← Улаанбаатар: нийслэл ба дүүргүүд
БаянголБаянзүрхЧингэлтэйНалайхСонгинохайрханСүхбаатарХан-Уул

Баянзүрх дүүрэг · ИТХ 2024–2028

92 амлалт. Биелж байна уу?

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын нам 43 суудлаас 38-ийг авч олонх болсон. Дүүргийн хэмжээнд түүний хөтөлбөрийн 92 амлалт хэрэгжинэ. Нийслэлийн хэмжээний ажлыг Нийслэлийн Хурлын хөтөлбөрөөс үзнэ үү.

МАН 38АН 5Олонх: 22
Таны дүн

Ачаалж байна…

Бүх амлалт

92 амлалт · 0 нь үнэлгээтэй · 0 санал
1.1.1Хүний хөгжлийн сэргэлт › Эрүүл мэндДүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүр 20 минутын зайд авах нөхцөл боломжийг бүрдүүлж, чанар хүртээмжийг дээшлүүлнэ.Үнэлэх →1.1.2Хүний хөгжлийн сэргэлт › Эрүүл мэндЭрүүл мэндийн даатгалаас зардлыг нь хариуцан зохион байгуулдаг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдийг жил бүр хамруулна.Үнэлэх →1.1.3Хүний хөгжлийн сэргэлт › Эрүүл мэндХүн амын дундах халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх ажлыг эрчимжүүлж, өсвөр үе, залуучуудын бэлгийн боловсролыг дээшлүүлэх нөлөөллийн аяныг жил бүр хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.1.4Хүний хөгжлийн сэргэлт › Эрүүл мэндДүүргийн нэгдсэн болон хүүхдийн төрөлжсөн эмнэлгийг ашиглалтад оруулж, стандартад нийцсэн, орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангана.Үнэлэх →1.1.5Хүний хөгжлийн сэргэлт › Эрүүл мэндЖишиг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн барилгыг хороодод үе шаттай ашиглалтад оруулна.Үнэлэх →1.1.6Хүний хөгжлийн сэргэлт › Эрүүл мэнд“Явуулын эмнэлэг-мобайл технологи” ашиглан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.1.7Хүний хөгжлийн сэргэлт › Эрүүл мэндЭрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдыг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гадаад оронд дадлага, туршлага эзэмшүүлнэ.Үнэлэх →1.1.8Хүний хөгжлийн сэргэлт › Эрүүл мэндЭрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах бодлогыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.1.9Хүний хөгжлийн сэргэлт › Эрүүл мэндНийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийг дэмжиж, дүүргийн иргэдийн эрүүл, зөв амьдрах дадал, хэвшлийг дээшлүүлнэ.Үнэлэх →1.1.10Хүний хөгжлийн сэргэлт › Эрүүл мэндБүх насны иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх орчныг бүрдүүлж, нийтийн эзэмшлийн болон спортын цогцолбор талбайг үе шаттайгаар тохижуулна.Үнэлэх →1.1.11Хүний хөгжлийн сэргэлт › Эрүүл мэндБаянзүрх дүүргийн спорт цогцолборыг 11-р хороо буюу Хонхорт ашиглалтад оруулна.Үнэлэх →1.2.1Хүний хөгжлийн сэргэлт › БоловсролТөрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдийн автобусны үйлчилгээг үе шаттай нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.2.2Хүний хөгжлийн сэргэлт › БоловсролЭх хэлний бодлоготой уялдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн “Англи хэл-Хос хэл” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.2.3Хүний хөгжлийн сэргэлт › БоловсролЕрөнхий боловсролын сургуулиудыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон шинжлэх ухааны танхимтай болгоно.Үнэлэх →1.2.4Хүний хөгжлийн сэргэлт › БоловсролЕрөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг стандартад нийцүүлэн үе шаттайгаар шинэчилнэ.Үнэлэх →1.2.5Хүний хөгжлийн сэргэлт › БоловсролНасан туршийн суралцахуйн төвөөр олгох сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж, сургууль завсардалтыг танхим болон онлайн сургалтаар нөхөх боломжийг бүрдүүлнэ.Үнэлэх →1.2.6Хүний хөгжлийн сэргэлт › БоловсролТөгсөх ангийн сурагчдын боловсролыг дэмжих хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.2.7Хүний хөгжлийн сэргэлт › БоловсролХүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор мэргэжлийн их, дээд сургуулиудтай хамтран “STEM Техник сэтгэлгээний төв” байгуулна.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.2.8Хүний хөгжлийн сэргэлт › БоловсролЕрөнхий боловсролын сургууль бүрд сэтгэл зүйч ажиллах боломжийг бүрдүүлж, хүүхдийн эрх, хамгааллыг сайжруулна.Үнэлэх →1.2.9Хүний хөгжлийн сэргэлт › БоловсролЦэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх замаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын анги дүүргэлтийг бууруулна.Үнэлэх →1.2.10Хүний хөгжлийн сэргэлт › БоловсролЕрөнхий боловсролын сургуулийн барилгыг барих, өргөтгөх замаар ерөнхий боловсролын сургуулийн барилгын ашиглалт, ээлжийн коэффициентыг бууруулж, бүх сургуулийг 2 ээлжтэй болгоно.Үнэлэх →1.2.11Хүний хөгжлийн сэргэлт › БоловсролМонгол ёс заншил, туслах аж ахуйн чиглэлээр боловсрол, төлөвшлийг олгох зорилгоор хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхлэхийг бодлогоор дэмжинэ.Үнэлэх →1.2.12Хүний хөгжлийн сэргэлт › БоловсролОрчин үеийн мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлсэн дүүргийн номын санг шинээр байгуулна.Үнэлэх →1.2.13Хүний хөгжлийн сэргэлт › БоловсролБүх шатны боловсролын байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг үе шаттайгаар хангаж, сургалтын чанар, хүртээмжийг сайжруулна.Үнэлэх →1.2.14Хүний хөгжлийн сэргэлт › БоловсролБагшлах боловсон хүчнийг мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг дэмжиж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гадаад оронд дадлага, туршлага эзэмшүүлнэ.Үнэлэх →1.2.15Хүний хөгжлийн сэргэлт › БоловсролБоловсролын салбарын багш, ажилчдын нийгмийн баталгааг хангах бодлогыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.3.1.1Хүний хөгжлийн сэргэлт › Нийгмийн бүлэг — Гэр бүлГэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон талт ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.Үнэлэх →1.3.1.2Хүний хөгжлийн сэргэлт › Нийгмийн бүлэг — Гэр бүлГэр бүл төлөвлөлтийн бүх талын мэдлэгийг олгох зорилгоор ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудтай хамтарсан нөлөөллийн аяныг тогтмол хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.3.1.3Хүний хөгжлийн сэргэлт › Нийгмийн бүлэг — Гэр бүлЖендэрийн боловсролыг бүх нийтэд олгох сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг өрнүүлж, чадавхыг бэхжүүлнэ.Үнэлэх →1.3.1.4Хүний хөгжлийн сэргэлт › Нийгмийн бүлэг — Гэр бүлЗалуу ээжүүдийн хөгжлийн төвийг ашиглалтад оруулна.Үнэлэх →1.3.2.1Хүний хөгжлийн сэргэлт › Нийгмийн бүлэг — Хүүхэд, залуучуудХүүхдийн тоглоомын талбайн стандартыг сайжруулан, аюулгүй орчныг бүрдүүлж, арчлалт хамгаалалтыг сайжруулна.Үнэлэх →1.3.2.2Хүний хөгжлийн сэргэлт › Нийгмийн бүлэг — Хүүхэд, залуучуудСургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн ойр орчмын гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, хурд сааруулагчийг нэмэгдүүлж эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг хангана.Үнэлэх →1.3.2.3Хүний хөгжлийн сэргэлт › Нийгмийн бүлэг — Хүүхэд, залуучуудХүүхэд залуучуудыг хотын соёл, эрүүл амьдралын хэв маяг, дадал зан үйлд сургах хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.3.2.4Хүний хөгжлийн сэргэлт › Нийгмийн бүлэг — Хүүхэд, залуучуудЦахим спортыг дэмжих, үйл ажиллагааг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.3.2.5Хүний хөгжлийн сэргэлт › Нийгмийн бүлэг — Хүүхэд, залуучуудДүүргийн өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааг дэмжинэ.Үнэлэх →1.3.3.1Хүний хөгжлийн сэргэлт › Нийгмийн бүлэг — Ахмад настанАхмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх нөхцөлийг бүрдүүлнэ.Үнэлэх →1.3.3.2Хүний хөгжлийн сэргэлт › Нийгмийн бүлэг — Ахмад настанДүүргийн нутаг дэвсгэрийн хүн амын суурьшлаас хамааруулан “Ахмадын өргөө” байгуулна.Үнэлэх →1.3.4.1Хүний хөгжлийн сэргэлт › Нийгмийн бүлэг — Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, нийгмийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл, үйлчилгээний чанарыг сайжруулна.Үнэлэх →1.3.4.2Хүний хөгжлийн сэргэлт › Нийгмийн бүлэг — Хөгжлийн бэрхшээлтэй иргэдБүх шатны төрийн байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлнэ.Үнэлэх →1.3.4.3Хүний хөгжлийн сэргэлт › Нийгмийн бүлэг — Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →
Эх сурвалж. “Баянзүрхийн сэргэлт — бүтээлч дүүрэг”. Сонгуулийн өмнө Төрийн аудитын газарт хянуулсан эх хувийг audit.mn-ээс авсан (PDF, 34-40-р хуудас). Скан хувилбарыг текст болгон хөрвүүлж, амлалт тус бүрээр салгасан. Хөтөлбөрийн дугаарлалтыг хэвээр үлдээсэн. “Эх хувьтай тулгаж байна” гэсэн тэмдэгтэй амлалтын текстэд үсгийн алдаа үлдсэн байж болзошгүй. Суудлын хуваарилалт: ikon.mn.