← Хамтарсан ЗГ-ын бүх зорилт

НЭГ. БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 1.1. Улаанбаатар хот-"20 минутын хот" стандарт › 1.1.5. Олон төрөлт нийтийн тээвэр, авто зам

ЗОРИЛТ1.1.5.4Үнэлгээгүй

Олон улсын чанартай 88 км "Шинэ тойрог зам", Туулын хурдны авто замыг барьж, ачаа тээврийн хөдөлгөөнийг хотын гадуур тойруулна.

Хуваалцах

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[8.4.3] Олон улсын чанартай 88 км "Шинэ тойрог зам"-ыг байгуулж, хотоор дамжин өнгөрөх ачаа тээврийн хөдөлгөөнийг хотын гадуур тойруулна.

АН✓ Тусгасан

[6.3.10] Улаанбаатар хотын баруун болон зүүн захад логистикийн төвүүдийг байгуулж, авто замын ачаалал, төвлөрлийг бууруулна. [6.3.21] Улаанбаатар хотын түгжрэлийн шийдэл:  Түгжрэлийн менежментийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.  Төвлөрлийг сааруулж, Улаанбаатарын дагуул хот, бусад хотуудыг холбосон хурдны авто замын сүлжээ байгуулна.  Улаанбаатар хотын тойрог авто замын сүлжээ, гүүрэн гарц, хоёр түвшний уулзваруудыг барьж байгуулна.  Улаанбаатар хотод босоо чиглэлийн авто зам, гүүрэн болон нүхэн гарцуудыг барьж байгуулна.  Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх гэрлэн дохионуудыг бууруулна.  “Толгойт” өртөөнөөс “Амгалан” өртөө хүртэл өдөр тутмын зорчигч тээврийн трам явуулж, холбогдох дэд бүтцийн шугамын ажлыг хийж гүйцэтгэнэ.  Зайсангаас Долоон буудал хүртэл явган хүн, дугуй, скутерээр зорчих 4 улирлын битүү хоолойг газар дээгүүр болон доогуур барина.  Улаанбаатар хотын авто зогсоолын шинэ төлөвлөлтийг хийж, авто зогсоолын менежментийн боловсронгуй тогтолцоог бий болгоно.  Авто замын торлосон сүлжээ бодлогын хүрээнд “Гудамж” төслийг үргэлжлүүлэн авто зам, гүүр, уулзваруудыг шинээр байгуулна.

ХҮН— Тусгаагүй

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…