← Улаанбаатар: нийслэл ба дүүргүүд
Чингэлтэй дүүрэг · ИТХ 2024–2028
75 амлалт. Биелж байна уу?
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын нам 35 суудлаас 33-ийг авч олонх болсон. Дүүргийн хэмжээнд түүний хөтөлбөрийн 75 амлалт хэрэгжинэ. Нийслэлийн хэмжээний ажлыг Нийслэлийн Хурлын хөтөлбөрөөс үзнэ үү.
МАН 33АН 2Олонх: 18
Таны дүн
Ачаалж байна…
Бүх амлалт
75 амлалт · 0 нь үнэлгээтэй · 0 санал1.1Иргэн төвтэй - ЧингэлтэйХүн амын зохистой харьцаа, төвлөрлийг харгалзан иргэд өөрийн гэрээс “20 МИНУТЫН ЗАЙ”-д нийгмийн болон төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж нөхцөлийг бүрдүүлнэ.Үнэлэх →1.2Иргэн төвтэй - ЧингэлтэйТөр захиргааны төвийг Дэнжийн мянгад /9-р хороо/ байгуулна.Үнэлэх →1.3Иргэн төвтэй - ЧингэлтэйЖижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр бие даасан бодлогыг хэрэгжүүлж, кластераар хөгжүүлнэ.Үнэлэх →1.4Иргэн төвтэй - ЧингэлтэйТөрийн үйлчилгээ, явган хүний зам, гарц, автобусны буудал, нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байдлаар шийдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй дүүрэг болно.Үнэлэх →1.5Иргэн төвтэй - ЧингэлтэйХотын стандарт, хот төлөвлөлтийн дагуу газрын зөвшөөрөл олгох ажлыг хэвшүүлнэ.Үнэлэх →1.6Иргэн төвтэй - ЧингэлтэйГадаадын улс орон, хот дүүргүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, соёл, спорт, боловсрол, эрүүл мэнд, гамшгийн эрсдэлийг бууруулах, ажиллах хүчний солилцоо зэрэг нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.Үнэлэх →1.7Иргэн төвтэй - ЧингэлтэйЕрөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшил дэх тоглоомын талбайн стандартыг мөрдүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдал, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөж, хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн “хүүхдэд ээлтэй” дүүрэг болно.Үнэлэх →1.8Иргэн төвтэй - ЧингэлтэйТөр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.1.1Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › БоловсролЕрөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нарыг зөөврийн компьютероор бүрэн хангаж, цахим хичээл, алсын зайн сургалт явуулах нөхцөлийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →2.1.2Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › БоловсролСургуулийн өмнөх боловсролын салбарт Олон улсын Гт Биск, STEAM, Montessori зэрэг хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн бүрэн хэрэгжүүлнэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →2.1.3Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › БоловсролЕрөнхий боловсролын сургуулиудад цахим хичээл, гадаад хэлний танхимуудыг байгуулж, Олон улсын сургалтын хөтөлбөрүүдэд хамруулна.Үнэлэх →2.1.4Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › БоловсролЕрөнхий боловсролын сургуулиудад орчин үеийн стандартын дагуу усан бассейн бүхий спорт сургалтын цогцолборыг үе шаттайгаар байгуулж, сургууль цэцэрлэгийн чанар, хүртээмжийг сайжруулна.Үнэлэх →2.1.5Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › БоловсролШинжлэх ухааны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, боловсрол, шинжлэх ухааны шинэ инновацыг нэвтрүүлнэ.Үнэлэх →2.1.6Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › БоловсролБоловсролын салбарт олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар багш, оюутан, сурагч солилцоог нэмэгдүүлнэ.Үнэлэх →2.1.7Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › БоловсролБагш нарын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын урт болон богино хугацааны сургалтад хамруулж, сургууль хоорондын боловсролын чанарын ялгааг арилгана. Цэцэрлэг сургуулийн (үдийн) хоолны менежментийг сайжруулна. Хүүхэд бүрийг эрүүл хүнсээр хангах эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоотой хяналтын системийг бий болгоно.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →2.2.1Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › Эрүүл мэндЭрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр нийтийн биеийн тамираар хичээллэх иргэдийн тоог нэмэгдүүлж, спорт зал, гадна биеийн тамирын талбайн хүртээмжийг сайжруулна.Үнэлэх →2.2.2Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › Эрүүл мэндОлон улсын стандартад нийцсэн дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж, ашиглалтад оруулна.Үнэлэх →2.2.3Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › Эрүүл мэндДүүргийн Нэгдсэн эмнэлэг /шинэ өргөтгөл/-ийг түшиглэн “Амаржих газар” болон “Хүүхдийн эмнэлэг”-ийг байгуулна.Үнэлэх →2.2.4Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › Эрүүл мэндАхмад настны эрүүл мэндийг сайжруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Ахмад настны хэвтэн эмчлүүлэх тасгийг байгуулна.Үнэлэх →2.2.5Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › Эрүүл мэндАхмад настны амралт, сувиллын газрын үйл ажиллагааг өргөжүүлж, ахмад настанд чиглэсэн цогц үйлчилгээг хэрэгжүүлж, Ахмадуудад ээлтэй дүүрэг болно.Үнэлэх →2.2.6Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › Эрүүл мэндЦахим шилжилтийн хүрээнд эрүүл мэндийн салбарт цахим үйлчилгээг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх “Мэдээллийн нэгдсэн сан” бий болгоно.Үнэлэх →2.2.7Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › Эрүүл мэндДүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад хамтын ажиллагаатай хот, дүүргийн эрүүл мэндийн салбарын ажлаар туршлага судлуулж, орон нутагтаа хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.2.8Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › Эрүүл мэндЯпон улстай хамтран Ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулиудад хэрэгжүүлж буй “Эрүүл шүд” төслийг бусад сургуулиудад үе шаттайгаар хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.2.9Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › Эрүүл мэндЭрт илрүүлэг оношилгооны төвийн барилга, Хайлааст салбарын Амбулаторийн барилгыг бүрэн ашиглалтад оруулна.Үнэлэх →2.2.10Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › Эрүүл мэндЭрүүл мэндийн үзлэг эрт илрүүлэг, оновчтой, эрсдэлд суурилсан байдлаар тасралтгүй үргэлжлүүлнэ.Үнэлэх →2.3.1Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › НийгэмЧингэлтэй хайрхныг түшиглэн иргэдийн алхах, ая тухтай амарч зугаалах, аялал жуулчлалын бүс бий болгоно.Үнэлэх →2.3.2Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › НийгэмСургуулийн өмнөх боловсрол, бага сургуулийн цогцолборуудыг “Сургууль”, “Цэцэрлэг”-ээр нь төрөлжүүлэн ангилж, сурагчдын ая тухтай, стандарт орчинд сурч, хөгжих боломжийг бүрдүүлнэ.Үнэлэх →2.3.3Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › НийгэмАхмад настнуудад зориулсан сургалт, судалгааны төвийг байгуулах замаар ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх нөхцөлийг бүрдүүлнэ.Үнэлэх →2.3.4Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › НийгэмДүүргийн “Угийн бичгийн танхим”, “Шагайн харвааны танхим”-ын үйл ажиллагааг өргөжүүлж, хороодын Иргэний танхимыг иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх жишиг танхим болгон тохижуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулна.Үнэлэх →2.3.5Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › НийгэмЗалуус хөгжлийн төв, Гэрлэх ёслолын танхим бүхий дүүргийн Соёлын ордныг барьж, ашиглалтад оруулахын зэрэгцээ соёл урлагийн салбарыг бүх талаар дэмжиж, бие даасан чадамжтай болгоно.Үнэлэх →2.3.6Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › НийгэмДүүргийн онцлогт тохирсон түүх, соёл, зан заншил, шашны биет болон биет бус өв, байгалийн өвөрмөц байдал болон нүүдлийн соёлыг танилцуулах аялал жуулчлалыг хөгжүүлнэ.Үнэлэх →2.3.7Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › НийгэмОлон үндэстэн угсаатны ардын язгуур урлагийг түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ. Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төвийн үйл ажиллагааг шинэчилнэ.Үнэлэх →2.3.8Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › НийгэмГадаадын хотуудад түүх, соёл, үндэсний онцлогоо танилцуулах ажлыг идэвхжүүлнэ.Үнэлэх →2.3.9Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › НийгэмНийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хүрээнд “Спорт цогцолбор”-уудыг үе шаттайгаар байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулна.Үнэлэх →2.3.10Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › НийгэмБайнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийг шинээр байгуулна.Үнэлэх →2.3.11Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › НийгэмГадаад улсын найрамдалт харилцаат хотуудтай хамтарсан гарааны бизнесийг дэмжих “Инновацын төв” байгуулна.Үнэлэх →2.3.12Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › НийгэмХүүхэд хөгжлийн цогцолборыг өргөтгөх ажлын хүрээнд хүүхдийн зусланг шинээр байгуулна.Үнэлэх →2.3.13Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › НийгэмОюутан, залуусын хөгжлийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хүний нөөцийн зохистой бодлого баримтална.Үнэлэх →2.3.14Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › НийгэмЗалуучууд бизнес эрхлэх боломж, гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх бодлого баримтлан ажиллана.Үнэлэх →2.3.15Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › НийгэмИдэвхтэй бүтээлч иргэн, гэр бүлийг төлөвшүүлэх бодлогын хүрээнд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.Үнэлэх →
Эх сурвалж. “Чингэлтэйн сэргэлт 2028 — иргэн төвтэй, аюулгүй бүсчилсэн хот”. Сонгуулийн өмнө Төрийн аудитын газарт хянуулсан эх хувийг audit.mn-ээс авсан (PDF, 66-71-р хуудас). Скан хувилбарыг текст болгон хөрвүүлж, амлалт тус бүрээр салгасан. Хөтөлбөрийн дугаарлалтыг хэвээр үлдээсэн. “Эх хувьтай тулгаж байна” гэсэн тэмдэгтэй амлалтын текстэд үсгийн алдаа үлдсэн байж болзошгүй. Суудлын хуваарилалт: ikon.mn.