← Улаанбаатар: нийслэл ба дүүргүүд
Сүхбаатар дүүрэг · ИТХ 2024–2028
91 амлалт. Биелж байна уу?
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан нам 35 суудлаас 23-ийг авч олонх болсон. Дүүргийн хэмжээнд түүний хөтөлбөрийн 91 амлалт хэрэгжинэ. Нийслэлийн хэмжээний ажлыг Нийслэлийн Хурлын хөтөлбөрөөс үзнэ үү.
АН 23МАН 12Олонх: 18
Таны дүн
Ачаалж байна…
Бүх амлалт
91 амлалт · 0 нь үнэлгээтэй · 0 санал1.1.1Иргэдийн оролцоонд суурилж нээлттэй, хамтран ажиллах бодлого › Ил тод байдалИргэд, аж ахуйн нэгжийн төрөөс авах үйлчилгээг бүрэн цахимжуулна.Үнэлэх →1.1.2Иргэдийн оролцоонд суурилж нээлттэй, хамтран ажиллах бодлого › Ил тод байдалДүүргийн үйл ажиллагаатай холбоотой гарсан шийдвэрүүдийг иргэдэд цахим хуудас, мэдээллийн самбараар дамжуулан мэдээлж, тайлагнаж ажиллана.Үнэлэх →1.1.3Иргэдийн оролцоонд суурилж нээлттэй, хамтран ажиллах бодлого › Ил тод байдалИргэдэд төрийн үйлчилгээг “Хөдөлгөөнт оффис”-оор үргэлжлүүлэн үзүүлнэ.Үнэлэх →1.1.4Иргэдийн оролцоонд суурилж нээлттэй, хамтран ажиллах бодлого › Ил тод байдалТөрийн байгууллагад байгаа мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг халж, нэг удаагийн бүртгэлд үндэслэн төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг болно.Үнэлэх →1.1.5Иргэдийн оролцоонд суурилж нээлттэй, хамтран ажиллах бодлого › Ил тод байдалХороодын иргэний танхимуудаар дамжуулан төр засгийн тогтоол шийдвэрүүдийг тогтмол мэдээлж, иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн соёл, спорт зэрэг идэвхтэй зөв амьдралын дадлыг нэмэгдүүлэх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.1.6Иргэдийн оролцоонд суурилж нээлттэй, хамтран ажиллах бодлого › Ил тод байдалТөсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний худалдан авах үйл ажиллагааг хуульд зааснаар ил тод мэдээлнэ.Үнэлэх →1.1.7Иргэдийн оролцоонд суурилж нээлттэй, хамтран ажиллах бодлого › Ил тод байдалИргэдийн өргөдөл, гомдол, хүсэлт мэдээллийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх, хариу өгөх хугацааг багасгана.Үнэлэх →1.2.1Иргэдийн оролцоонд суурилж нээлттэй, хамтран ажиллах бодлого › Хамтын ажиллагааИргэдийн саналд үндэслэн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөж, хэрэгжүүлдэг тогтолцоог үргэлжлүүлнэ.Үнэлэх →1.2.2Иргэдийн оролцоонд суурилж нээлттэй, хамтран ажиллах бодлого › Хамтын ажиллагааОрон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бүтээн байгуулалтын ажлуудыг иргэдээс цахимаар өгсөн саналуудад үндэслэн эрэмбэлэн төлөвлөж, хэрэгжилтийг ил тод мэдээлнэ.Үнэлэх →1.2.3Иргэдийн оролцоонд суурилж нээлттэй, хамтран ажиллах бодлого › Хамтын ажиллагааЗасгийн газар, Нийслэлээс хэрэгжүүлэх урт, богино хугацааны хөгжлийн бодлогуудыг орон нутагтаа хэрэгжүүлнэ.Үнэлэх →1.2.4Иргэдийн оролцоонд суурилж нээлттэй, хамтран ажиллах бодлого › Хамтын ажиллагааТөрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэх боломжийг нэмэгдүүлнэ.Үнэлэх →2.1.1Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › БоловсролХүүхэд хөгжил, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээрх байгууллагуудтай хамтран ажиллана.Үнэлэх →2.1.2Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › БоловсролЦэцэрлэг, сургуулийн нэг ангийн хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.Үнэлэх →2.1.3Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › БоловсролЦэцэрлэг сургуулийн хүртээмжийг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, хүүхэд нэг км радиус дотор цэцэрлэг, сургуульдаа явах боломжийг бүрдүүлнэ.Үнэлэх →2.1.4Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › БоловсролХүүхдийн эрхийг хамгаалах, тэдний хөгжих боломжийг нэмэгдүүлэх “Хүүхэд хөгжлийн төв”-ийг сургуулиудад байгуулна.Үнэлэх →2.1.5Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › БоловсролХүүхдийг хотын соёлд суралцуулах, сөрөг зан үйл хорт зуршил, цахим халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг хийнэ.Үнэлэх →2.1.6Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › БоловсролСургуулийн автобусны үйлчилгээг нэмэгдүүлж, хүүхэд сургуульдаа аюулгүй ирж буцах нөхцлийг хангана.Үнэлэх →2.1.7Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › БоловсролСургууль, цэцэрлэгийн засвар, тохижилтын хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх цахим мэдээллийн сан бүрдүүлнэ.Үнэлэх →2.1.8Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › БоловсролСургалтын орчинг сайжруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.1.9Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › БоловсролБагш, удирдах ажилтны нэр хүнд, мэргэжлийн ёс зүй, ур чадвар, арга зүй, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана.Үнэлэх →2.1.10Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › БоловсролХог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах талаарх мэдээллийг хүүхэд, залуучуудад сурталчлан таниулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.1.11Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › БоловсролСуралцагчдад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, мэргэжлээ сонгоход нь туслах, зөвлөгөө өгөх мэргэжилтнүүдийг ажиллуулж, сургууль бүрд “Ирээдүйн эзэд кабинет”-ийг байгуулж, орчин нөхцлийг сайжруулна.Үнэлэх →2.1.12Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › БоловсролСургалтын байгууллагын ажилтнуудын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тэднийг гадаад, дотоодын урт, богино хугацааны туршлага солилцох сургалтуудад хамруулна.Үнэлэх →2.1.13Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › БоловсролСургуулиудад өдөр өнжүүлэх үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлэх, анги танхимын хүрэлцээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжинэ.Үнэлэх →2.1.14Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › БоловсролХичээлээс гадуурх хүүхдүүдийн сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх сонгон, дугуйлангийн үйл ажиллагааг дэмжинэ.Үнэлэх →2.1.15Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › БоловсролСургуулийн өмнөх боловсрол болон бүрэн дунд боловсролын сургалтын чанарт тавих хяналтыг сайжруулна.Үнэлэх →2.2.1Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › Эрүүл мэнд - Эрхэм баялагБүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрүүл аж төрөх дасгал хөдөлгөөн, зөв хооллолтыг дэмжин сурталчлах ажлуудыг зохион байгуулна.Үнэлэх →2.2.2Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › Эрүүл мэнд - Эрхэм баялагНэгдсэн эмнэлгийг бүрэн ашиглалтад оруулж үйл ажиллагааг нь жигдрүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулж нэмэгдүүлнэ.Үнэлэх →2.2.3Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › Эрүүл мэнд - Эрхэм баялагЭрүүл мэндийн төв - Нэгдсэн эмнэлэгт орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлж, эрүүл мэндийн оношилгоо, шинжилгээ, мэс засал болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлнэ.Үнэлэх →2.2.4Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › Эрүүл мэнд - Эрхэм баялагЭрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг хэрэгжүүлж, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.2.5Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › Эрүүл мэнд - Эрхэм баялагАлсын зайн оношилгоо, үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, цахимжуулж хөгжүүлнэ.Үнэлэх →2.2.6Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › Эрүүл мэнд - Эрхэм баялагДүүргийн оношилгооны чадавхийг дээшлүүлж, иргэн бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд жил бүр хамрагдах нөхцлийг бүрдүүлнэ.Үнэлэх →2.2.7Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › Эрүүл мэнд - Эрхэм баялагЧихрийн шижин, цусны даралт ихсэх, хорт хавдар, зүрх судасны өвчлөл зэрэг зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүдээс иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт жилд нэгээс доошгүй удаа хамруулах ажлыг зохион байгуулна.Үнэлэх →2.2.8Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › Эрүүл мэнд - Эрхэм баялагЗорилтот бүлгийн иргэдийг БЗДХ, ХДХВ, сүрьеэ, хепатитийн В, С вирус зэрэг халдварт өвчний эрт илрүүлэг үзлэгт жил бүр хамруулах ажлыг зохион байгуулна.Эх хувьтай тулгаж байнаҮнэлэх →2.2.9Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › Эрүүл мэнд - Эрхэм баялагХүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, энэ төрлийн боловсрол олгох, эмчлэх “Эрүүл хүүхэд-Гэрэлт ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.2.10Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › Эрүүл мэнд - Эрхэм баялагХалдварт өвчнүүдийн дархлаажуулалтын ач тусыг иргэдэд таниулах, хамрагдалтыг нэмэгдүүлж, өвчлөлийг бууруулна.Үнэлэх →2.2.11Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › Эрүүл мэнд - Эрхэм баялагАхмад настан, эмзэг бүлгийн иргэдийн суурь судалгаанд үндэслэн, эрүүл мэндийн байдлыг дэмжин хөтөлбөр, арга хэмжээнүүдэд хамруулна.Үнэлэх →2.2.12Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › Эрүүл мэнд - Эрхэм баялагАхмад настанд гэрээр тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэд, залуучуудын сайн дурын санаачлага, хөдөлгөөнийг дэмжин “Танд туслая” аяныг зохион байгуулна.Үнэлэх →2.2.13Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › Эрүүл мэнд - Эрхэм баялагАхмад настнуудын эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, тэдний насны онцлогт тохирсон нийгмийн амьдралд татан оролцуулах ажлуудыг дүүргийн Ахмадын хөгжлийн төвөөр дамжуулан хэрэгжүүлнэ.Үнэлэх →2.2.14Боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого › Эрүүл мэнд - Эрхэм баялагЭмнэлгийн ажилтнуудын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тэднийг гадаад, дотоодын урт, богино хугацааны туршлага солилцох сургалтуудад хамруулна.Үнэлэх →
Эх сурвалж. “Хөгжлийг дэмжих Сүхбаатар дүүрэг”. Сонгуулийн өмнө Төрийн аудитын газарт хянуулсан эх хувийг audit.mn-ээс авсан (PDF, 74-80-р хуудас). Скан хувилбарыг текст болгон хөрвүүлж, амлалт тус бүрээр салгасан. Хөтөлбөрийн дугаарлалтыг хэвээр үлдээсэн. “Эх хувьтай тулгаж байна” гэсэн тэмдэгтэй амлалтын текстэд үсгийн алдаа үлдсэн байж болзошгүй. Суудлын хуваарилалт: ikon.mn.