлт, фитнесс, спортын төвүүдийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож идэвхтэй дасгал хөдөлгөөнийг амьдралын хэв маяг болгон эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлж бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ.Үнэлэх →1.2.10Хүний хөгжил › Эрүүл мэндАмьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.2.11Хүний хөгжил › Эрүүл мэндЭх, хүүхдийн эндэгдлийг бууруулна.Үнэлэх →1.2.12Хүний хөгжил › Эрүүл мэндСэргээх засал тусламж, үйлчилгээ, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлнэ.Үнэлэх →1.2.13Хүний хөгжил › Эрүүл мэндБулган, Цэнхэр, Жаргалант, Цэцэрлэг, Өгийнуур сумдад эрүүл мэндийн төв шинээр барина.Үнэлэх →1.3.1Хүний хөгжил › БоловсролБагш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжиж, мэргэжил дээшлүүлэх гадаад, дотоодын сургалт, үйл ажиллагааг дэмжин “Багшийн хөгжил” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.Үнэлэх →1.3.2Хүний хөгжил › БоловсролХүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж, цэцэрлэгт 2 ээлжийн бүлгийн багш ажиллуулан бүлэг дүүргэлтийг стандартын түвшинд байлгана.Үнэлэх →1.3.3Хүний хөгжил › БоловсролСуралцагчдад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, мэргэжлээ сонгоход туслах чиг үүрэгтэй сэтгэл зүйч-мэргэжилтнийг сургууль бүрд ажиллуулна.Үнэлэх →1.3.4Хүний хөгжил › БоловсролХүүхдийн сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх сонгон суралцах секц, дугуйлангийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.Үнэлэх →1.3.5Хүний хөгжил › БоловсролСургууль бүрд байгалийн ухаан, технологийн хичээлийн лаборатори, туршилтын талбай байгуулна.Үнэлэх →1.3.6Хүний хөгжил › Боловсрол“Шинжлэх ухаан инновацын төв”-ийг байгуулж, шинжлэх ухаанд суурилсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ.Үнэлэх →1.3.7Хүний хөгжил › БоловсролСурч боловсрох, ажиллах орчин, нөхцөл боломжийг сайжруулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн сургууль, цэцэрлэгийг “Хүний хөгжлийн төв” болгоно.Үнэлэх →1.3.8Хүний хөгжил › БоловсролЗарим сумдад сургууль, цэцэрлэг шинээр барих, их засварт оруулна.Үнэлэх →1.3.9Хүний хөгжил › БоловсролМэргэжлийн сургуулиудад чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр нэвтрүүлж, хөдөлмөрийн зах зээл дэх мэргэжилтэй ажиллах хүчний хэрэгцээг хангана.Үнэлэх →1.3.10Хүний хөгжил › БоловсролХүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг хамруулах боломжтой болгож, яслийн үйлчилгээг сэргээнэ.Үнэлэх →1.3.11Хүний хөгжил › БоловсролТөрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаан дээр түшиглэн өрсөлдөх чадвартай мэргэжилтэн ажилтан бэлтгэнэ.Үнэлэх →1.4.1Хүний хөгжил › Хүүхэд, залуучууд, гэр бүлХүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, нийгмийн төлөвшилтийг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.4.2Хүний хөгжил › Хүүхэд, залуучууд, гэр бүлХүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг бүхий л шатанд мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, түүнд тавигдах хяналтыг сайжруулна.Үнэлэх →1.4.3Хүний хөгжил › Хүүхэд, залуучууд, гэр бүлБулган хангай хороололд “Хүүхэд, залуучуудын парк”-ыг байгуулна.Үнэлэх →1.4.4Хүний хөгжил › Хүүхэд, залуучууд, гэр бүлХүүхэд хөгжлийн ордонг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг жигдрүүлнэ.Үнэлэх →1.4.5Хүний хөгжил › Хүүхэд, залуучууд, гэр бүлХүүхдүүдэд ахуйн боловсрол олгох, зан заншил, малч ухааныг таниулах зорилгоор “Хөдөлмөр зуслан” хөгжлийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.Үнэлэх →1.4.6Хүний хөгжил › Хүүхэд, залуучууд, гэр бүлХүүхэд, гэр бүлийг хүчирхийллээс хамгаалах цогц арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.4.7Хүний хөгжил › Хүүхэд, залуучууд, гэр бүл“Сурагч солилцоо” хөтөлбөрийг бүс нутгийн хэмжээнд зохион байгуулна.Үнэлэх →1.4.8Хүний хөгжил › Хүүхэд, залуучууд, гэр бүлСум бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулна.Үнэлэх →
Эх сурвалж. ““АРХАНГАЙН ХӨГЖИЛ” 2024-2028 — “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх””. Сонгуулийн өмнө Төрийн аудитын газарт хянуулсан эх хувийг audit.mn-ээс авсан (PDF, 3-14-р хуудас). Скан хувилбарыг текст болгон хөрвүүлж, амлалт тус бүрээр салгасан. Хөтөлбөрийн дугаарлалтыг хэвээр үлдээсэн. “Эх хувьтай тулгаж байна” гэсэн тэмдэгтэй амлалтын текстэд үсгийн алдаа үлдсэн байж болзошгүй. Суудлын хуваарилалт: ikon.mn.Хөтөлбөр нь олдоогүй сумд. Дараах сумын Хуралд АН олонх болсон боловч тухайн намын сумын мөрийн хөтөлбөр Үндэсний аудитын газрын цахим хуудсанд нийтлэгдээгүй: Батцэнгэл (АН 14/21), Их Тамир (АН 17/25), Тариат (АН 18/21), Төвшрүүлэх (АН 12/21), Хайрхан (АН 14/21), Хашаат (АН 17/21), Цэцэрлэг (АН 14/21), Өгийнуур (АН 12/21). Эдгээр сумын хувьд Архангай аймгийн хөтөлбөрт тусгагдсан ажлыг харуулж байна. Хөтөлбөрийг олж авбал нэмнэ.