shiid.mn
← Бүх зорилт

ДӨРӨВ. ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО › 4.1. Хүний эрх, эрх чөлөө › 4.1.1. Хүний эрх

ЗОРИЛТ4.1.1.8Үнэлгээгүй

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг баталгаажуулж, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих, иргэний эрхийг хязгаарлах ажиллагааг зогсоон, хүний эрхийг хамгаалах, процессын шударга ёсыг хангах, мэргэжлийн байлгах чиглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Таслан сэргийлэх ажиллагааны тухай, Шүүхийн шинжилгээний тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиудыг бүрэн процессжуулан хуульчилна.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН— Тусгаагүй
АН✓ Тусгасан

[8.1.3] Эрүүгийн шударга ёс 8.1.3.1. Прокурорын байгууллагыг гүйцэтгэх эрх мэдэлд харьяалуулж, нэгдсэн босоо удирдлагын тогтолцоог хална. 8.1.3.2. Шударга процесс, гэрчийн хамгаалал, хууль зүйн чанартай үйлчилгээ авах чиглэлд процессын шинэчлэлийг эрчимжүүлж, прокурор, өмгөөлөл, мөрдөх албаны үйл ажиллагааг шүүхийн тойрогт нийцүүлнэ. 8.1.3.3. Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг олон улсын жишигт хүргэнэ. 8.1.3.4. Шийдвэрийн хэрэгжилт, үр дүн шүүгчийн ажлын үзүүлэлт, чиг үүрэгт багтдаг олон улсын жишгийг хуульчилна. 8.1.3.5. Шүүхийн шинжилгээ, шүүхийн шинжээчийн үйл ажиллагааг тусгайлсан процессын хуулиар зохицуулан бие даасан шинжээчдийн нөөц бий болгож, монополь шинжилгээний байгууллагыг өрсөлдөөнт мэргэжлийн шинжээч, лабораториуд бүхий олон улсын шаардлага хангасан шүүх шинжилгээний тогтолцоог бий болгоно. 8.1.3.6. Гүйцэтгэх ажлын тухай хуулийг хүчингүй болгож, тагнуулын үйл ажиллагааг тусдаа хуулиар, нууц мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиар зохицуулж, шүүхийн хяналтад оруулна. 8.1.3.7. Нууц мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авагдсан мэдээ, баримтыг процессын төгсгөлд нэг бол шүүхэд, эсвэл тус ажиллагаанд өртсөн иргэнд хүргүүлэх механизмыг хуульчилна. 8.1.3.8. Улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхийг дээшлүүлж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөх албыг байгуулан мэргэшүүлж, гадаад хамтын ажиллагааг сайжруулна. 8.1.3.9. Прокурор болон өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүсдэг тэгш бус байдлыг арилгана. 8.1.3.10. Цахим худалдааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, цахим гэмт хэрэг, халдлагаас иргэдийг хамгаална. [8.1.4] Олон нийтийн аюулгүй байдал, хууль сахиулах шударга ёс 8.1.4.1. Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг батлуулна. Хууль сахиулах үйл ажиллагааг нэг бүрчлэн стандартчилж, хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлнэ. 8.1.4.2. Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар цагдаагийн байгууллагыг улс төрөөс хараат бус, бие даасан тогтолцоог бүрдүүлнэ. 8.1.4.3. Иргэдийг чадавхжуулах, гамшиг, аюулаас сэргийлэх сургалт, авран хамгаалах зохион байгуулалтыг дэмжин ажиллах чиг үүргийг цэрэг, армид бий болгоно. 8.1.4.4. Гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албыг сэргээж, хохирогчийн эрх, хохирол барагдуулах үйл ажиллагааг шинэ шатанд гарган нөхөн сэргээх шударга ёсыг хангуулна. 8.1.4.5. Нийтэд тустай үйл ажиллагаа, сайн дурын хөдөлмөр эрхлэлтийг хуульчлан иргэний нийгмийг бэхжүүлэх хууль зүйн баталгаа бий болгоно.

ХҮН✓ Тусгасан

[3.1.25] Хүн халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангаж, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих ажиллагааг хязгаарлаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийн зөрчлийг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.