← Улаанбаатар: нийслэл ба дүүргүүд
Сонгинохайрхан дүүрэг · ИТХ 2024–2028
78 амлалт. Биелж байна уу?
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын нам 43 суудлаас 43-ийг авч олонх болсон. Дүүргийн хэмжээнд түүний хөтөлбөрийн 78 амлалт хэрэгжинэ. Нийслэлийн хэмжээний ажлыг Нийслэлийн Хурлын хөтөлбөрөөс үзнэ үү.
МАН 43Олонх: 22
Таны дүн
Ачаалж байна…
Бүх амлалт
78 амлалт · 0 нь үнэлгээтэй · 0 санал1.1ЗасаглалЭрх мэдэл, төсөв санхүүгийн хувьд нэгдсэн удирдлагаас хамааралтай байсан 43 хороодыг 13 хороолол болгон дүүргийн нутаг дэвсгэрт 4 хот байгуулах замаар эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг бүрдүүлнэ. (Улсын төсөв)Үнэлэх →1.2ЗасаглалАлдаатай төлөвлөлттэй орон сууцны хорооллуудад газар чөлөөлөлт хийж, нийгмийн үйлчилгээ, автозогсоол, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. (Улс, нийслэл, дүүргийн төсөв)Үнэлэх →1.3ЗасаглалАсуудлын шалтгаанд суурилсан хөрөнгө оруулалтыг хийх замаар иргэдэд тулгарч болзошгүй эрсдэлт нөхцөл байдал, тэгш бус хүртээмжээс урьдчилан сэргийлнэ.Үнэлэх →1.4ЗасаглалОрон зайн мэдээллийн нээлттэй платформоор дамжуулан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын мэдээллийг ил тод, ойлгомжтой болгоно. (Нийслэлийн төсөв)Үнэлэх →1.5ЗасаглалТөр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, нутгийн захиргааны байгууллагуудын зарим чиг үүргийг хувийн хэвшилд үе шаттайгаар шилжүүлнэ. (Нийслэл, дүүргийн төсөв)Үнэлэх →1.6ЗасаглалГэмт хэргийн эрсдэл өндөртэй байршлуудад иргэдийн саналаар ухаалаг камер, автомат дугаар уншигч, эргүүлийн дрон зэрэг дэвшилтэт технологийг ашиглана. (Нийслэл, дүүргийн төсөв)Үнэлэх →1.7ЗасаглалУхаалаг “E-Mongolia” хиймэл оюун ухааны шинэчлэлийг дүүргийн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудад бүрэн нэвтрүүлж, иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг бодитойгоор хэмнэнэ. (Улсын төсөв)Үнэлэх →1.8ЗасаглалДүүргээс олгогддог бүх төрлийн зөвшөөрлийг цахимжуулах ажлыг үргэлжлүүлж, төрийн үйлчилгээний хурд, чанарыг нэмэгдүүлнэ. (Нийслэл, дүүргийн төсөв)Үнэлэх →1.9ЗасаглалОнцгой байдлын байгууллагын аюул гамшгаас хамгаалах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн чадавхыг сайжруулж, бэлэн байдлыг бэхжүүлнэ. (Улс, нийслэл, дүүргийн төсөв)Үнэлэх →1.10ЗасаглалГамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд олон нийтийн оролцоо, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлнэ. (Дүүргийн төсөв)Үнэлэх →1.11ЗасаглалАюулгүй дүүрэг хөтөлбөр хэрэгжүүлнэ. (Дүүргийн төсөв)Үнэлэх →2.1Дэд бүтэцГэр хорооллын айл өрхийг цахилгаан, эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбоно. (Улс, нийслэл, дүүргийн төсөв)Үнэлэх →2.2Дэд бүтэцХөв цөөрөм байгуулж, байгалийн нөхөн сэргээлтийг бүрдүүлэхээс гадна иргэдийн ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлнэ. Уг ажлыг хэрэгжүүлэх хувийн хэвшлийг дэмжинэ. (Нийслэлийн төсөв)Үнэлэх →2.3Дэд бүтэцШинэ суурьшлын бүст бие даасан, хийн түлшээр ажилладаг, тархмал дулааны эх үүсвэрүүдийг байгуулна. (Улсын төсөв)Үнэлэх →2.4Дэд бүтэцТөвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдох боломжгүй гэр хорооллын айл өрхүүдэд 5кВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан эх үүсгүүр суурилуулж агаар, хөрсний бохирдлыг бууруулна. (Улс, нийслэлийн төсөв)Үнэлэх →2.5Дэд бүтэцУс хангамжийн Баруун эх үүсвэрийг ашиглалтад оруулна. (Улсын төсөв)Үнэлэх →2.6Дэд бүтэцГэр хорооллын суурьшлын бүсийн усан сан, дамжуулах шугам сүлжээг шинээр барьж, зөөврийн ус түгээх барилгуудыг төвлөрсөн шугам сүлжээнд холбож, ухаалаг төхөөрөмж суурилуулна. (Улс, нийслэл, дүүргийн төсөв)Үнэлэх →2.7Дэд бүтэцБаянхошуу дэд төвийн усан сан, шугам сүлжээг өргөтгөн шинэчилж алдагдлыг бууруулж, тасралтгүй найдвартай ажиллагааг хангана. (Нийслэлийн төсөв)Үнэлэх →2.8Дэд бүтэцТолгойт дэд төвийн коллекторуудыг ашиглалтад оруулж хүртээмжийг нэмэгдүүлнэ. (Нийслэлийн төсөв)Үнэлэх →2.9Дэд бүтэцГэр хорооллын нийтийн тээврийн хүртээмжгүй бүсэд дунд оврын автобусны үйлчилгээг нэвтрүүлнэ. (Нийслэлийн төсөв)Үнэлэх →2.10Дэд бүтэцАвто машины нүхэн гарцыг байгуулна. (Улс, нийслэлийн төсөв)Үнэлэх →2.11Дэд бүтэцОрон сууцны хорооллын доторх авто зам шинэчлэл, засварын ажлыг хийнэ. (Нийслэл, дүүргийн төсөв)Үнэлэх →2.12Дэд бүтэцАвто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд газар дээрх, газар доорх, автомат олон давхар, их багтаамжийн зэрэг бүх төрлийн авто зогсоолыг хувийн хэвшилтэй хамтран хамтын санхүүжилт, менежментийн зарчмаар барьж байгуулна. (Улс, нийслэлийн төсөв)Үнэлэх →2.13Дэд бүтэцҮйлдвэрчний эвлэлийн гудамж, Өнөр хорооллын гудамж замыг одоо байгаа зорчих хэсэг, явган хүний зам болон ногоон байгууламж, уулзваруудын хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулж, ус зайлуулах системийг шинэчлэн сайжруулж цогц гудамж зам болгон хөгжүүлнэ. (Нийслэлийн төсөв)Үнэлэх →2.14Дэд бүтэцҮерийн далан, ус зайлуулах шугамын өргөтгөл, шинэчлэлтийг хийнэ. (Улс, нийслэл, дүүргийн төсөв)Үнэлэх →3.1Эдийн засагТөсвийн төлөвлөлт, Орон нутгийн өмчийн менежментийг боловсронгуй болгоно. (Дүүргийн төсөв)Үнэлэх →3.2Эдийн засагЖижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээнд ээлтэй бодлого эрх зүйн орчныг сайжруулж, төрийн хяналт, шалгалтыг цөөрүүлнэ.Үнэлэх →3.3Эдийн засагГарааны бизнес эрхлэгч, инновац, судалгаа хөгжүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтийг нэмэгдүүлж бодлогоор дэмжинэ. (Улсын төсөв)Үнэлэх →3.4Эдийн засагЗалуучуудын бизнес эрхлэх боломж, гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх инкубатор төвийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ. (Нийслэлийн төсөв)Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →3.5Эдийн засагБаянхошуу дэд төвд үндэсний хэв маяг хадгалсан гар урлал, жижиг дунд үйлдвэрлэл, уламжлалт эмчилгээ үйлчилгээний гудамж байгуулна. (Нийслэл, дүүргийн төсөв)Үнэлэх →3.6Эдийн засагБэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хөдөө аж ахуйн төрөлжсөн кластер хэлбэрээр хөгжүүлэхэд хувийн хэвшлийг дэмжин ажиллана. (Улс, нийслэлийн төсөв)Үнэлэх →3.7Эдийн засагБүсчилсэн хөгжлийн бодлого, Шинэ хоршоо хөдөлгөөний үр дүнд дүүргийн иргэдийг хямд чанартай, эрүүл, аюулгүй дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр хангах нөхцөлийг бүрдүүлнэ. (Улс, нийслэлийн төсөв)Үнэлэх →3.8Эдийн засагЖимс, жимсгэнийн нэр төрөл, үйлдвэрлэлийг дэмжиж, дүүргийн хүн амыг амин дэм бүхий жимс, жимсгэнээр хангах нөхцөлийг бүрдүүлнэ. (Улс, нийслэлийн төсөв)Үнэлэх →3.9Эдийн засагСүү, цагаан идээ үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр дагуул хотуудад хөгжүүлж, нэмэгдэл уураг, уургийн бэлдмэл зэрэг бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломжийг бүрдүүлнэ.Үнэлэх →3.10Эдийн засагХүнсний ногоог хадгалах, борлуулах ажлыг шууд худалдааны борлуулалтын сүлжээ, төрөлжсөн захыг дэд төвүүдэд бий болгох замаар бүтээгдэхүүний тогтмол нийлүүлэлтийг бий болгоно. (Улс, нийслэлийн төсөв)Үнэлэх →3.11Эдийн засагХүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ ургуулах хүлэмжийн аж ахуйг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлэх замаар иргэдийг жилийн 4 улирлын туршид эрүүл, аюулгүй хүнсээр хангах боломжийг бүрдүүлнэ. (Улс, нийслэлийн төсөв)Үнэлэх →3.12Эдийн засагТөвлөрлийг бууруулах, автозамын ачаалал, бараа эргэлтийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд тээвэр логистикийн терминалыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна. (Улс, нийслэлийн төсөв)Үнэлэх →3.13Эдийн засагДүүргийн онцлогт тохирсон, түүх, археологи, нүүдлийн соёл, зан заншил, шашны биет болон биет бус түүх соёлын өв, байгалийн өвөрмөц байдлыг бүртгэлийн сан үүсгэж, нийтийн хүртээл болгон танилцуулан аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно. (Дүүргийн төсөв)Үнэлэх →3.14Эдийн засагМонгол Наадам цогцолборыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлнэ. (Нийслэл, дүүргийн төсөв)Үнэлэх →4.1Хүний хөгжилХүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. (Улсын төсөв)Үнэлэх →
Эх сурвалж. “Сонгинохайрхан — хөгжлийн сэргэлт: 20 минутын хот”. Сонгуулийн өмнө Төрийн аудитын газарт хянуулсан эх хувийг audit.mn-ээс авсан (PDF, 43-50-р хуудас). Скан хувилбарыг текст болгон хөрвүүлж, амлалт тус бүрээр салгасан. Хөтөлбөрийн дугаарлалтыг хэвээр үлдээсэн. “Эх хувьтай тулгаж байна” гэсэн тэмдэгтэй амлалтын текстэд үсгийн алдаа үлдсэн байж болзошгүй. Суудлын хуваарилалт: ikon.mn.