shiid.mn
← Бүх зорилт

ДӨРӨВ. ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО › 4.1. Хүний эрх, эрх чөлөө › 4.1.4. Ил тод байдал ба хяналт

ЗОРИЛТ4.1.4.1Үнэлгээгүй

Төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог технологийн шийдлээр сайжруулж, шилэн ажиллагааг үргэлжлүүлж, төрийн нууцад хамаарахаас бусад бүх шийдвэр, тогтоол, гэрээ, хэлцэл, мэдээллийн санг олон нийтэд нээлттэй, ил тод болгоно.

Намуудын мөрийн хөтөлбөрт

МАН✓ Тусгасан

[4.2.3] Төрийн нууцад хамаарахаас бусад бүх шийдвэр, тогтоол, гэрээ, хэлцэл, мэдээллийн санг хэвлэл, олон нийтэд нээлттэй, ил тод болгоно.

АН✓ Тусгасан

[7.1.6] Төрийн тендер, худалдан авах ажиллагаанд иргэд хяналт тавих боломжийг бүрдүүлж, ил тод, нээлттэй байхыг хуульчилна. [8.1.1] Иргэний шударга ёс 8.1.1.1. Төрийн албан тушаалтан, даргын эрх мэдлийг хамгаалсан төрийн бодлогыг өөрчилж, иргэний эрхийг хамгаалсан, иргэдэд үйлчилдэг хууль зүйн бодлоготой болно. 8.1.1.2. Төрийн зарим чиг үүргийг иргэний нийгэм, мэргэжлийн холбоодод шилжүүлж, тэдгээрийн чадавхийг дээшлүүлэх, зах зээлийн стандарт тогтоох, хянах эрхийг олгоно. 8.1.1.3. Төрийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тавих иргэний болон хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлнэ. 8.1.1.4. Иргэний үндсэн эрхийн хяналт, засаглалын эрх мэдэл хуваарилалт, түүний хяналт, тэнцлийг баталгаажуулах чиглэлээр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг тодотгон Үндсэн хуулийн шүүхийн түвшинд ажиллуулна. 8.1.1.5. Иргэд сайн дураар эрхээ шаардан жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг байдлыг халж, урьдчилан мэдэгдсэнээр жагсаал, цуглаан хийх эрхийг нээлттэй болгон хуульчилна. 8.1.1.6. Иргэний ба хуулийн этгээдийн хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна. 8.1.1.7. Иргэний өргөдөл, гомдлыг хууль зүйн үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан, шийдвэрлэхгүй хугацаа хэтрүүлсэн төрийн албан тушаалтанд тодорхой хариуцлага хүлээлгэдэг болгоно. 8.1.1.8. Гэр бүлийн хүрээнд үүссэн маргаан, зөрчил, хүчирхийллийг зохистой шийдвэрлэх журмыг өөрчилж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн батална. Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх бүтцийг төлөвшүүлнэ.

ХҮН✓ Тусгасан

[3.1.18] Төрийн үйл ажиллагааны ил тод байдлын зарчмыг бодитой хэрэгжүүлж, төрийн болон байгууллагын нууцын тухай хуульд зохих өөрчлөлт оруулж, иргэдийн мэдэх эрхийг хангана.

Экспертийн үнэлгээ

Ачаалж байна…

Иргэдийн үнэлгээ

—/100

0 иргэн үнэлсэн

150100
50
1 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000

Нэг зорилтод 2 хүртэл удаа санал өгнө.