← Улаанбаатар: нийслэл ба дүүргүүд
Багануур дүүрэг · ИТХ 2024–2028
101 амлалт. Биелж байна уу?
Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын нам 25 суудлаас 13-ийг авч олонх болсон. Дүүргийн хэмжээнд түүний хөтөлбөрийн 101 амлалт хэрэгжинэ. Нийслэлийн хэмжээний ажлыг Нийслэлийн Хурлын хөтөлбөрөөс үзнэ үү.
МАН 13АН 8ХҮН 4Олонх: 13
Таны дүн
Ачаалж байна…
Бүх амлалт
101 амлалт · 0 нь үнэлгээтэй · 0 санал1.1.1Бидний хот › Орон сууцны хүртээмжИргэд хотын ойрын болон хэтийн төлөвлөлтөд оролцох боломжийг бүрдүүлж, төлөвлөлттэй уялдсан төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн тогтолцоог бүрдүүлнэ.Үнэлэх →1.1.2Бидний хот › Орон сууцны хүртээмжГэр хорооллыг орон сууцжуулах, орон сууцны хорооллыг тэлэх бодлогын хүрээнд 2000-аас доошгүй айлын орон сууцны хорооллыг барьж байгуулна.Үнэлэх →1.1.3Бидний хот › Орон сууцны хүртээмжГэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугамд холбох нэгдсэн зураг төслийг хийж, холболтын ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.1.4Бидний хот › Орон сууцны хүртээмж“Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд иргэд түрээслэх, түрээслээд өмчлөх орон сууцны төслийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтална.Үнэлэх →1.1.5Бидний хот › Орон сууцны хүртээмжМонгол гэр, хувийн сууцандаа сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа гэр хорооллын өрхийг дэмжин хамтран ажиллана.Үнэлэх →1.2.1Бидний хот › Эрчим хүч, дулаан хангамж400МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг барина.Үнэлэх →1.2.2Бидний хот › Эрчим хүч, дулаан хангамжЭрчим хүчний системийн оргил ачааллыг хөнгөлөх зорилго бүхий 50МВт цахилгаан эрчим хүч хуримтлуулах хүчин чадалтай батарей станцыг барьж ашиглалтанд оруулна.Үнэлэх →1.2.3Бидний хот › Эрчим хүч, дулаан хангамжХотын суурьшлыг тэлэх, орон сууц, гэр хорооллын зарим хэсгийг цахилгаан эрчим хүчинд холбох, найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 6кВ цахилгаан хуваарилах байгууламж 2, 6/0.4кВ дэд өртөөг 10-аас доошгүйг барьж байгуулна.Үнэлэх →1.2.4Бидний хот › Эрчим хүч, дулаан хангамжХотын ерөнхий төлөвлөлтийн дагуу дулааны шугам сүлжээ, цахилгаан дамжуулах шугам сүлжээг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.3.1Бидний хот › Ус хангамж, ариутгах татуургаОрон сууцны хорооллын цэвэр усны шугам сүлжээг бүрэн шинэчилнэ.Үнэлэх →1.3.2Бидний хот › Ус хангамж, ариутгах татуургаХотын ерөнхий төлөвлөлтийн дагуу цэвэр, бохир усны шугам сүлжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгж, айл өрхийг холбоно.Үнэлэх →1.3.3Бидний хот › Ус хангамж, ариутгах татуургаХоногт 10000м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай стандартад нийцсэн цэвэрлэх байгууламжийг барих ажлыг эхлүүлнэ.Үнэлэх →1.3.4Бидний хот › Ус хангамж, ариутгах татуургаГэр хорооллын айл өрхүүдийг стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй нүхэн жорлонтой болгох ажлыг үргэлжлүүлнэ.Үнэлэх →1.3.5Бидний хот › Ус хангамж, ариутгах татуургаЦэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг ашиглах технологийг нэвтрүүлж, дэд бүтцийн шугам сүлжээг байгуулж эхэлнэ.Үнэлэх →2.1.1Хүртээмжтэй хот › Сургууль, цэцэрлэгийн хүртээмж2-5 насны хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахыг зорьж, бүлэг дүүргэлтийг стандартын түвшинд байлган цэцэрлэгийн орны тоог 400-аар нэмэгдүүлнэ.Үнэлэх →2.1.2Хүртээмжтэй хот › Сургууль, цэцэрлэгийн хүртээмжЕрөнхий боловсролын сургуулийн суралцах орчин нөхцлийг сайжруулах ажлыг үргэлжлүүлж, анги танхимын ширээ сандлыг эргономик байдлаар бүрэн шинэчилж, ухаалаг технологи бүхий ангийн тоог үе шаттай нэмэгдүүлнэ.Үнэлэх →2.1.3Хүртээмжтэй хот › Сургууль, цэцэрлэгийн хүртээмжЭрэлт, хэрэгцээнд тулгуурлан нэн шаардлагатай мэргэжлээр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд гадаад дотоодын Мэргэжлийн боловсролын сургуультай хамтран олон талт төсөл хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.1.4Хүртээмжтэй хот › Сургууль, цэцэрлэгийн хүртээмжХүн амын нягтаршил, өсөлт, хүртээмжийг үндэслэн сургуулийн суудлын тоог 640-өөр нэмэгдүүлж, боловсролын чанар хүртээмжийг сайжруулна.Үнэлэх →2.1.5Хүртээмжтэй хот › Сургууль, цэцэрлэгийн хүртээмжСургууль, цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайн хангамжийг эрс нэмэгдүүлнэ.Үнэлэх →2.1.6Хүртээмжтэй хот › Сургууль, цэцэрлэгийн хүртээмжХүүхэд харах үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, хүүхдийн өдөр өнжүүлэх төвийг (нийтийн төв, community center) иргэдийн хэрэгцээнд тулгуурлан барьж байгуулна.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →2.1.7Хүртээмжтэй хот › Сургууль, цэцэрлэгийн хүртээмжЦэцэрлэгийн хоол, сурагчдын үдийн хоолны илчлэг, шим тэжээл, амин дэмээр баялаг хоол, сүү, сүүн бүтээгдэхүүнээр үйлчлэхэд анхаарч төсвийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →2.1.8Хүртээмжтэй хот › Сургууль, цэцэрлэгийн хүртээмжЕрөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт хотын соёл, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.1.9Хүртээмжтэй хот › Сургууль, цэцэрлэгийн хүртээмжЕрөнхий боловсролын сургууль төгсөгчдийг гадаадын нэр хүндтэй их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлнэ.Үнэлэх →2.2.1Хүртээмжтэй хот › Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж4, 5 дугаар хорооны иргэдэд үйлчлэх өрхийн эрүүл мэндийн төвийн байрыг ашиглалтанд оруулж, эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.Үнэлэх →2.2.2Хүртээмжтэй хот › Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжЭрүүл мэндийн төвийн орчин нөхцлийг сайжруулах их засварын ажлыг бүрэн хийж, эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж ажиллана.Үнэлэх →2.2.3Хүртээмжтэй хот › Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж“Элэг бүтэн Монгол”, хүүхдийн “Эрүүл шүд”, “Умайн хүзүүн хавдаргүй Монгол” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ.Үнэлэх →2.2.4Хүртээмжтэй хот › Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжЕрөнхий боловсролын сургуулиудад болон ЕБС-д шүдний кабинет байгуулж, төр хувийн хэвшилтэй хамтран “Эрүүл шүд” хөтөлбөрийг эрчимжүүлнэ.Үнэлэх →2.2.5Хүртээмжтэй хот › Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжЭрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлгийг оновчтой, эрсдэлд суурилсан байдлаар тасралтгүй үргэлжлүүлнэ.Үнэлэх →2.3.1Хүртээмжтэй хот › Нийгмийн хамгаалалБоловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.3.2Хүртээмжтэй хот › Нийгмийн хамгаалалХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэгш хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг худалдаа, үйлчилгээ, нийтийн тээвэр, төрийн байгууллагуудад мөрдүүлж, шинээр тавигдах авто болон явган зам, талбайн зураг төсөлд тусгайлан тусгаж хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.3.3Хүртээмжтэй хот › Нийгмийн хамгаалалХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхимын үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, төрөл бүрийн сургалт, мэдээллийг тогтмол зохион байгуулж ажиллана.Үнэлэх →2.3.4Хүртээмжтэй хот › Нийгмийн хамгаалал / ХүүхэдТэмүүлэл хүүхдийн зусланд орчин үеийн стандарт шаардлага хангасан орчин нөхцлийг бүрдүүлж, хүүхдийн хүмүүжил, сурах арга барилыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулна.Үнэлэх →2.3.5Хүртээмжтэй хот › Нийгмийн хамгаалал / ХүүхэдХүүхдийн эрхийг хамгаалах, хорт буруу зуршлаас ангид байх, соён гэгээрүүлэх төрөл бүрийн төсөл, хөтөлбөрийг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.3.6Хүртээмжтэй хот › Нийгмийн хамгаалал / ХүүхэдХүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг жил бүр зохион байгуулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлж ажиллана.Үнэлэх →2.3.7Хүртээмжтэй хот › Нийгмийн хамгаалал / ХүүхэдХүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх оюун ухаан, урлаг, спорт, гадаад хэлний төрөл бүрийн дугуйлан секцүүдийг иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэмэгдүүлнэ.Үнэлэх →2.3.8Хүртээмжтэй хот › Нийгмийн хамгаалал / ЗалуучуудЗалуучуудын бизнес эрхлэх боломж, гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх инкубатор төвийг байгуулна.Үнэлэх →2.3.9Хүртээмжтэй хот › Нийгмийн хамгаалал / ЗалуучуудНийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгож, наадмын талбайн газарт хоккей, хөлбөмбөг, сагсан бөмбөг, воллейбол, хөнгөн атлетик, морин тойруулга, байт харваа, спорт буудлага, ногоон байгууламж бүхий тамирчдын бэлтгэлийн баазтай спорт цогцолборыг барьж байгуулна.Үнэлэх →2.3.10Хүртээмжтэй хот › Нийгмийн хамгаалал / ЗалуучуудМонгол Улсын их, дээд сургуулийн салбар байгуулахыг бодлогоор дэмжинэ.Үнэлэх →2.3.11Хүртээмжтэй хот › Нийгмийн хамгаалал / АхмадНарийны аманд ахмад настанд үйлчлэх амралт, сувиллын төвийг барьж байгуулна.Үнэлэх →2.3.12Хүртээмжтэй хот › Нийгмийн хамгаалал / АхмадАхмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх нөхцлийг бүрдүүлнэ.Үнэлэх →
Эх сурвалж. “Багануур хотын сэргэлт”. Сонгуулийн өмнө Төрийн аудитын газарт хянуулсан эх хувийг audit.mn-ээс авсан (PDF, 74-83-р хуудас). Скан хувилбарыг текст болгон хөрвүүлж, амлалт тус бүрээр салгасан. Хөтөлбөрийн дугаарлалтыг хэвээр үлдээсэн. “Эх хувьтай тулгаж байна” гэсэн тэмдэгтэй амлалтын текстэд үсгийн алдаа үлдсэн байж болзошгүй. Суудлын хуваарилалт: ikon.mn.