← Улаанбаатар: нийслэл ба дүүргүүд
БаянголБаянзүрхЧингэлтэйНалайхСонгинохайрханСүхбаатарХан-Уул

Налайх дүүрэг · ИТХ 2024–2028

103 амлалт. Биелж байна уу?

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын нам 25 суудлаас 23-ийг авч олонх болсон. Дүүргийн хэмжээнд түүний хөтөлбөрийн 103 амлалт хэрэгжинэ. Нийслэлийн хэмжээний ажлыг Нийслэлийн Хурлын хөтөлбөрөөс үзнэ үү.

МАН 23АН 2Олонх: 13
Таны дүн

Ачаалж байна…

Бүх амлалт

103 амлалт · 0 нь үнэлгээтэй · 0 санал
1.1.1Хүн төвтэй Налайх хот › Эрүүл иргэнНалайх дүүргийн Эрүүл мэндийн төвийг орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий бүсийн оношлогооны төвийн түвшинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх Налайх хотын 300 ортой нэгдсэн эмнэлгийг шинээр барина.Үнэлэх →1.1.2Хүн төвтэй Налайх хот › Эрүүл иргэнӨрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээнд чанар хүртээмж, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эмчилгээ, оношлогооны нэр төрлийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.1.3Хүн төвтэй Налайх хот › Эрүүл иргэнНийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг 2 жилээр ойртуулах бодлого баримтална.Үнэлэх →1.1.4Хүн төвтэй Налайх хот › Эрүүл иргэнШүд, амны хөндийн эрүүл ахуйн хөтөлбөр хэрэгжүүлж, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, халдварт бус өвчлөлийг бууруулах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.1.5Хүн төвтэй Налайх хот › Эрүүл иргэнӨвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийг жил бүр зохион байгуулж, иргэдийг бүрэн хамруулах бодлого баримтална.Үнэлэх →1.1.6Хүн төвтэй Налайх хот › Эрүүл иргэнДүүргийн эрүүл мэндийн төвд аддиктологи /донтолт/-ийн тасаг байгуулна.Үнэлэх →1.1.7Хүн төвтэй Налайх хот › Эрүүл иргэнДүүргийн эрүүл мэндийн төвд Эрэгтэйчүүдийн тасаг байгуулна.Үнэлэх →1.2.1Хүн төвтэй Налайх хот › Чанартай боловсролХүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсрол /цэцэрлэг/-д хамруулж, бүлэг дүүргэлтийг стандарт хэмжээнд байлгана.Үнэлэх →1.2.2Хүн төвтэй Налайх хот › Чанартай боловсролЕрөнхий боловсролын сургуулийг шинээр барьж байгуулах, өргөтгөх замаар хүчин чадлыг жил бүр нэмэгдүүлж, бүлэг дүүргэлтийг стандарт хэмжээнд байлгана.Үнэлэх →1.2.3Хүн төвтэй Налайх хот › Чанартай боловсролНасан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагааг өргөтгөж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүх шатны боловсролд тэгш хамруулах, зайны сургалтыг нэмэгдүүлэн, төгсөгчдийг дараагийн шатны сургалт дадлага, ажлын байранд зуучлах үе шаттай тогтолцоог бий болгоно.Үнэлэх →1.2.4Хүн төвтэй Налайх хот › Чанартай боловсролНалайх хотын онцлогт тохируулан багшлах хүний нөөц, хүүхдийн хөгжил, соёлч эрүүл зөв дадал, эерэг хандлагатай иргэн болгож төлөвшүүлэх зорилгоор “Налайхын боловсрол 2024-2028” хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлнэ.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.2.5Хүн төвтэй Налайх хот › Чанартай боловсролСургууль, цэцэрлэг, Насан туршийн суралцахуйн төвд суралцаж буй хүүхдүүдийн хоолны стандарт, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, стандартыг мөрдүүлнэ.Үнэлэх →1.2.6Хүн төвтэй Налайх хот › Чанартай боловсролНэгээс доошгүй ерөнхий боловсролын сургуулийг олон улсын Кембрижийн хөтөлбөрт шилжүүлнэ.Үнэлэх →1.2.7Хүн төвтэй Налайх хот › Чанартай боловсролБоардинг сургууль, лицей сургууль байгуулахыг дэмжиж, олон улсын нэр хүндтэй их сургуулиудад тэтгэлэгээр элсэх нөхцлийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.2.8Хүн төвтэй Налайх хот › Чанартай боловсролТөр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сурагчдын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.3.1Хүн төвтэй Налайх хот › Өв соёл, урлагСоёлын ордны 850 хүний суудал бүхий шинэ барилгыг барьж, техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, орчин үеийн шаардлагад нийцсэн кино театр бүхий энтертайнмэнт төвийг байгуулна.Үнэлэх →1.3.2Хүн төвтэй Налайх хот › Өв соёл, урлагНалайхын Соёлын ордны үйл ажиллагааг чуулга, театр болгон өргөтгөж, ажиллах хүний нөөц, материаллаг баазаар бүрэн хангана.Үнэлэх →1.3.3Хүн төвтэй Налайх хот › Өв соёл, урлагНалайхын Их уурхайн дурсгалт газар, аялал жуулчлал ногоон байгууламж бүхий амралт чөлөөт цаг өнгөрүүлэх төв, музей байгуулах ажлыг эхлүүлнэ.Үнэлэх →1.3.4Хүн төвтэй Налайх хот › Өв соёл, урлагИргэдийн соёлын хандлагыг төлөвшүүлэх, хотын соёлыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээг хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.3.5Хүн төвтэй Налайх хот › Өв соёл, урлаг“Бүс нуур” цогцолборт уламжлалт соёл, ёс заншлыг таниулах цогцолборыг байгуулна.Үнэлэх →1.3.6Хүн төвтэй Налайх хот › Өв соёл, урлагКазак үндэстний өв соёлыг сурталчлах төвийг шинээр байгуулна.Үнэлэх →1.3.7Хүн төвтэй Налайх хот › Өв соёл, урлагХүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх соёл амралтын хүрээлэн /хүүхдийн парк/-г төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.Үнэлэх →1.4.1Хүн төвтэй Налайх хот › Спорт, нийтийн биеийн тамирБүх насны иргэдийн биеийн тамирыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, стандартад нийцсэн спорт заал, танхимын тоог нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.4.2Хүн төвтэй Налайх хот › Спорт, нийтийн биеийн тамирИргэд, олон нийтийг биеийн тамир, спортоор хичээллэх орчныг бүрдүүлж, дүүргийн, улсын болон олон улсын чанартай уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулна.Үнэлэх →1.4.3Хүн төвтэй Налайх хот › Спорт, нийтийн биеийн тамирУлс, тив, дэлхий, олимпийн наадамд оролцох тамирчдын өрсөлдөх боломжийг нэмэгдүүлж, тэднийг урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.Үнэлэх →1.4.4Хүн төвтэй Налайх хот › Спорт, нийтийн биеийн тамирНийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгон хөгжүүлнэ.Үнэлэх →1.4.5Хүн төвтэй Налайх хот › Спорт, нийтийн биеийн тамир“Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, талбайн теннис зэрэг спортын гадна талбайтай болгоно.Үнэлэх →1.4.6Хүн төвтэй Налайх хот › Спорт, нийтийн биеийн тамирХүүхдийн тоглоомын талбайгүй хэсгүүдийг бүрэн тоглоомын талбайтай болгож, хүүхдийн насны онцлогт тохирсон байдлаар тоглоомын талбайг MNS 6751:2019, ISO 14058:2022 стандартад нийцүүлэн тохижуулна.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →1.5.1Хүн төвтэй Налайх хот › Хөдөлмөр, нийгмийн хамгаалалЭдийн засгийн тусгай бүс болж байгаа тул жил бүр дунджаар 1000 ажлын байрыг шинээр бий болгоход зорилт тавьж байгаа.Үнэлэх →1.5.2Хүн төвтэй Налайх хот › Хөдөлмөр, нийгмийн хамгаалал“Шинэ хоршоо” хөтөлбөр, “Бүтээлч залуучууд” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.Үнэлэх →1.5.3Хүн төвтэй Налайх хот › Хөдөлмөр, нийгмийн хамгаалалХөдөлмөрийн зах зээлийн онцлогт нийцүүлэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих төв” ажиллуулна.Үнэлэх →1.5.4Хүн төвтэй Налайх хот › Хөдөлмөр, нийгмийн хамгаалалХувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих зорилгоор олон улсын үзэсгэлэн худалдаа, бусад улс, хотуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлж ажиллана.Үнэлэх →1.5.5Хүн төвтэй Налайх хот › Хөдөлмөр, нийгмийн хамгаалалМэргэжилгүй залуучуудад мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтэд холбон зуучилна.Үнэлэх →1.5.6Хүн төвтэй Налайх хот › Хөдөлмөр, нийгмийн хамгаалалХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд болон нийгмийн хамгааллыг дэмжих амьдралын чанарыг сайжруулах хөгжлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.5.7Хүн төвтэй Налайх хот › Хөдөлмөр, нийгмийн хамгаалалАхмад настны амралт, сувиллын 60 ортой төвийг байгуулж, байнгын ажиллагаатай болгоно.Үнэлэх →1.5.8Хүн төвтэй Налайх хот › Хөдөлмөр, нийгмийн хамгаалалНалайх хотын ногоон бүсэд хүүхдийн зуслантай болно.Үнэлэх →1.5.9Хүн төвтэй Налайх хот › Хөдөлмөр, нийгмийн хамгаалалХүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлсэн хяналтын тогтолцоог нэмэгдүүлж, түр хамгаалах байрны үйл ажиллагааг жигдрүүлнэ.Үнэлэх →1.5.10Хүн төвтэй Налайх хот › Хөдөлмөр, нийгмийн хамгаалалЭмнэлэг, Засаг даргын Тамгын газар зэрэг иргэд олноор үйлчлүүлдэг газруудын шатыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан нэмж тоноглон автомат шаттай болгоно.Үнэлэх →1.6.1Хүн төвтэй Налайх хот › Иргэнд чиглэсэн төрийн цахим үйлчилгээТөрийн үйлчилгээг цахимаар авах нөхцлийг нэмэгдүүлж, хороо бүрт “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем”-ийг нэвтрүүлнэ.Үнэлэх →1.6.2Хүн төвтэй Налайх хот › Иргэнд чиглэсэн төрийн цахим үйлчилгээИргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлүүлэх операторын үйлчилгээг нэвтрүүлнэ.Үнэлэх →
Эх сурвалж. “Стандарттай Налайх ХОТ”. Сонгуулийн өмнө Төрийн аудитын газарт хянуулсан эх хувийг audit.mn-ээс авсан (PDF, 87-92-р хуудас). Скан хувилбарыг текст болгон хөрвүүлж, амлалт тус бүрээр салгасан. Хөтөлбөрийн дугаарлалтыг хэвээр үлдээсэн. “Эх хувьтай тулгаж байна” гэсэн тэмдэгтэй амлалтын текстэд үсгийн алдаа үлдсэн байж болзошгүй. Суудлын хуваарилалт: ikon.mn.