shiid.mn
← Бүх зорилт

НЭГ. БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 1.3. Бүсийн төрөлжсөн хөгжил › 1.3.6. Зүүн бүс-"Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс"

ЗОРИЛТ1.3.6.1Үнэлгээгүй

Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх хүрээнд Бурхан халдун, Дэлүүн болдог, Буйр нуур, Халх гол, Алтан овоо, түүхэн аялал жуулчлалын газар нутгийг дэд бүтцээр холбох, усан боомт болон олон улсын 4C нисэх буудал байгуулна.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[7.6.1] Чингис хааны өлгий нутаг, түүх, соёлын нөөц, экосистемд түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна. [7.6.2] Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Бурхан Халдун, Буйр нуур, Алтан овоо зэрэг түүхэн дурсгалт газруудыг холбосон аялал жуулчлалын дэд бүтцийг шинээр байгуулна.

АН✓ Тусгасан

[6.1.6] 6-р тойрог (Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг): 6.1.6.1. Чойбалсан хотод төмөр замын дэд бүтцийг түшиглэн төмөр замын логистикийн төв байгуулна. 6.1.6.2. Чойбалсан хотын дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөнө. 6.1.6.3. Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, Зүүн бүсийн эрчим хүчний системийг 220 Вт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбон бүс нутгийн цахилгаан хангамж, найдвартай ажиллагааг сайжруулна. 6.1.6.4. Чойбалсан хотод Зүүн бүсийн хөдөө аж ахуйн парк бий болгох ажлыг дэмжинэ. 6.1.6.5. Аймгийн төвийн болон сумдын үерийн далан суваг, борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийж хэрэгжүүлнэ. 6.1.6.6. Бичигтийн боомтын дахин төлөвлөлтийн баримт бичгийг тодотгон суурьшлын бүс байгуулах, бусад дэд бүтцийг барих ажлыг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлнэ. 6.1.6.7. Дулааны цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. 6.1.6.8. “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг үргэлжлүүлж, бүх сумдыг хамруулах ажлыг үе шаттай эхлүүлнэ. 6.1.6.9. Сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц, цэвэр эрчим хүчний технологид оруулах хөрөнгө оруулалтыг дэмжинэ. 6.1.6.10. Сумдын цахилгаан эрчим хүчний дэд станцуудыг өргөтгөх, цахилгаан дамжуулах агаарын шугамуудын насжилтыг тодорхойлж, өргөтгөн шинэчилнэ. 6.1.6.11. Баруун-Урт – Сайншанд чиглэлийн улсын чанартай 350 км хатуу хучилттай авто зам барих техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг хэрэгжүүлнэ. 6.1.6.12. Баруун-Урт – Бичигтийн боомт чиглэлийн 272 км хатуу хучилттай авто зам барина. 6.1.6.13. Сүхбаатар сум – Матад сум чиглэлийн авто зам барих техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг хэрэгжүүлнэ. 6.1.6.14. 4С зэрэглэлийн олон улсын “Баруун-Урт” нисэх буудал барина. 6.1.6.15. Улсын чанартай хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн дагуу олон улсын стандартад нийцсэн авто үйлчилгээний түр буудаллах цогцолбор байгуулна. 6.1.6.16. Бүсчилсэн байдлаар мах хөргөлтийн агуулах зоорь, сумдад малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулна. 6.1.6.17. Хэнтий аймгийн олон улсын нисэх буудлыг барьж дуусгана. 6.1.6.18. Байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудыг түшиглэн аялал жуулчлалын цахимжсан, хүртээмжтэй, найдвартай үйлчилгээг нэвтрүүлнэ.

ХҮН— Тусгаагүй

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.