← Бүх аймаг, нийслэл
ДорнодБаян-ӨлгийХовдСүхбаатарДорноговьГовь-АлтайБаянхонгорӨмнөговьХөвсгөлБулганУвсСэлэнгэЗавханХэнтийДархан-УулТөвАрхангайОрхонДундговьӨвөрхангайГовьсүмбэрУлаанбаатар

Баянхонгор аймаг · ИТХ 2024–2028

160 амлалт. Биелж байна уу?

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын нам 35 суудлаас 23-ийг авч олонх болсон. Аймгийн хэмжээнд түүний хөтөлбөрийн 160 амлалт хэрэгжинэ. 10 сумын Хуралд АН олонх болсон боловч тэдгээр сумын хөтөлбөр нийтлэгдээгүй байна.

МАН 23АН 12Олонх: 18
Таны дүн

Ачаалж байна…

Бүх амлалт

160 амлалт · 0 нь үнэлгээтэй · 0 санал
1.1.1Хүний хөгжлийн бодлого › Орлоготой иргэнЖижиг, дунд бизнес эрхлэгчдэд “Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпорац”-аар дамжуулан бага хүүтэй зээл олголтыг үргэлжлүүлнэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.1.2Хүний хөгжлийн бодлого › Орлоготой иргэнГарааны бизнесийг дэмжих эко системийг бүрдүүлж, бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, хөрөнгө оруулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.1.3Хүний хөгжлийн бодлого › Орлоготой иргэнӨрхийн оёдлын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг бүх сумдад хэрэгжүүлнэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.1.4Хүний хөгжлийн бодлого › Орлоготой иргэнХүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.1.5Хүний хөгжлийн бодлого › Орлоготой иргэнЖижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжинэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.1.6Хүний хөгжлийн бодлого › Орлоготой иргэнЖижиг, дунд бизнес эрхлэгчдийг орон нутгаас дэмжин “Ажилсаг төв”-ийн үйлчилгээгээр бойжуулан хөгжүүлэх бодлого баримтална.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.1.7Хүний хөгжлийн бодлого › Орлоготой иргэнАжлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд жижиг, дунд, бичил бизнесийг дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг тэлэх бодлого баримталж, шударга, ил тод, нээлттэй олгох зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.2.1Хүний хөгжлийн бодлого › Орон сууцДахин төлөвлөлтөд хамрагдсан өрхийн орон сууцны төлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар зорилтот бүлгийн иргэдийн төлбөрийг бууруулах боломжийг бүрдүүлнэ.Үнэлэх →1.2.2Хүний хөгжлийн бодлого › Орон сууцБаялгийн сан, Нийгмийн даатгалын сангаар дамжуулан нийтийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.2.3Хүний хөгжлийн бодлого › Орон сууц“Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд иргэд түрээслэх, түрээслээд өмчлөх орон сууцны төслийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтална.Үнэлэх →1.3.1Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэнЭрүүл мэндийн оношилгооны чадавхыг тасралтгүй дээшлүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг нарийн мэргэжлээр гүнзгийрүүлэн сургаж, иргэн бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд жил бүр үр дүнтэй хамрагдах боломжийг бүрдүүлнэ.Үнэлэх →1.3.2Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэнИргэдийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэж, орон нутгийн болон бүх шатлалын эмнэлгүүдийн оношилгоо, эмчилгээний мэдээллийг дотоодод болон олон улсад цахимаар солилцох тогтолцоог бүрдүүлнэ.Үнэлэх →1.3.3Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэн“Элэг бүтэн Баянхонгор” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Хавдрын эсрэг хамтдаа” үндэсний хөтөлбөртэй уялдуулан эрт илрүүлгийг нэмэгдүүлж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.Үнэлэх →1.3.4Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэн“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үргэлжлүүлж, хүүхдийн хоолойн архаг /ангина/ өвчнийг эрт илрүүлэн эмчлэх, ирээдүйд учрах эрүүл мэндийн эрсдэлээс бага насанд нь сэргийлж, “Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн хэрэгжилтийг 100 хувь хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.3.5Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэнАймгийн хэмжээнд нэвтрүүлсэн эмэгтэйчүүдийн товлолт дархлаажуулалтыг эрчимжүүлж, умайн хүзүү, хөхний хорт хавдраас сэргийлэх МУ-ын Засгийн газрын “Эрүүл Монгол” хөтөлбөрийг 100 хувь ханган хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.3.6Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэн“Чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн” хөтөлбөрийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын сургалтад тасралтгүй хамруулах замаар тэдний ур чадварыг дээшлүүлэн хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.3.7Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэнБэлгийн замаар дамжих халдварт өвчин, сүрьеэгийн халдварыг эрс бууруулах бодлого, зохион байгуулалтын арга хэмжээ авч, дээрх өвчлөлөөр хамгийн бага өвчлөлтэй аймаг болно.Үнэлэх →1.3.8Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэнЕБС-ын хичээл, сургалтын программаар дамжуулан өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг эрс нэмэгдүүлж, охидын жирэмслэлтээс сэргийлэн үр хөндөлт, төрөлтийг 30 хувь бууруулна.Үнэлэх →1.3.9Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэнАхмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрт нь үзүүлэх тогтолцоог бүрдүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг системийг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлнэ.Үнэлэх →1.3.10Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэнАймгийн төвд дугуйн зам шинээр байгуулж, одоо ашиглаж байгаа спорт заал, цогцолборуудын цагийн хуваарийг уян хатан болгож, нийгмийн бүлгүүдэд бүрэн үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийнхээ эрүүл амьдралын хэв маягийг дэмжих бодлогыг баримтална.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.3.11Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэнЗарим сумдад эмчлүүлэгч, үйлчлүүлэгчид ээлтэй, стандартын шаардлага хангасан эрүүл мэндийн төвийн барилга, байгууламжийг нэмэгдүүлэх бодлого баримтална.Үнэлэх →1.3.12Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэнТүргэн тусламжийн автомашины тоог нэмэгдүүлэн тухай бүр парк шинэчлэлт хийнэ.Үнэлэх →1.3.13Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэнХүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх хүрээнд эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлгийг оновчтой, эрсдэлд суурилсан байдлаар тасралтгүй үргэлжлүүлж, дундаж наслалтын хүйсийн ялгаатай байдлыг багасгах бодлогыг хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.3.14Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэнӨвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт мэдээлэх, сануулах хиймэл оюун ухаанд суурилсан системийг хөгжүүлж, салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ.Үнэлэх →1.3.15Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэнЭрүүл мэндийн даатгалыг багцын системд шилжүүлж, даатгуулагч өөрт хэрэгцээтэй багцыг сонгодог тогтолцоог нэвтрүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.3.16Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэнУламжлалт анагаах ухааны салбарыг аялал жуулчлалын баримжаатай хөгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.Үнэлэх →1.3.17Хүний хөгжлийн бодлого › Эрүүл иргэнЭмийн чанар, үнэ, аюулгүй байдал, үйлдвэрлэлтэй холбоотой мэдээллийг цахимаар авах, хянах боломжийг бүрдүүлсэн health.gov.mn цахим системийн хэрэглээг ард иргэдэд сурталчлах, хэрэглэх боломжийг нэмэгдүүлнэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.4.1Хүний хөгжлийн бодлого › Чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжилХүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.4.2Хүний хөгжлийн бодлого › Чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжилХүүхэд бүрийг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролд бүрэн хамруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд 6 цэцэрлэг, 7 сургуулийн барилгыг шаардлагатай газруудад шинээр барьж, сургуулийн ээлжийн коэффициентийг тасралтгүй бууруулна.Үнэлэх →1.4.3Хүний хөгжлийн бодлого › Чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжилБоловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй, эрсдэлт бүлгийн суралцагч нэг бүрд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, боловсролд тэгш хамруулна.Үнэлэх →1.4.4Хүний хөгжлийн бодлого › Чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжилНээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлж, цахим сургалтын нэгдсэн платформ бий болгон хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлнэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.4.5Хүний хөгжлийн бодлого › Чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжилМэдээллийн технологийн хичээлийн агуулгыг шинэчилж, хиймэл оюун ухаан, роботик, программчлалын мэдлэгийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад үе шаттайгаар оруулна.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.4.6Хүний хөгжлийн бодлого › Чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжилЦэцэрлэг, сургуулийн орчныг бүрэн камержуулж, хүүхдийн аюулгүй, таатай суралцах орчныг бүрдүүлэх бодлогыг дэвшүүлнэ.Үнэлэх →1.4.7Хүний хөгжлийн бодлого › Чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжилЦэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгож, сурах орчныг сайжруулах бодлого дэвшүүлнэ.Үнэлэх →1.4.8Хүний хөгжлийн бодлого › Чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжилБагш нарыг гадаад, дотоодод сургаж, мэргэжил дээшлүүлэх боломжийг нээлттэй болгох бодлого дэвшүүлж хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.4.9Хүний хөгжлийн бодлого › Чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжилМэргэжлийн болон техникийн боловсролын сургуулийн сургалтын агуулгыг орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулж, цахим болон танхимын хосолсон сургалтын хэлбэрийг дэмжинэ.Үнэлэх →1.5.1Хүний хөгжлийн бодлого › Тогтвортой, амар амгалан гэр бүлХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын үйлчилгээг сайжруулж, сум бүрд гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ажилтантай болгох саналыг дэвшүүлнэ.Үнэлэх →1.5.2Хүний хөгжлийн бодлого › Тогтвортой, амар амгалан гэр бүлХүүхэд хамгааллын талаарх мэдлэг, ойлголт, хандлагыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоотой хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэн ажиллана.Үнэлэх →1.5.3Хүний хөгжлийн бодлого › Тогтвортой, амар амгалан гэр бүлЗалуучуудыг хөдөлмөрийн хуульд тусгагдсан цахимаар, зайнаас, гэрээс, цагаар ажиллах болон богино хугацааны хөдөлмөр эрхлэх боломжуудыг өргөжүүлж, шинэ ажлын байр бий болгох бодлогыг хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.5.4Хүний хөгжлийн бодлого › Тогтвортой, амар амгалан гэр бүлЗалуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх, хөгжих боломжит нөхцөлөөр хангахад зориулан залуучуудын хөгжлийн ордонтой болно.Үнэлэх →
Эх сурвалж. “Баянхонгор аймгийн Монгол Ардын Намын хорооны “Баянхонгор аймгийг 2024-2028 онд хөгжүүлэх” мөрийн хөтөлбөр”. Сонгуулийн өмнө Төрийн аудитын газарт хянуулсан эх хувийг audit.mn-ээс авсан (PDF, 3-16-р хуудас). Скан хувилбарыг текст болгон хөрвүүлж, амлалт тус бүрээр салгасан. Хөтөлбөрийн дугаарлалтыг хэвээр үлдээсэн. “Эх хувьтай тулгаж байна” гэсэн тэмдэгтэй амлалтын текстэд үсгийн алдаа үлдсэн байж болзошгүй. Суудлын хуваарилалт: ikon.mn.Хөтөлбөр нь олдоогүй сумд. Дараах сумын Хуралд АН олонх болсон боловч тухайн намын сумын мөрийн хөтөлбөр Үндэсний аудитын газрын цахим хуудсанд нийтлэгдээгүй: Баацагаан (АН 14/21), Баян-Овоо (АН 13/21), Баянбулаг (АН 8/15), Баянхонгор (АН 16/29), Баянцагаан (АН 20/21), Бөмбөгөр (АН 19/21), Галуут (АН 19/21), Жинст (АН 11/21), Шинэжинст (АН 15/21), Өлзийт (АН 17/21). Эдгээр сумын хувьд Баянхонгор аймгийн хөтөлбөрт тусгагдсан ажлыг харуулж байна. Хөтөлбөрийг олж авбал нэмнэ.