Сэдвүүд · ТХЗ 8
Бизнес, хувийн хэвшил
Татвар, зээл, хөрөнгө оруулалт, экспорт, хоршоо, жижиг дунд үйлдвэрийн талаар МАН 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө юу амласан бэ.
163 амлалт9 бүлэг0 иргэний үнэлгээ
Энэ сэдвийг дэмжих түнш байгууллага хайж байна. Түнш болох →Аль бүлэгт хэдэн амлалт
Татвар, гааль 19
Хүний хөгжлийн бодлогоМАН · УИХ-ын сонгуульд амласанТөвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутаг болон нийслэлийн гэр хороолол, дэд төв, дагуул хотуудад орон сууц барьж, борлуулсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.Үнэлэх →Хүний хөгжлийн бодлогоМАН · УИХ-ын сонгуульд амласан“Урчадвартай ажилтан” санаачилгын хүрээнд ажилтныхаа мэргэжлийн ур чадварыг ахиулах урт, богино хугацааны сургалтад хамруулсан ажил олгогчдын сургалт хөгжлийн зардлыг татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанМалын тоо толгойн албан татварын зарцуулалтыг ил, тод болгож, малчдад тайлагнадаг процессыг сайжруулна.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанГахай, тахиа, өндөг, зөгийн аж ахуй эрхлэх хувийн хэвшлийн санаачилгыг татвар, тарифын бодлогоор дэмжиж, импортыг бууруулна.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанДотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварт зохицуулалт хийнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанБүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрх зүйн орчныг бүрдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанБүсүүдийн тэргүүлэх чиглэл, онцлог, нөөц, байршлын давуу талд тулгуурлан эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, одоо байгаа татваргүй чөлөөт бүсүүдийг бүрэн ашиглалтад оруулна.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанТарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломжийг бүрдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанБоловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх татварын бодлого хэрэгжүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанБага орлоготой иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор тансаг хэрэглээнд өндөр, энгийн хэрэглээнд бага татвар ногдуулах татварын тогтолцоог бүрдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанБайгальд ээлтэй, хүлэмжийн хийг бууруулах ногоон худалдан авалт, хэрэглээг татварын бодлогоор дэмжинэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанБНСУ, БНХАУ, Евроазийн орнуудтай эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулж, Монгол Улсаас экспортлох бараа бүтээгдэхүүнд ногдох татвар, тарифын хэмжээг бууруулна.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанЗасгийн газар хоорондын эрхзүйн харилцан туслалцааны гэрээ болон нийгмийн даатгал харилцан зөвшөөрөх, орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх хэлэлцээртэй улс орны тоог нэмэгдүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанЭдийн засгийн тэргүүлэх салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, гарааны бизнес эрхлэхэд зориулсан тоног төхөөрөмж, ашиг шим сайтай мал, амьтны үүлдрийн импортын татварын таатай эрх зүйн орчин бүрдүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанДотоодын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны төрөл нь давхцаагүй, өндөр технологийн үйлдвэрлэл эрхлэх гадаадын хөрөнгө оруулагчдад ногдох давхар татварын ачааллыг бууруулах хууль эрх зүйн орчныг шинэчилж, хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулалт татах орчныг бий болгоно.Үнэлэх →Шударга, иргэдийн оролцоотой засаглалМАН · УИХ-ын сонгуульд амласанТатварын хөнгөлөлтийн зургаа хүртэлх сая төгрөгийг орон байрны урьдчилгаанд тооцуулах, батлан даах боломжийг бүрдүүлнэ.Үнэлэх →Шинжлэх ухаан, технологи, цахим төрМАН · УИХ-ын сонгуульд амласанХувийн хэвшлийн шинжлэх ухаан, инновацын судалгааны төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтад ээлтэй татварын орчныг бүрдүүлнэ.Үнэлэх →Хүн ба хүрээлэн буй орчинМАН · УИХ-ын сонгуульд амласанБайгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг багасгах, байгальд ээлтэй, оролцоотой ажил бизнесийг татварын бодлогоор дэмжинэ.Үнэлэх →Улаанбаатар: 20 минутын хотМАН · УИХ-ын сонгуульд амласанГэр хороолол, дэд төв, дагуул хотуудад орон сууц барьсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого баримтална.Үнэлэх →
Зээл, банк, хөрөнгийн зах 18
Хүний хөгжлийн бодлогоМАН · УИХ-ын сонгуульд амласанБаялгийн сан, Нийгмийн даатгалын сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр иргэдийг орон сууцжуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.Үнэлэх →Хүний хөгжлийн бодлогоМАН · УИХ-ын сонгуульд амласанХөдөө аж ахуйн даатгалын тогтолцоог сайжруулж, малчид, тариаланчдыг эрсдэлээс хамгаална.Үнэлэх →Хүний хөгжлийн бодлогоМАН · УИХ-ын сонгуульд амласанНийгмийн даатгалын хуримтлалаар хөрөнгө оруулалт хийх, нийгмийн даатгал төлөгч бүр орон сууцтай болох боломжийг бүрдүүлэх зорилгоор тэтгэврийн нөөц санг мөнгөжүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанАялал жуулчлалын бүс дэх хоршоо, нөхөрлөлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ногоон зээл, худалдааны сувгуудаар дэмжих бодлого баримтлана.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанХоршоодод олгож буй хамтын хариуцлагын 3-5 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийг үргэлжлүүлэх бодлого баримтлана.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанЭдийн засгийн өсөлтийг 7-8 хувьд тогтмол хадгалж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэн, арилжааны зээлийн дундаж хүү, үнийн өсөлтийг нэг оронтой тоонд барих бодлого баримтална.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанБанкны реформыг үргэлжлүүлж, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлснээр банкны хөрөнгө оруулалт өөрийн хөрөнгийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанГадаадын хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг Монгол Улсад эхлүүлснээр зээлийн санхүүгийн эх үүсвэр нэмэгдэж, салбарын өрсөлдөөн нэмэгдсэнээр зээл болон хадгаламжийн хүүгийн зөрүү буурч, иргэд, хувийн хэвшилд олгох зээлийн хүүг бууруулах бодлого баримтална.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанХамтын даатгал, урт хугацааны даатгал, дотоодын давхар даатгалыг хөгжүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанДаатгалын салбарын хууль эрх зүйн реформыг хийж, технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулна.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанМонголын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгө оруулалтыг татдаг болгох үүднээс төрийн өмчит болон баялгийн компаниудыг олон улсын бирж дээр чөлөөтэй хөрвөх, хөрөнгө оруулалт татах суурь болгон олон улсын бирж дээр бодлогоор гаргана.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанХөрөнгийн зах зээл дээрх хувьцаат компаниудын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаална.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанМонгол, Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд үнэт цаасны давхар бүртгэл, хадгаламжийн бичгээр дамжуулан аль ч зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанАжлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд жижиг, дунд, бичил бизнесийг дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг тэлэх бодлого баримталж, шударга, ил тод олгох зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанЖижиг, дунд бизнесийг дэмжих зээлийн батлан даалтын тогтолцоог сайжруулан үйл ажиллагааг нь хялбаршуулж, хүртээмжтэй, үр дүнтэй болгоно.Үнэлэх →Хүн ба хүрээлэн буй орчинМАН · УИХ-ын сонгуульд амласанГэрээний дагуу даацаа хэтрүүлээгүй, зөв зохистой маллаж, бэлчээр хамгаалж байгаа малчдыг бага хүүтэй ногоон зээлд хамруулах боломжийг банк санхүүгийн байгууллагуудтай хамтран бүрдүүлнэ.Үнэлэх →Хүн ба хүрээлэн буй орчинМАН · УИХ-ын сонгуульд амласанНогоон хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн удирдлага, бодлогыг хэрэгжүүлнэ.Үнэлэх →Хүн ба хүрээлэн буй орчинМАН · УИХ-ын сонгуульд амласанЭрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи бүхий амины болон нийтийн орон сууц, дэд бүтцэд олгох ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →
Экспорт, худалдаа 32
Хүний хөгжлийн бодлогоМАН · УИХ-ын сонгуульд амласанЭмийн чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэж, эмийн үйлдвэрлэлийг экспортын баримжаатай хөгжүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанБайгальд ээлтэй өндөр технологийн уул уурхай болон стратегийн ач холбогдолтой төслүүдийн хөрөнгө оруулалт, экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанОюу-Толгойн гүний уурхайг ашиглалтад оруулж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанӨндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудын төслийг эрчимжүүлэн гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанБоловсруулах аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах урт хугацааны стратегийг боловсруулж, боловсруулах үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанТөмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, хил дамнасан холболтыг гүйцээн нүүрсний экспортыг 100.0 сая тоннд хүргэнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанБайгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашигласан цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж, цаашид экспортлох боломжийг бүрдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанМонгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилгоор сэргээгдэх эрчим хүчний мега төслийг эхлүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанӨөрийн орны өвөрмөц онцлог, нөөц, олон улсын чиг хандлага, технологийн хөгжилтэй уялдсан, мэдлэгт суурилсан бүтээлийг дэмжиж, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх бүтээлч экосистемийг дэмжих “Соёлын бүтээлч үйлдвэрлэл Ш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанГазар, тариалан, мал аж ахуйн тоног төхөөрөмжийг импортын тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтмолжуулна.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанХөдөө аж ахуйн салбар дахь татаас, дэмжлэгийг боловсруулах шатныүйлдвэрлэл рүү чиглүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанХудалдааны түнш улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанХөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гадаад худалдааны хориг, хязгаарлалтыг цуцалж, бүх боомтоор экспортолно.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанИмпортын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавигдах шаардлага, стандартыг нэмэгдүүлж, эрүүл, чанартай хүнс хэрэглэх тогтолцоог сайжруулна.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанБүс нутгийн эдийн засгийн төрөлжилтөд нийцсэн экспортын хөнгөн үйлдвэрийн кластерыг хөгжүүлж, орон нутгийн ажлын байрыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанЭкспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох хиймэл оюун ухаан, Аж үйлдвэрийн М.дүгээр хувьсгалын технологийн шийдлүүд, эрчим хүчний бие даасан эх үүсвэр, боловсруулах үйлдвэрийн өндөр технологийг хөгжүүлэх бодлогын орчныг бүрдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанБүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдэж, гадаад худалдаанд тулгарч байгаа хүндрэлүүдийг арилгаж экспортыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанТүнш, улс орнуудтай хамтран ажиллах эдийн засгийн чиглэлийг нарийвчлан тодорхойлж, хөрөнгө оруулалт, экспорт, бизнесийг дэмжсэн харилцааг хөгжүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанЭкспорт хийх, бусад улс орноос хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологийг татахыг дэмжсэн гадаад бодлого хэрэгжүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанБоомтын сэргэлтийн бодлогын хүрээнд бизнес эрхлэгч, ААН-үүдийн импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрүүлэх процессыг хөнгөвчилж, бүртгэлийн цахим системээр: дамжуулж хурдан, шуурхай үйлчилгээ үзүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанХудалдааны хуулийг батлан Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрээр Монгол Улсад олгогдсон боломжийг бүрэн ашиглаж дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, гадаад худалдаанд үүсэх эрсдэл, саад тотгорыг бууруулах арга хэмжээг авна.Үнэлэх →Шинжлэх ухаан, технологи, цахим төрМАН · УИХ-ын сонгуульд амласанҮндэсний баялгийн сангийн нэгээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зориулж, эдийн засгийн салбаруудын бүтээмж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Шинжлэх ухаан, технологи, цахим төрМАН · УИХ-ын сонгуульд амласанОлон улсын цахим төлбөрийн “Аррїе рау,, “СоовЇе рау, “Раураг, “5ийре” зэрэг системүүдийг нэвтрүүлж, төлбөр тооцоог саадгүй хүлээн авах боломжийг бүрдүүлэн цахим худалдааг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанОрон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой найман байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанОрон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой 15 байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанОрон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой долоон байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанОрон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой дөрвөн байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанОрон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой 10 байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанОрон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой найман байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.Үнэлэх →Улаанбаатар: 20 минутын хотМАН · УИХ-ын сонгуульд амласанХудалдаа үйлчилгээ, их дээд сургууль, соёл, спортын цогцолборыг дэд төвүүдэд шилжүүлэх арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.Үнэлэх →Улаанбаатар: 20 минутын хотМАН · УИХ-ын сонгуульд амласанХудалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалт бүхий төрөлжсөн гудамжийг дүүрэг бүрд байгуулна.Үнэлэх →Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхМАН · УИХ-ын сонгуульд амласанАНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс орнуудтай “Гуравдагч: хөрш”-ийн бодлогын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.Үнэлэх →
Хоршоо, үйлдвэрлэл, ЖДҮ 28
Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанИргэн, аж ахуйн нэгж сэргээгдэх эрчим хүчийг жижиг, дунд төхөөрөмжөөр үйлдвэрлэж хэрэглэх, хэрэгцээнээс давсан хэсгийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх, худалдах боломжоор хангана.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласан“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлж, хоршоолохыг дэмжинэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанМалчдын боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын үйлчилгээг хоршоогоор дамжуулан шинэ түвшинд гаргана.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанХоршоололд суурилсан хагас эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанМалчид хоршоолох замаар мах, сүү, арьс шир боловсруулах цех байгуулах, ажлын байрыг сум бүрт нэмэгдүүлэх бодлого баримтална.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанМалын түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх сум дундын хоршооллыг бүсчлэн байгуулж, малчдад хувь эзэмшүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанМалын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах бодлого баримталж, өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшилтэй хамтран ажиллана.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанМал аж ахуйн гаралтай түүхий эдийг хагас болон гүн боловсруулах, инновац, технологи шингэсэн “ЦАГААН АЛТ” хөнгөн үйлдвэрийн цогцолборуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанМалын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг хаягдалгүй боловсруулж уургийн агууламж өндөр түүхийэд бэлтгэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг дэмжинэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанЗах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, старт-ап компаниуд: бойжих нөхцөл бүрдүүлэх үүднээс Монополын эсрэг хуулийг боловсруулж батална. Ингэснээр залуучууд болон жижиг компаниуд шударгаар өрсөлдөх суурийг тавьж, аливаа нэг компани бүх салбарт давамгай байдалтай ноёрхохгүй байх, нийтээр хөгжих орчныг бүрдүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанЖижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжинэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанЖижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулан хөгжүүлэх бодлого баримтална.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанАжлын байрыг шинээр бий болгосон бүс, орон нутгийн жижиг, дунд, хувиараа хөдөлмөр эрхлэгч аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжинэ.Үнэлэх →Шинжлэх ухаан, технологи, цахим төрМАН · УИХ-ын сонгуульд амласанАж үйлдвэрийн 1У хувьсгалын технологиуд болох хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн тооцоолуур, “блокчейн”, ухаалаг бот, ЇОТийг төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд хэрэглэж болох чиглэлүүдийг тодорхойлох, судалгааны ажлуудыг санхүүжүүлэх, үе шаттай туршилтын төслүүдийг эхлүүлнэ. Төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжинэ.Үнэлэх →Шинжлэх ухаан, технологи, цахим төрМАН · УИХ-ын сонгуульд амласанМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг байгуулж, “венч” зэрэг хөрөнгө оруулалтын тогтолцоог хөгжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлээр нийтийн мэдээллийн системүүдийг хөгжүүлнэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанХовд аймагт хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанЭрдэс-түүхий эдийн нөөцөд тулгуурлан дэвшилтэт технологийн шохойн үйлдвэрийг Говь-Алтай аймагт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласан“Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанТавантолгойн бүлэг ордыг түшиглэн хүнд үйлдвэрлэлийн “Үйлдвэр технологийн парк” байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанДорноговь аймагт “Алтанширээт” үйлдвэрлэл технологийн паркийг дагалдах бусад үйлдвэрийн хамт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанДорноговь аймагт “Гэрэлт говь” үйлдвэрлэл, технологийн паркийг дагалдах бусад үйлдвэрийн хамт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанГазар тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэр, дагалдах үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих “Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн эко парк”- ийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанДархан-Уул аймагт хөнгөн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанДархан-Уул аймагт нэмүү өтрөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд үйлдвэрлэл технологийн паркийг байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанСэлэнгэ аймгийн Сайхан суманд (Хөтөл) нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанХэнтий, Сүхбаатар аймагт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанДорнод аймагт хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.Үнэлэх →Улаанбаатар: 20 минутын хотМАН · УИХ-ын сонгуульд амласан45000 тонн нарийн ногоо хураах өвлийн хүлэмжийн кластер бүхий “Агросити” эдийн засгийн тусгай бүсийг байгуулна.Үнэлэх →
Хөрөнгө оруулалт, төр-хувийн түншлэл 23
Хүний хөгжлийн бодлогоМАН · УИХ-ын сонгуульд амласанЭдийн засгийн ил тод байдал, бизнес, хөрөнгө оруулалтын шударга өрсөлдөөний орчныг үе шаттай сайжруулах бодлого баримтална.Үнэлэх →Хүний хөгжлийн бодлогоМАН · УИХ-ын сонгуульд амласанУлсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг шинээр бий болгох байнгын ажлын байрны тоог харгалзан санхүүжүүлдэг зохицуулалтыг бий болгоно.Үнэлэх →Хүний хөгжлийн бодлогоМАН · УИХ-ын сонгуульд амласанУлаанбаатар хотын дэд төвүүдэд спорт байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанХөрөнгө оруулалтыг татах томоохон орд газруудын тоог нэмэгдүүлэхийн тулд геологи хайгуулын ажлын цар хүрээг өргөжүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулна.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанСтратегийн ач холбогдолтой төслүүдэд Үндэсний баялгийн сангаас хөрөнгө оруулалт хийж, үндэсний томоохон компаниудтай хамтран хэрэгжүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанЭрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанАялал жуулчлалын дэд бүтцийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжинэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанХөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг жилийн дөрвөн улиралд бэлтгэн нийлүүлэх, хадгалах нэгдсэн тогтолцоог төрийн дэмжлэгтэй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг урамшуулж шинэчлэн байгуулна.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанСуутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж бизнесийн орчин, хөрөнгө оруулалтыг дэмжсэн НӨАТ-ын хуулийн шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хийнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанТөсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ, дарааллыг тогтоож, иргэн, аж ахуйн нэгж бизнес, хөрөнгө оруулалтаа төлөвлөх боломжийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанБизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашиг болон гэрээ, хэлцлийн баталгааг Арилжааны тухай хууль батлах замаар сайжруулнаҮнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанХувийн болон оюуны өмчийг хамгаалах, хөрөнгө оруулагчид өмчлөх эрхээ хуулийн хүрээнд саадгүй хэрэгжүүлэх эрх зүйн орчныг олон улсын сайн жишиг, туршлагад тулгуурлан бий болгоно.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанГарааны бизнесийг дэмжих эко системийг бүрдүүлж, бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, хөрөнгө оруулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.Үнэлэх →Хүн ба хүрээлэн буй орчинМАН · УИХ-ын сонгуульд амласанБэлчээрт хөнөөл учруулж буй царцаа, үлийн цагаан оготно гэх мэт мэрэгч амьтадтай байгаль орчинд ээлтэй аргаар тэмцэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Хүн ба хүрээлэн буй орчинМАН · УИХ-ын сонгуульд амласанНогоон технологи, инновац, судалгаа шинжилгээ, гарааны бизнес, ногоон ажил эрхлэлтийг дэмжин, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанОрхонголын сав, Хангай нурууны экосистемд түшиглэсэн рашаан сувилал, адал явдалт, түүх соёлын аяллыг хөгжүүлж, Архангайн Өгийнуур орчимд археологийн нөөцөд тулгуурласан “Төв Азийн түүх соёлын голомт” соёлын аялал жуулчлалын цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанАлтайн нуруу, байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн адал явдалт, ангийн, угсаатан зүй, хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж Их нуурууд, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанБүсийн байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж Хөвсгөл нуурт тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанБайгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн байгалийн болон эрдэм шинжилгээ, хил орчмын аяллыг хөгжүүлж Дундговь аймгийн Цагаансуварга орчмын палеонтологийн нөөцөд тулгуурлан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанУлаанбаатар хот, Төв аймаг, дагуул хотуудын орчмын нутаг дэвсгэрийг хамарсан Туул голын сав, Богдхан уулын экосистемд түшиглэсэн бизнес, хурал, зөвлөгөөн, эвент, хотын (МЇСЕ) аяллыг хөгжүүлэх Хөшигийн хөндийн аялал жуулчлалын тусгай бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанЧингис хааны өлгий нутаг, түүх, соёлын нөөц, экосистемд түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.Үнэлэх →Улаанбаатар: 20 минутын хотМАН · УИХ-ын сонгуульд амласанБөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн ЗООМВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.Үнэлэх →Улаанбаатар: 20 минутын хотМАН · УИХ-ын сонгуульд амласанУлаанбаатар хотын зүүн болон баруун бүсэд олон улсын ачаа тээврийн терминал, дэд төвүүдэд 50000 тонн багтаамжтай хүнсний агуулахыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барина.Үнэлэх →
Бизнесийн орчин 43
Хүний хөгжлийн бодлогоМАН · УИХ-ын сонгуульд амласан“Миний ажилтан орон сууцтай” хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид болон ажилтандаа орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлсэн хувийн хэвшлийн ААНүүдэд хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.Үнэлэх →Хүний хөгжлийн бодлогоМАН · УИХ-ын сонгуульд амласанЗалуучуудын бизнес эрхлэх боломж, гарааны бизнес эрхлэх нөхцөлийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Хүний хөгжлийн бодлогоМАН · УИХ-ын сонгуульд амласанЭхчүүдэд зориулсан төрөлжсөн мэргэжлийн асрах үйлчилгээ үзүүлэх төвийн үйл ажиллагааг эрэлтэд нийцүүлэн хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ.Үнэлэх →Хүний хөгжлийн бодлогоМАН · УИХ-ын сонгуульд амласанХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байнгын асрамжийн төвийг төр, хувийн хэвшлийн санхүүжилтээр дэмжих тогтолцоог бүрдүүлнэ.Үнэлэх →Хүний хөгжлийн бодлогоМАН · УИХ-ын сонгуульд амласанХилийн чанадад ажиллаж, амьдарч, суралцаж буй Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалж, эрх нь зөрчигдсөн нөхцөлд эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг өргөжүүлнэ.Үнэлэх →Хүний хөгжлийн бодлогоМАН · УИХ-ын сонгуульд амласанГадаадад сурч, хөдөлмөрлөж буй монгол иргэдийг эх орондоо эргэн суурьшихад чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэхэд зөвлөх, зөвлөгөө үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ бий болгоно.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанУул уурхайн нөхөн сэргээх ажлын хяналтыг сайжруулж, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтанд ногдуулах хариуцлагыг чангатгана.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанАялал жуулчлалаар зорин очих газруудад ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, аялал жуулчлалын чөлөөт бүсийг байгуулна.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанТүүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газрын нөөц, археологи, палеонтологийн нөөцөд тулгуурласан аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулна.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанХөдөө аж ахуйн салбарыг шинэ технологи инновацад суурилан хөгжүүлж, цаг уурын эрсдэлд дасан зохицсон, үр ашигтай бизнесийн салбар болгон хөгжүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанМалын чанар, үүлдэр сайжруулах судалгаа, шинжилгээг хувийн хэвшлийн байгууллагуудын зах зээлийн шаардлагатай уялдуулан, бизнесийн зарчмаар хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанХөдөө аж ахуйн салбарыг ашигтай бизнесийн салбар болгох реформ хийж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг чөлөөлж, нийлүүлэлтийг дэмжинэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанХөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг хувийн хэвшилд нээлттэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэн, хөдөө аж ахуйн биржийн зах зээлийг олон талт, өрсөлдөөнт хэлбэрт шилжүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанБүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг 5 хувь болгон бууруулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ.Үнэлэх →Эдийн засгийн тогтвортой өсөлтМАН · УИХ-ын сонгуульд амласанЭрүүл мэнд, боловсрол, соёл, спорт зэрэг хүний хөгжлийг хувийн хэвшлийн санаачилгад ээлтэй тогтолцоог хөгжүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанБизнесийн салбарт төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчим баримталж, төрийн оролцоог хязгаарлана.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанБизнес эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг ашиглаж хүний оролцоо, хүнд суртлыг арилгана.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанШинэ аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэхэд тулгардаг саад, хоригийг арилгана.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанГэрээгээр гүйцэтгүүлж болох төрийн бүх чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх тогтолцоог бэхжүүлж, төрийн зарим чиг үүргийг МҮХАҮТ-д шилжүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанМонгол, Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, “Ирээдүйн өв сан”-д ирээдүй үедээ хуримтлал үүсгэж, Хөгжлийн сангаар улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанТөрийн өмчийн оролцоотой компаниудыг хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй компани болгож, олон нийтийн шууд хяналтад оруулж, засаглал, үр ашгийг дээшлүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанУул: уурхай, газрын тос боловсруулахаас бусад салбарт гадаадаас авах ажиллах хүчний тоонд хязгаарлалт тавихгүй, төлбөрөөс бүрэн чөлөөлөх бодлого баримтална.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанБизнес эрхлэлтийн индексээр 20 байр урагшилж, бизнесийн орчин сайтай эхний 60 улсын нэг болно.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанМонгол Улс олон улсаас санхүүжилт босгох чадавхын зэрэглэлийг “ВВВ” ангилалд хүргэж шат ахиулна (ЕйсП, 55Р аргачлалаар).Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанНийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэгт үйлчилгээ эрхлэх боломжийг иргэдэд олгоно.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанЭрдэмтдийн оюуны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлж, шинэ бүтээл, оюуны өмч, судалгаа шинжилгээ, шинэ технологийг эдийн засгийн эргэлтэд оруулж, салбаруудын бүтээмжийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өрийг 40-өөс доош хувьд тогтмол хадгалж, хувийн хэвшилд олон улсын зах зээлээс хямд өртөгтэй эх үүсвэр татах боломжийг олгоно.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанТөрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулж, олон нийтэд нээлттэй компани болгох замаар олон нийтийн шууд хяналтад оруулж, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтМАН · УИХ-ын сонгуульд амласанГарааны бизнес эрхлэгч, инновац, судалгаа хөгжүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтийг нэмэгдүүлж,. өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлогоор дэмжинэ.Үнэлэх →Шударга, иргэдийн оролцоотой засаглалМАН · УИХ-ын сонгуульд амласанТөр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн санаачилга, оролцоо, хамтын ажиллагааг дэмжинэ.Үнэлэх →Шударга, иргэдийн оролцоотой засаглалМАН · УИХ-ын сонгуульд амласанТөр, иргэн, хувийн хэвшил цахимаар мэдээлэл солилцох дэд бүтцийг сайжруулна.Үнэлэх →Шударга, иргэдийн оролцоотой засаглалМАН · УИХ-ын сонгуульд амласанТөрийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тавих иргэний болон хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →Шударга, иргэдийн оролцоотой засаглалМАН · УИХ-ын сонгуульд амласанУлс төр, бизнесийн хамаарлыг хязгаарлаж, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.Үнэлэх →Шударга, иргэдийн оролцоотой засаглалМАН · УИХ-ын сонгуульд амласанТөрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдлээс хохирсон иргэд, бизнес эрхлэгчдийн хохирлыг барагдуулах механизмыг бүрдүүлнэ.Үнэлэх →Шинжлэх ухаан, технологи, цахим төрМАН · УИХ-ын сонгуульд амласанТөрөөс иргэн, бизнест үзүүлж буй гол үйлчилгээнүүдэд: процессын шинжилгээ хийж цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглах, автоматжуулах боломжийг тодорхойлж, үйлчилгээ авах хугацаа болон үе шатыг 2 дахин бууруулна.Үнэлэх →Шинжлэх ухаан, технологи, цахим төрМАН · УИХ-ын сонгуульд амласанТөрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг үргэлжлүүлэн шат дамжлагыг бууруулж, иргэд, бизнест төвөггүй, хялбар үйлчилгээг үзүүлнэ.Үнэлэх →Хүн ба хүрээлэн буй орчинМАН · УИХ-ын сонгуульд амласанБайгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалж, эко системийн тэнцвэрийг хадгалахад хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.Үнэлэх →Хүн ба хүрээлэн буй орчинМАН · УИХ-ын сонгуульд амласанЭко системийн тэнцвэртэй байдлыг хадгалахад үйл ажиллагаа, өөрийн хөрөнгөөр хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгжийг төрөөс урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанХовд аймгийн Эрдэнэбүрэн суманд Алтайн нурууны байгаль, соёлын өвийг түшиглэсэн эко парк, цогцолбор байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.Үнэлэх →Бүсчилсэн хөгжилМАН · УИХ-ын сонгуульд амласанСэлэнгийн аймгийн төвд 50 МВт-ын дулааны цахилгаан станцыг барих хувийн хэвшлийг дэмжинэ.Үнэлэх →Улаанбаатар: 20 минутын хотМАН · УИХ-ын сонгуульд амласанХөшигийн хөндийн дагуул хотод төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, эдийн засгийн чөлөөт бүс байгуулна.Үнэлэх →Улаанбаатар: 20 минутын хотМАН · УИХ-ын сонгуульд амласан“Шинэ Зуун мод” дагуул хотыг аялал жуулчлал, олон улсын бизнес, санхүүгийн төрөлжсөн эдийн засгийн тусгай бүс болгоно.Үнэлэх →Улаанбаатар: 20 минутын хотМАН · УИХ-ын сонгуульд амласанНийтийн орон сууцны хуучин барилгын гадна фасадыг шинэчлэх, дулаан алдагдлыг бууруулах ажлыг хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.Үнэлэх →
Амлалтыг МАН-ын 2024–2028 оны мөрийн хөтөлбөрөөс (бүгдийг харах) түлхүүр үгээр ангилж, гараар нягталсан. Алдаа олвол бидэнд мэдэгдээрэй.