shiid.mn
← Бүх зорилт

ГУРАВ. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО › 3.3. Эдийн засгийн төрөлжилт, либералчлал › 3.3.4. Хөдөө аж ахуй-Шинэ хоршоо хөдөлгөөн, Чинээлэг малчин хөтөлбөр

ЗОРИЛТ3.3.4.33Үнэлгээгүй

Сорт, сорилын төв, үрийн аж ахуйг дэмжиж, үрийн шинэчлэл, хангалтыг сайжруулан, гол нэр төрлийн таримлын үр үйлдвэрлэлд урамшуулал олгоно.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[2.7.26] Хөрс, цаг уурын онцлогт тохирсон дотоодын баталгаат сортын үрийн хангамж, тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

АН✓ Тусгасан

[5.7.8] Хөдөө аж ахуй Мал аж ахуйн салбар 5.7.8.1. Салбарын хөгжлийн суурь хүчин зүйл болсон бэлчээрийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн орчныг шинэчилнэ. 5.7.8.2. “Хариуцлагатай, чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 5.7.8.3. Мал, малын гаралтай бүх төрлийн түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтийг хурдасгах замаар малчдын амьжиргаа, орлогыг дээшлүүлэх нөхцөл бүрдүүлнэ. 5.7.8.4. Малын тэжээлийн үйлдвэрлэлийн бизнес эрхлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн санаачилгыг урамшуулан дэмжиж, малын таримал тэжээлийн тариалалтыг 200.0 мянган га талбайд хүргэнэ. 5.7.8.5. Өндөр ашиг шимтэй үндэсний болон дасан зохицох чадвартай гадаадын үржлийн малыг өсгөн бойжуулах үржлийн аж ахуйг хөгжүүлж, малчдад чанартай, таваарлаг малтай болох боломжийг бүрдүүлнэ. 5.7.8.6. Мах, сүү, шувуу, зөгийний эрчимжсэн фермерийн аж ахуй эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжинэ. Хот, аймгийн төв, томоохон суурин газрын хүнсний хангамжийг сайжруулж, үнийг тогтворжуулна. 5.7.8.7. Мах, махан бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлж, олон улсын стандартад нийцсэн “монгол мах” брэнд бий болгон хөгжүүлнэ. 5.7.8.8. Малын гаралтай хоёр дахь түүхий эдийг хаягдалгүй боловсруулах, өндөр уургийн агууламжтай түүхий эд үйлдвэрлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг дэмжинэ. 5.7.8.9. Өвлийн хүлэмжийн, мал, амьтны фермийн барилга байгууламжид хөрөнгө оруулах 15 хүртэлх жилийн моргейжийн зээлийн хэлбэрийг нэвтрүүлж, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлнэ. 5.7.8.10. Гахай, махны болон өндөгний тахианы хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг зээл, татвар, тарифын бодлогоор дэмжин, 2026 онд өндөгний хангамжийг бүрэн, 2028 онд гахай, тахианы махны хангамжийг 80-аас дээш хувьд хүргэж, импортыг орлодог болно. 5.7.8.11. Мал эмнэлгийн ерөнхий газрын чадавхийг сайжруулж, махны экспортын гэрчилгээ, баталгаажуулалтын газартай болгоно. Хөрш болон гуравдагч орнуудад сэврээсэн мах экспортлох боломжийг бүрдүүлж, жилд экспортлох мах, махан бүтээгдэхүүний хэмжээг 200.0 мянган тоннд хүргэнэ. 5.7.8.12. Малчдын татвар төлөлт, нийгмийн даатгалын асуудлыг хуулийн зохицуулалтаар санхүүжүүлж, татварын системд татварын тайлан илгээх аргачлалыг хялбарчлах нэгдсэн систем бий болгоно. 5.7.8.13. Эрсдэл бүхий нөхцөлөөс урьдчилан сэргийлэх тохиолдол бий болсон үед малчдад худалдан борлуулж, эргэлтэд оруулах зорилготой өвс, тэжээлийн нөөцийн фондын тогтолцоог бий болгоно. Газар тариалангийн салбар 5.7.8.14. Тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх тариаланчид болон төрийн байгууллагын хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн эрх зүйн шинэ орчныг бүрдүүлнэ. 5.7.8.15. Усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн ус, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй техник, технологийн хангамжийг сайжруулж, нэгжээс авах ургацыг дээшлүүлнэ. 5.7.8.16. Тариаланчдад олгох татаас, урамшууллын бодлогыг өөрчилж, төр, хувийн хэвшлийн үр ашигтай түншлэлд суурилсан зарчмын дагуу шинэчилнэ. Өөрийн эзэмшлийн талбайг хамгаалах ойн зурвас байгуулах, хашаа барьсан байх нөхцөлийг төрөөс тариаланчдад олгох дэмжлэг, урамшууллын нэг шалгуур болгон хэрэгжүүлнэ. 5.7.8.17. Хүлэмжийн аж ахуй, дуслын усалгаанд шаардлагатай нар, салхины сэргээгдэх эх үүсвэрээр хангах төсөл хэрэгжүүлнэ. Өрх, байгууллага бүр хүлэмжийн аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжиж, шинэ ногооны нэр төрөл, хангамжийг сайжруулна. 5.7.8.18. Стратегийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийг өргөтгөн элсэн чихэр, цардуул, ургамлын тос, бусад ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлж, салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. 5.7.8.19. Хөдөө аж ахуйн аналитикийг урьдчилан таамаглах хиймэл оюун ухаанд суурилсан платформыг хөгжүүлнэ.

ХҮН— Тусгаагүй

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.