shiid.mn
← Бүх зорилт

ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО › 2.1. Чинээлэг монгол хүн › 2.1.1. Гэр бүл, хүн амын онцлогт нийцсэн бодлого

ЗОРИЛТ2.1.1.8Үнэлгээгүй

Хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх үйлчилгээний хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, эмэгтэйчүүдийн болон ганц бие эх, эцгийн хөдөлмөр эрхлэлт, асрахуйн эдийн засгийг дэмжих бодлого баримтална.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[1.3.1] Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. [1.5.15] Ганц бие өрх болон өрх толгойлсон эцэг, эхэд ээлтэй тогтолцоог хөгжүүлнэ.

АН✓ Тусгасан

[1.9.3] Хүүхэд харах үйлчилгээг хөгжүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. [2.3.11] Хүн амын өсөлтийг дэмжих бодлогыг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой уялдуулж, ясли, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

ХҮН✓ Тусгасан

[1.1.23] Залуучуудын ажиллах нөхцөлийг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэн, эмэгтэйчүүдийн асрахуйн зохистой хөдөлмөр эрхлэлтийн тэгш боломжийн тулд "5R" буюу асрах ажлыг үнэлэх, ачааллыг багасгах, ажил, үүргийг дахин хуваарилах, ажлыг урамшуулах, үйлчилгээ үзүүлэгчдийг хамгаалах төлөвлөл бий болгох цогц бодлогыг дэмжих болон хэрэгжүүлэх орчин нөхцөлөөр бүрэн дүүрэн хангана.

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.