← Улаанбаатар: нийслэл ба дүүргүүд
Багахангай дүүрэг · ИТХ 2024–2028
94 амлалт. Биелж байна уу?
Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын нам 25 суудлаас 19-ийг авч олонх болсон. Дүүргийн хэмжээнд түүний хөтөлбөрийн 94 амлалт хэрэгжинэ. Нийслэлийн хэмжээний ажлыг Нийслэлийн Хурлын хөтөлбөрөөс үзнэ үү.
МАН 19АН 6Олонх: 13
Таны дүн
Ачаалж байна…
Бүх амлалт
94 амлалт · 0 нь үнэлгээтэй · 0 санал1.1.1Хүний хөгжлийн бодлого › Эрүүл мэндЭрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, нарийн мэргэжлээр сурган дадлагажуулж, боловсон хүчнийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.1.2Хүний хөгжлийн бодлого › Эрүүл мэндЭрүүл мэндийн төвийг оношилгоо, эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.1.3Хүний хөгжлийн бодлого › Эрүүл мэндХалдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлж, оношилгоо эмчилгээг сайжруулна.Үнэлэх →1.1.4Хүний хөгжлийн бодлого › Эрүүл мэндЭх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулан, “Эх хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээг хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.1.5Хүний хөгжлийн бодлого › Эрүүл мэндХүн амд үзүүлэх явуулын үйлчилгээг хөгжүүлж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд цахим технологийн хэрэглээг өргөжүүлнэ.Үнэлэх →1.1.6Хүний хөгжлийн бодлого › Эрүүл мэндИргэдийн нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, амьдралын буруу хэвшлээс үүссэн өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшилд сургана.Үнэлэх →1.1.7Хүний хөгжлийн бодлого › Эрүүл мэндЭмийн сангийн үйл ажиллагаа, чанар хүртээмжийг сайжруулж, өрсөлдөх чадварыг ...Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.2.1Хүний хөгжлийн бодлого › Биеийн тамирДүүрэгт улс, бүсийн чанартай тэмцээн уралдаан болон нийтийн биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.2.2Хүний хөгжлийн бодлого › Биеийн тамирЗасаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааг эрчимжүүлж, улс, нийслэл, бүсийн тэмцээнд оролцуулан, дэмжлэг үзүүлнэ.Үнэлэх →1.2.3Хүний хөгжлийн бодлого › Биеийн тамир2 дугаар хорооны “Спорт цогцолбор”-ын барилгыг ашиглалтад оруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр үе шаттай хангана.Үнэлэх →1.2.4Хүний хөгжлийн бодлого › Биеийн тамир“Усан спорт сургалтын төв”-ийн барилгын төсвийг холбогдох дээд шатны байгууллагад уламжилна.Үнэлэх →1.2.5Хүний хөгжлийн бодлого › Биеийн тамирХүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, уралдаан тэмцээнд амжилттай оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэх хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбайг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.3.1Хүний хөгжлийн бодлого › БоловсролЕрөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байгуулан, стандартад нийцүүлэн хүртээмжийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.3.2Хүний хөгжлийн бодлого › БоловсролБагш нарыг мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх сургалтад үе шаттай хамруулна.Үнэлэх →1.3.3Хүний хөгжлийн бодлого › БоловсролЕрөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сайжруулж, хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлнэ.Үнэлэх →1.3.4Хүний хөгжлийн бодлого › БоловсролЭэлжийн ажилтай иргэд, алслагдсан өртөө зөрлөг, малчин өрхийн хүүхдүүдийг ая тухтай сурч боловсроход дэмжлэг үзүүлэн хүүхэд харах үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, сургуулийг дотуур байртай болгоно.Үнэлэх →1.3.5Хүний хөгжлийн бодлого › БоловсролТусгай хэрэгцээт (хөгжлийн бэрхшээлтэй) хүүхдийн үе тэнгийнхэнтэйгээ хамт суралцах боломжийг бүрдүүлэн, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлж, дэд бүтцийн орчныг сайжруулна.Үнэлэх →1.3.6Хүний хөгжлийн бодлого › БоловсролЕрөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл, шим тэжээллэг хоол хүнсээр хангаж, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, нийтийн хоолны үндсэн шаардлага, стандартыг мөрдүүлэн, “Сүү”, “Үдийн хоол” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, сургуулийн цайны газрыг бие даасан хэлбэрээр ажиллуулна.Үнэлэх →1.3.7Хүний хөгжлийн бодлого › Боловсрол“Насан туршийн суралцахуйн төв”-ийг байгуулж, хүн бүр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлнэ.Үнэлэх →1.4.1Хүний хөгжлийн бодлого › Нийгмийн халамжДүүргийн хүүхэд, ахмад настан, тусгай хэрэгцээт (хөгжлийн бэрхшээлтэй) иргэдийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, нөлөөллийн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн, амьдралын чанарыг сайжруулна.Үнэлэх →1.4.2Хүний хөгжлийн бодлого › Нийгмийн халамжИргэдийн нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлж, нийгмийн даатгалын хамрах ...Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.4.3Хүний хөгжлийн бодлого › Нийгмийн халамжОлон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.5.1Хүний хөгжлийн бодлого › Хөдөлмөр эрхлэлтНийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.5.2Хүний хөгжлийн бодлого › Хөдөлмөр эрхлэлтБагахангайн үйлдвэрлэл технологийн паркаар дамжуулан ажлын байрыг нэмэгдүүлж ажиллана.Үнэлэх →1.5.3Хүний хөгжлийн бодлого › Хөдөлмөр эрхлэлтМэргэжлийн ур чадвар олгох сургалт болон төсөл хөтөлбөрт хамрагдах сургалтад иргэдийг хамруулан чадавхжуулж, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.Үнэлэх →1.5.4Хүний хөгжлийн бодлого › Хөдөлмөр эрхлэлтЭмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуучуудын талаарх төрөөс баримтлах бодлогыг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.Үнэлэх →1.6.1Хүний хөгжлийн бодлого › Соёл урлаг500 хүний суудалтай Соёлын ордны барилгыг ашиглалтад оруулж, соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.6.2Хүний хөгжлийн бодлого › Соёл урлагТүүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, уламжлуулах, алдаршуулах арга хэмжээг зохион байгуулна.Үнэлэх →1.6.3Хүний хөгжлийн бодлого › Соёл урлагСоёлын ордныг орчин үеийн стандартын шаардлага хангасан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр үе шаттай хангана.Үнэлэх →1.6.4Хүний хөгжлийн бодлого › Соёл урлагИргэд олон нийтийн дунд хотын соёлыг дээшлүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулна.Үнэлэх →1.7.1Хүний хөгжлийн бодлого › Гэр бүл, хүүхэд, залуучуудХүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн байрыг ашиглалтад оруулж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэн, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.7.2Хүний хөгжлийн бодлого › Гэр бүл, хүүхэд, залуучуудХүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг нэвтрүүлнэ.Үнэлэх →1.7.3Хүний хөгжлийн бодлого › Гэр бүл, хүүхэд, залуучуудЗалуучуудын сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлж, залуучуудын оролцоог нэмэгдүүлэн, залуу гэр бүлийг дэмжинэ.Үнэлэх →1.7.4Хүний хөгжлийн бодлого › Гэр бүл, хүүхэд, залуучуудДүүргийн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангана.Үнэлэх →1.7.5Хүний хөгжлийн бодлого › Гэр бүл, хүүхэд, залуучуудСоёлын ордны хуучин барилгыг засварлан хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, сурч хөгжих боломжийг хангасан “Хүний хөгжлийн төв” байгуулна.Үнэлэх →2.1.1Эдийн засгийн бодлого › Санхүү, төсвийн зохицуулалтНийслэл, дүүргийн татварын орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, төсвийн хөрөнгийг үр ашигтай төлөвлөж зарцуулах дотоод хяналтыг сайжруулна.Үнэлэх →2.1.2Эдийн засгийн бодлого › Санхүү, төсвийн зохицуулалтНийслэл, дүүргийн өмчийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд түрээслэх, төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →2.1.3Эдийн засгийн бодлого › Санхүү, төсвийн зохицуулалтОрон нутгийн хөгжлийн санд иргэдийн саналыг тусган үр дүнтэй зарцуулж, иргэдэд нээлттэй ил тод мэдээллэх, иргэдийн оролцоо хяналтыг сайжруулна.Үнэлэх →2.1.4Эдийн засгийн бодлого › Санхүү, төсвийн зохицуулалтНийслэл, дүүргийн татварын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг сайжруулах, татвар ноогдуулах, хураах үйл ажиллагааг цахимжуулна.Үнэлэх →2.1.5Эдийн засгийн бодлого › Санхүү, төсвийн зохицуулалтОрон сууц барьсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого баримтална.Үнэлэх →
Эх сурвалж. “Шинэ сэргэлт — Багахангай”. Сонгуулийн өмнө Төрийн аудитын газарт хянуулсан эх хувийг audit.mn-ээс авсан (PDF, 95-101-р хуудас). Скан хувилбарыг текст болгон хөрвүүлж, амлалт тус бүрээр салгасан. Хөтөлбөрийн дугаарлалтыг хэвээр үлдээсэн. “Эх хувьтай тулгаж байна” гэсэн тэмдэгтэй амлалтын текстэд үсгийн алдаа үлдсэн байж болзошгүй. Суудлын хуваарилалт: ikon.mn.