← Бүх аймаг, нийслэл
Сүхбаатар аймаг · ИТХ 2024–2028
363 амлалт. Биелж байна уу?
Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан нам 29 суудлаас 20-ийг авч олонх болсон. Аймгийн хэмжээнд түүний хөтөлбөрийн 231 амлалт хэрэгжинэ. Харин Онгон, Түвшинширээ, Халзан сумын Хуралд МАН олонх болсон тул тэдгээр сумын ажлыг тухайн намын сумын хөтөлбөрөөр (132 амлалт) харуулж байна.
АН 20МАН 9Олонх: 15
Таны дүн
Ачаалж байна…
Бүх амлалт
363 амлалт · 0 нь үнэлгээтэй · 0 санал1.1Эрүүл мэндЭрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэдэд эрүүл амьдралын дадлыг хэвшүүлэн, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх замаар хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.2Эрүүл мэндБүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрүүл аж төрөх дадлыг эзэмшүүлэн, иргэн бүрийг 2 жил тутамд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамрагддаг болгож хэвшүүлнэ.Үнэлэх →1.3Эрүүл мэндНөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих замаар сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжиж ажиллана.Үнэлэх →1.4Эрүүл мэндЗонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж болох нас баралтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхтэй оролцоотой нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулна.Үнэлэх →1.5Эрүүл мэндЭрүүл мэндийн зарим тусламж үйлчилгээг иргэн, төрийн байгууллага, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааны оролцоотой зохион байгуулж, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэн үр дүнг тооцож ажиллана.Үнэлэх →1.6Эрүүл мэндЭрүүл мэндийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан дэд бүтэц, орчин бий болгоно.Үнэлэх →1.7Эрүүл мэндМэдээллийн технологид суурилсан оношилгооны хэлбэрүүдийг нэвтрүүлж, эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлнэ.Үнэлэх →1.8Эрүүл мэндЭрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжиж, тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг 7 болгож, багасгана.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.9Эрүүл мэндИргэдэд зонхилон тохиолдож буй өвчлөлийн эсрэг “Эрүүл Сүхбаатар” хөтөлбөр, төслийг хэрэгжүүлж, өвчлөлийг бууруулна.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.10Эрүүл мэндЯаралтай, түргэн тусламжийн үйлчилгээг тэлж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шилжүүлэх замаар иргэдэд ойр болгоно.Үнэлэх →1.11Эрүүл мэндШүдний эмчийг үе шаттай бэлтгэж, бүх сумдын эрүүл мэндийн төв, зарим сумдын ерөнхий боловсролын сургуулийг шүдний кабинеттай болгоно.Үнэлэх →1.12Эрүүл мэндАрхи тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, дадал зуршлыг бууруулахад чиглэсэн мэдээлэл сургалт, сурталчилгааг өргөжүүлнэ.Үнэлэх →1.13Эрүүл мэндЭмийн чанарт тавих хяналтыг сайжруулж, аюулгүй байдлыг ханган, эмийн хэрэглээний зохистой дадлыг хэвшүүлнэ.Үнэлэх →1.14Эрүүл мэндЭрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт, чадавхыг сайжруулан, нийгмийн хамгааллыг бэхжүүлнэ.Үнэлэх →1.15Эрүүл мэндОрон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад улсад суралцах, туршлага судлахад дэмжлэг үзүүлж, шаардлагатай нэр төрлөөр мэргэшсэн эмч нарыг орон нутагт зөвлөхөөр ажиллуулна.Үнэлэх →1.16Эрүүл мэндЭмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, нэр хүнд, ёс зүйд тавигдах шалгуурыг боловсронгуй болгож, хариуцлагын тогтолцоог сайжруулна.Үнэлэх →1.17Эрүүл мэндЭрүүл, аюулгүй ажлын байрыг дэмжих зорилгоор ажил олгогчдод чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.1Боловсрол, шинжлэх ухаанСургууль, цэцэрлэгийг орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, техник, тоног төхөөрөмжөөр хангаж, боловсролын чанарт ахиц гаргана.Үнэлэх →2.2Боловсрол, шинжлэх ухаанХүүхэд бүрийг сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжийг нэмэгдүүлж, чанартай боловсрол олгоно.Үнэлэх →2.3Боловсрол, шинжлэх ухаанОрон нутагт хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг байгуулах санал, санаачилгыг дэмжинэ.Үнэлэх →2.4Боловсрол, шинжлэх ухаанЕрөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ-д “Эмч”, “Сэтгэл зүйч” ажиллуулахад дэмжиж ажиллана.Үнэлэх →2.5Боловсрол, шинжлэх ухаанДотуур байрны орчин нөхцөлийг сайжруулж, халуун ус, угаалгын үйлчилгээ, номын сан, хүүхэд хөгжлийн танхим, тоглоомын өрөөтэй болгоно.Үнэлэх →2.6Боловсрол, шинжлэх ухаанЕрөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын “Үдийн цай”, “Сүү” хөтөлбөрт эрүүл мэндийг дэмжих зорилгоор орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана.Үнэлэх →2.7Боловсрол, шинжлэх ухаанМэдээллийн технологид суурилсан сургалтын арга зүйг нэвтрүүлнэ.Үнэлэх →2.8Боловсрол, шинжлэх ухаанНийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхэд бүрд компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх санал санаачилгыг дэмжинэ.Үнэлэх →2.9Боловсрол, шинжлэх ухаанЯлгаатай хэрэгцээтэй хүүхдэд боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллана.Үнэлэх →2.10Боловсрол, шинжлэх ухаанНасан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, иргэн бүрийн насан туршдаа суралцахуйн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтыг чанартай зохион байгуулна.Үнэлэх →2.11Боловсрол, шинжлэх ухаанМэргэжлийн боловсрол сургалтын төв, дотуур байр, цэцэрлэг, сургуулийн орчныг бүрэн камержуулж, хүүхдийн аюулгүй, таатай суралцах орчныг бүрдүүлнэ.Үнэлэх →2.12Боловсрол, шинжлэх ухаанМэргэжлийн боловсролын сургалтын төв, дотуур байр, цэцэрлэг, сургуулийг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.Үнэлэх →2.13Боловсрол, шинжлэх ухаанБүх нийтийн Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлнэ.Үнэлэх →2.14Боловсрол, шинжлэх ухаанМэргэжлийн боловсрол сургалтын төвд орон нутгийн хөдөлмөрийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.Үнэлэх →2.15Боловсрол, шинжлэх ухаанМэргэжлийн боловсрол, сургалтын төвийн суралцагчдыг дадлагажуулах байртай болоход дэмжлэг үзүүлнэ.Үнэлэх →2.16Боловсрол, шинжлэх ухаанМэргэжлийн боловсрол, сургалтын төв, ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай мэргэжлээр зөвлөх, зочин, ментор багш ажиллуулж, “БАГШ СОЛИЛЦОО” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.17Боловсрол, шинжлэх ухаан“ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ СҮХБААТАРЧУУД” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.18Боловсрол, шинжлэх ухаанОрон нутагт инновац, шинэлэг санаа нэвтрүүлэх санал санаачилгыг дэмжинэ.Үнэлэх →2.19Боловсрол, шинжлэх ухаанОрон нутагт их, дээд сургууль байгуулах чиглэл баримтална.Үнэлэх →2.20Боловсрол, шинжлэх ухаанБагшийн мэргэжлийн ур чадвар, нэр хүнд, ёс зүйд тавигдах шалгуурыг боловсронгуй болгож, хариуцлагын тогтолцоог сайжруулна.Үнэлэх →2.21Боловсрол, шинжлэх ухаанБагшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд дэмжлэг үзүүлж, гадаад, дотоод туршлага судлуулна.Үнэлэх →2.22Боловсрол, шинжлэх ухаанБагшийн хөгжлийн төв байгуулж, багш нарыг мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх боломжоор хангаж ажиллана.Үнэлэх →2.23Боловсрол, шинжлэх ухаанОрон нутгийн баг, тамирчдыг улсын болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцоход бодлогоор дэмжиж ажиллана.Үнэлэх →
Эх сурвалж. “Сүхбаатар аймгийн Ардчилсан намын 2024-2028 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр”. Сонгуулийн өмнө Төрийн аудитын газарт хянуулсан эх хувийг audit.mn-ээс авсан (PDF, 3-18-р хуудас). Скан хувилбарыг текст болгон хөрвүүлж, амлалт тус бүрээр салгасан. Хөтөлбөрийн дугаарлалтыг хэвээр үлдээсэн. “Эх хувьтай тулгаж байна” гэсэн тэмдэгтэй амлалтын текстэд үсгийн алдаа үлдсэн байж болзошгүй. Суудлын хуваарилалт: ikon.mn.Сумдын хөтөлбөр. Аймаг, сум тус бүр өөрийн Хурал, Засаг дарга, төсөвтэй. Сумын Хуралд аймгийнхаас өөр нам олонх болсон бол тэр сумын ажлыг тухайн намын сумын хөтөлбөрөөр харуулна: Онгон (МАН 17/21), Түвшинширээ (МАН 19/21), Халзан (МАН 13/15). Бусад сумын ажлыг аймгийн хөтөлбөрт тусгагдсан хэлбэрээр нь үлдээсэн.