АН✓ Тусгасан
[8.1.1] Иргэний шударга ёс 8.1.1.1. Төрийн албан тушаалтан, даргын эрх мэдлийг хамгаалсан төрийн бодлогыг өөрчилж, иргэний эрхийг хамгаалсан, иргэдэд үйлчилдэг хууль зүйн бодлоготой болно. 8.1.1.2. Төрийн зарим чиг үүргийг иргэний нийгэм, мэргэжлийн холбоодод шилжүүлж, тэдгээрийн чадавхийг дээшлүүлэх, зах зээлийн стандарт тогтоох, хянах эрхийг олгоно. 8.1.1.3. Төрийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тавих иргэний болон хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлнэ. 8.1.1.4. Иргэний үндсэн эрхийн хяналт, засаглалын эрх мэдэл хуваарилалт, түүний хяналт, тэнцлийг баталгаажуулах чиглэлээр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг тодотгон Үндсэн хуулийн шүүхийн түвшинд ажиллуулна. 8.1.1.5. Иргэд сайн дураар эрхээ шаардан жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг байдлыг халж, урьдчилан мэдэгдсэнээр жагсаал, цуглаан хийх эрхийг нээлттэй болгон хуульчилна. 8.1.1.6. Иргэний ба хуулийн этгээдийн хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна. 8.1.1.7. Иргэний өргөдөл, гомдлыг хууль зүйн үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан, шийдвэрлэхгүй хугацаа хэтрүүлсэн төрийн албан тушаалтанд тодорхой хариуцлага хүлээлгэдэг болгоно. 8.1.1.8. Гэр бүлийн хүрээнд үүссэн маргаан, зөрчил, хүчирхийллийг зохистой шийдвэрлэх журмыг өөрчилж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн батална. Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх бүтцийг төлөвшүүлнэ.
ХҮН✓ Тусгасан
[3.1.8] Хууль зүй, дотоод хэргийн асуудлыг тусгаарлан, эрх зүйн шинэтгэлийн бодлогыг Хууль зүйн яаманд бүрэн хариуцуулснаар хүний эрхийг хязгаарлах, хориглох шинжтэй өнөөгийн хууль зүйн бодлогын алдаатай байдлыг өөрчилж хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.
[3.1.24] Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг бүрэн хангах баталгааг бүрдүүлэх ба үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, тайван замаар жагсах, цуглах болон эвлэлдэн нэгдэх эрх зүйн орчинг бүрдүүлэх төлөө хууль бусаар хавчигдах, үндэслэлгүйгээр татагддаг явдлыг эцэс болгоно.