← Бүх аймаг, нийслэл
Өмнөговь аймаг · ИТХ 2024–2028
557 амлалт. Биелж байна уу?
Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан нам 35 суудлаас 21-ийг авч олонх болсон. Аймгийн хэмжээнд түүний хөтөлбөрийн 199 амлалт хэрэгжинэ. Харин Булган, Номгон, Ханхонгор, Хүрмэн сумын Хуралд МАН олонх болсон тул тэдгээр сумын ажлыг тухайн намын сумын хөтөлбөрөөр (358 амлалт) харуулж байна.
АН 21МАН 13БД 1Олонх: 18
Таны дүн
Ачаалж байна…
Бүх амлалт
557 амлалт · 0 нь үнэлгээтэй · 0 санал1Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаЭдийн засгаа уул уурхайн салбарын хэт хараат байдлаас гаргах зорилгоор төрөлжүүлж, нүүрс-химийн болон хөнгөн-хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдлэгийн эдийн засгийн салбаруудын өсөлтийг дэмжих бодлого, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлнэ.Үнэлэх →2Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаТөсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг орон нутгийн бонд гаргах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх бодлого баримтална.Үнэлэх →3Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаӨмнөговь аймгийн иргэдийг ажлын байраар хангах, өрхийн орлого нэмэгдүүлэх зорилгоор “Өсөлтийг Өрх Бүрд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.Үнэлэх →4Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаМалчдын орлогыг нэмэгдүүлэх, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, улирлын нөлөөнөөс бага хамааралтай зорилготой “Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ.Үнэлэх →5Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаМалчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийг хөнгөвчлөх, бэлчээрийг усжуулах, бэлчээр ашиглалтыг сайжруулах, малчдын ундны усыг эрүүл ахуйн стандартад нийцүүлэх, малжуулах чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →6Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхарга“Нутгийн үйлдвэрлэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлж аймгийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийг өрсөлдөх чадвартай болгох, санхүү, хөрөнгө оруулалтын орон нутгийн эх үүсвэртэй болгоно.Үнэлэх →7Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаДаланзадгад сумын үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалтыг дуусгаж, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумдад хөнгөн хүнс, боловсруулах үйлдвэрийн парк байгуулна.Үнэлэх →8Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаҮйлдвэр, технологийн паркт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг санхүү, хөрөнгө оруулалт, газар, дэд бүтэц, бизнесийн зөвлөх үйлчилгээний нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангана.Үнэлэх →9Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаГазар тариалан эрхлэх [...]лтын бааз суурийг өргөжүүлэн Өмнөговь аймгийн хэмжээнд агро-ойн аж ахуй [...] мэргэжлийн боловсон хүчин, техник тоног төхөөрөмж[...] нэмэгдүүлнэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →10Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаГазар тариалан, мал аж ахуй хосолсон эрчимжсэн болон хагас суурин фермерийн загвар[ын аж ахуй] байгуулах санаачилгыг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →11Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаГашуунсухайт, Шивээ Хүрэн хилийн боомтын хөгжлийг олон улсын түвшинд хүргэнэ. Боомтоор орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн экспортлох [боломж]ийг нээж өгнө.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →12Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаӨмнөговь аймгийн авто тээврийн бодлогыг хэрэгжүүлж Даланзадгад, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс суманд худалдааны зангилаа буюу тээвэр ложистикийн төв байгуулна.Үнэлэх →13Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаТаван Толгойн ордыг түшиглэн кокс-химийн үйлдвэр байгуулах санаачилгыг бодлогоор дэмжинэ.Үнэлэх →14Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаӨмнөговь аймгийн нутагт газрын давхаргын метан хийг хайх, олборлох, үйлдвэрлэх, тээвэрлэх, ашиглах төслийг бодлогоор дэмжинэ.Үнэлэх →15Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаӨмнөговь аймгийн хэмжээнд адал явдалт аялал, эко аялал жуулчлал, тусгай сонирхлын аялал жуулчлал, тойрон аялал, соёл-танин мэдэхүйн аялал жуулчлалыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлнэ.Үнэлэх →16Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаДэлхийн аялал жуулчлалын байгууллагын “Аялал жуулчлалыг Бүх нийтэд” уриалгыг хэрэгжүүлж орон нутгийн иргэдийн аялал жуулчлалаас хүртэх ашиг орлогыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →17Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаНутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэх зорилгоор “Аялал жуулчлалын мастер” төлөвлөгөөг хэрэгжүүлж, шинэ үйлчилгээг нэвтрүүлэн иргэд, малчид, бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →18Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаОрон нутгийн өвөрмөц онцлогийг харгалзсан эвент арга хэмжээнүүдийг иргэдийн оролцоонд тулгуурлан хөгжүүлж, зохион байгуулалт, үйл ажиллагааг нь орон нутгийн иргэд, мэргэжлийн байгууллагын хамтын удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ.Үнэлэх →19Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаАялал жуулчлалын гол зорих газруудын бүтээн байгуулалт, үйлчилгээ, үйл ажиллагааг тухайн бүс орон нутгийн иргэд, мэргэжлийн байгууллагын хамтын удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ.Үнэлэх →20Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаЗорих газруудад тухайн орчны байгаль орчин, аялал жуулчлалын мэдээллийн төв, нийтийн бие засах газар, үзвэр үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, тухайн орон нутгийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ажилтнуудын амьдрах байр зэрэг худалдаа үйлчилгээний цогцолборыг бий болгож, зам, цахилгаан, холбооны харилцааны сүлжээгээр хангана.Үнэлэх →21Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаХэрмэн цав, Ёлын ам, Баянзаг, Шар цав, Ханбогд хайрхны орчим аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, цогцолбор төслүүдийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлж, аялагчдыг татах төв болгон хөгжүүлнэ.Үнэлэх →22Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаЁлын амны хамгаалал, үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, Оюутын амнаас Ёлын амны дотоод зогсоол хүртэлх замыг хатуу хучилттай болгож, одоогийн Ёлын музейн орчинд “Ёл иж бүрэн үйлчилгээний цогцолбор”-ыг бий болгож орон нутгийн иргэдэд менежментийн гэрээгээр ашиглуулна.Үнэлэх →23Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаӨмнөговь аймгийн Ханхонгор, Сэврэй сумдыг дайран өнгөрөх хатуу хучилттай автозамын дагуу жуулчид, зорчигчдод зориулсан үйлчилгээний хэсгийн дэд бүтэц, ариун цэврийн байгууламж, зам талбайг байгуулна.Үнэлэх →24Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаУул уурхай, аж үйлдвэр, дэд бүтцийн төслийг орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, боловсрол, амьжиргаа, өрхийн орлого зэргийг бууруулахгүй, тэдний амьдрах орчинд [сөрөг нөлөөгүй] байх бодлого хэрэгжүүлнэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →25Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаУул уурхай, аж [үйлдвэр, дэд бүтц]ийн төслийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг нэгтгэх, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →26Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаДаланзадгад болон бусад боломжит суманд ингэний сүү боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн [үйлдвэрлэх жижиг] дунд үйлдвэрийг байгуулна. Ингэний сүүг малчдаас [...] хуримтлуулах хүйтэн хэлхээ барьж байгуулна. Бүтээгдэхүүний борлуулалтыг олон улсад хийхэд дэмжлэг үзүүлнэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →27Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаЗалуучууд, гарааны бизнес эрхлэгчдийн ажлын байр, санхүү, хөрөнгө оруулалт, технологи, инновацыг дэмжих бодлогын цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ.Үнэлэх →28Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаГовь нутгийн онцлог шингээсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлж, чөлөөт уран бүтээлчдийг дэмжих замаар соёлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →29Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаӨмнөговь аймгийн нутаг дэвсгэрт төрийн болон хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилга, зам тээвэр, хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн төслүүдийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, ашиглалтыг оновчтой болгоно. Энэ хүрээнд аймгийн барилга захиалагчийн алба, аймгийн орон сууцны конторыг байгуулна.Үнэлэх →30Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаӨмнөговь аймгийг Монгол Улсын Говийн бүсийн тулгуур хот болгох зорилгын хүрээнд Ханбогд, Гурвантэс, Цогтцэций, Баяндалай, Ханхонгор, Цогт-Овоо сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Төлөвлөлтийн дагуу хот байгуулалтын инженерийн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ.Үнэлэх →31Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаӨмнөговь аймгийн Даланзадгад сумыг Монгол Улсын дөрөв дэх том хот болгон хөгжүүлэх, бүтээн байгуулалтын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлтийн дагуу суурь дэд бүтэц, орон сууц, дулаан, цахилгааны эрчим хүч, автозам, үерийн далан, холбоо дохиолол зэрэг бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.Үнэлэх →32Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаӨмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаанхад, Гурвантэс сумын Морин заг зэрэг суурьшлын бүсийн ундны ус, цэвэрлэх байгууламж, цахилгаан гэх мэт инженерийн дэд бүтэцтэй болгоно.Үнэлэх →33Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаӨмнөговь аймгийн сумдын төвийн гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор “Шинэ хороолол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.Үнэлэх →34Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаӨмнөговь аймагт “Шинэ Мянган Айл” орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлэг, залуу гэр бүл, төрийн албан хаагч, эмч, багш, хууль хүчний байгууллага, цэргийн хүрээний ажилтан, албан хаагчдыг орон сууцны нөхцөлийг сайжруулна.Үнэлэх →35Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаАймгийн хэмжээнд орон нутгийн онцлог, байршил, түүхий эдийн давуу байдалд тулгуурлан цемент, шохой, бетон, асфальт зэрэг барилгын материал үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.Үнэлэх →36Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаӨмнөговь аймгийн Даланзадгад, Гурвантэс, Ханбогд, Цогтцэций, Номгон, Ханхонгор болон [бусад] сумдад эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хорооллыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →37Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаЭрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй орон сууц барих, засварлах, халаалт дулаанд орчин үеийн технологи нэвтрүүлэх бодлого хэрэгжүүлнэ.Үнэлэх →38Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаДаланзадгад, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумдад орон сууц, хаус хороолол байгуулах [...] инженерийн дэд бүтцийг байгуулна. Инженерийн дэд бүтэц бүхий [...] хорооллыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулна.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →39Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаДаланзадгад суманд 50 МВт хүчин чадалтай дулаан, цахилгааны хосолсон үйлдвэрийн станц байгуулж, орон сууц, гэр хорооллыг халаалт, хэрэглээний халуун усаар хангана.Үнэлэх →40Хөгжил: хүртээмжтэй өсөлт, орлого, дундаж давхаргаХанбогд, Цогтцэций, Гурвантэс суманд орчин үеийн технологийн шийдэл бүхий хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна.Үнэлэх →
Эх сурвалж. “ӨМНӨГОВЬ НУТГИЙН ХИШИГ-2028 — Иргэн бүрийг эрх чөлөөтэй, эх оронтой, эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, элбэг баян байлгах”. Сонгуулийн өмнө Төрийн аудитын газарт хянуулсан эх хувийг audit.mn-ээс авсан (PDF, 3-22-р хуудас). Скан хувилбарыг текст болгон хөрвүүлж, амлалт тус бүрээр салгасан. Хөтөлбөрийн дугаарлалтыг хэвээр үлдээсэн. “Эх хувьтай тулгаж байна” гэсэн тэмдэгтэй амлалтын текстэд үсгийн алдаа үлдсэн байж болзошгүй. Суудлын хуваарилалт: ikon.mn.Сумдын хөтөлбөр. Аймаг, сум тус бүр өөрийн Хурал, Засаг дарга, төсөвтэй. Сумын Хуралд аймгийнхаас өөр нам олонх болсон бол тэр сумын ажлыг тухайн намын сумын хөтөлбөрөөр харуулна: Булган (МАН 9/15), Номгон (МАН 14/21), Ханхонгор (МАН 14/15), Хүрмэн (МАН 10/15). Бусад сумын ажлыг аймгийн хөтөлбөрт тусгагдсан хэлбэрээр нь үлдээсэн.