← Увс аймгийн бүх амлалт
Увс › Хүний хөгжлийн бодлого › Эрүүл мэнд
АМЛАЛТ2.1.14МАН · Увс аймгийн ИТХ-д олонх
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, СЭМТ, ӨЭМТ, АНЭ-ийн ачааллыг бууруулах, үйлчилгээг иргэнд ойртуулах зорилгоор НЭМТ-ийн барилгын ажлыг эхлүүлэх.
Хуваалцах
Эх сурвалж: Монгол ардын намын Увс аймгийн 2024–2028 оны мөрийн хөтөлбөр, PDF-ийн 5-р хуудас (audit.mn).
Экспертийн дүгнэлт
Увс аймгийн хэрэгжилтийг бодитоор мэддэг экспертүүдийг урьж байна. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, хөдөө аж ахуйн чиглэлээр эксперт болох хүсэлт илгээх.
Эрүүл мэнд: бусад амлалт
2.1.1Эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн дасгал хөдөлгөөн, спорт, нийтийн биеийн тамираар хичээллэх, эрүүл, зөв хооллох, өвчнөөс урьдчилан сэргийлэх “Эрүүл амьдрахуй” хөтөлбөрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлнэ.2.1.2Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээг бууруулах, амиа хорлолт, цахим тоглоом зэрэгт донтолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд эрүүл мэнд, нийгэм, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх “Өгөөмөр сэтгэл” төвийг байгуулан ажиллана.2.1.3Хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх, дундаж наслалтын хүйсийн ялгаатай байдлыг багасгах бодлого боловсруулан, хэрэгжүүлж, үр дүнг тооцон ажиллана.2.1.4Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх, эрт мэдээлэх, сануулах хиймэл оюун ухаанд суурилсан “Гэртээ эрүүлээр гэрэлтье” системийг хөгжүүлж, салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэн эрт илрүүлгийг нэмэгдүүлнэ.2.1.5“Элэг бүтэн Монгол”, “Умайн хүзүүний хавдаргүй Монгол”, “Эрүүл чийрэг эр хүн” хөтөлбөрүүдийг орон нутгийн онцлогтой уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.2.1.6“Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үргэлжлүүлж, хүүхдийн хоолойн архаг өвчнийг эрт илрүүлэн эмчлэх, ирээдүйд учрах эрүүл мэндийн эрсдлээс бага насанд нь сэргийлэх “Эрүүл ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлнэ.Иргэдийн үнэлгээ
—/100
0 иргэн үнэлсэн
Медиан утга
0 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000
Нэг амлалтад 2 хүртэл удаа санал өгнө. Байршил болон нэр нь таны өөрийн мэдүүлэг.