shiid.mn
← Бүх зорилт

НЭГ. БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 1.3. Бүсийн төрөлжсөн хөгжил › 1.3.1. Хангайн бүс-"Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс"

ЗОРИЛТ1.3.1.1Үнэлгээгүй

Хархорум хотын бүтээн байгуулалтад шаардлагатай суурь судалгаа, иж бүрэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусган, дэд бүтэц, бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажлыг эхлүүлнэ.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[7.1.1] Дэлхийн соёлын өв болсон Орхоны хөндийд Монгол Улсын улс төр, засаг захиргааны шинэ төв - Шинэ Хархорум хотыг байгуулна. Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа суурь судалгаа, иж бүрэн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусган, бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажлыг эхлүүлнэ.

АН✓ Тусгасан

[6.1.1] 1-р тойрог (Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг): 6.1.1.1. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлж, аялал жуулчлалын холбогдолтой авто замыг ашиглалтад оруулна. 6.1.1.2. Сум бүрийн онцлогийг тодорхойлон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримтална. 6.1.1.3. Сарлагын хөөвөр, хонины ноос угаах үйлдвэр барина. 6.1.1.4. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгуулна. 6.1.1.5. Мянганы хэвтээ тэнхлэгийн авто замыг Арчулуут сумаас Эгийн даваагаар давуулж, Баянхонгорын арын сумдуудаар дайруулан Говь-Алтай аймгийн Гуулин сумаар төв замтай холбоно. 6.1.1.6. Бүрд суманд аялал жуулчлалыг хөгжүүлнэ. 6.1.1.7. Эрчимжсэн мал аж ахуй, усалгаат газар тариаланг хөгжүүлнэ. 6.1.1.8. Бат-Өлзий, Хужирт сумын засмал замыг дуусгаж, ашиглалтад оруулна. 6.1.1.9. Цэцэрлэг хотын ойролцоо нисэх онгоц буух зурвас бий болгох ажлыг дэмжинэ. 6.1.1.10. Хархорум хотыг байгуулж, эдийн засгийн идэвхтэй газар нутгийн хэмжээг тэлэхийн тулд судалгаанд үндэслэн нутаг дэвсгэрийн төв хэсэгт хоёр дахь хөгжлийн төв байгуулах ажлыг дэмжинэ. 6.1.1.11. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барьж байгуулна.

ХҮН✓ Тусгасан

[6.4.1] Шинэ Хархорум хот бүтээн байгуулах буюу Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, парламентын ардчиллыг бэхжүүлэхийн тулд төрийн гол институцуудийг тэнцвэртэй байршуулах бодлого баримтлана.

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.