Төрийн бодлого, шийдвэрт иргэдийн шууд оролцоог хангаж, иргэний нийгмийн байгууллагын тухай хуулийг санаачилна.
Биелж байна уу?
✍️ Түвшингээ сонгоход тайлбар бичих талбар нээгдэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч
МАНМонгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч. 2021.06.09-ний сонгуулиар МАН-аас нэр дэвшиж сонгогдсон, 2021.06.25-нд тангараг өргөсөн. Ерөнхийлөгчийн бүрэн эрх нэг удаагийн 6 жил тул 2027 онд дуусна. Өмнө нь Ерөнхий сайд (2017–2021) байсан. Доорх амлалтууд нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс үгчлэн авсан, биелэлтийг хэмжиж болох заалтууд. Албан тушаалд 1935 дахь өдөр.
62 амлалт
Төрийн бодлого, шийдвэрт иргэдийн шууд оролцоог хангаж, иргэний нийгмийн байгууллагын тухай хуулийг санаачилна.
Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд санаачилна.
Шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгон хэвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстнээрээ авлигаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачлан хэрэгжүүлнэ.
Төр засгийн аль ч шатны албан тушаалтан оффшор дансанд хөрөнгө, мөнгө хадгалахыг хориглох эрх зүйн орчныг бий болгоно.
Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана.
Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоо бий болгохыг дэмжинэ.
Шүүх, прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ.
Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, тэгш хүртээмжтэй, хүнд суртал, дарамт чирэгдлээс ангид байлгах “Цахим үндэстэн” бодлогыг дэмжинэ.
“Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана.
Хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх “Органик хүнс экспортлогч улс” үндэсний хөтөлбөрийг санаачилж ажиллана.
Эх орноо цахилгаан, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр бүрэн хангаж, Тавантолгой, Шивээ-Овоогийн ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах, Багануур, Улаанбаатарын ДЦС III-ын өргөтгөл, 10 аймгийн дулааны станцын төслийг дэмжиж, Зүүн Өмнөд Азийн сүлжээнд холбон эрчим хүч экспортлогч улс болох бодлогоо дэмжиж ажиллана.
Монгол Улсад аж үйлдвэрийн IV хувьсгалыг амжилттай хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, их өгөгдлийг удирдах, боловсруулах технологи, хиймэл оюун ухаан, зүйлсийн интернет, финтек, үүлэн тооцоолол, био, нано технологи, дижитал хөгжлийг дэмжсэн хууль санаачилна. Инновацийн татваргүй, чөлөөт бүс байгуулах бодлогыг дэмжинэ.
“Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусган, нефть-химийн аж үйлдвэрийн суурийг тавихад онцгой анхаарч, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ.
Оюутолгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана. “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана.
Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн давуу талыг эрчимжсэн мал аж ахуйн ололт амжилттай хослуулан загварчлан хөгжүүлэх, “Хөдөө аж ахуйн хоршоолол”-ын бодлогыг дэмжинэ. “Малчны хотноос үйлдвэрийн цехэд” хөтөлбөр санаачлан, стандартын шаардлага хангасан түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог төрийн бодлогоор дэмжиж ажиллана.
Газар тариалангийн усжуулалт, эрчимжүүлэлт, хөрс хамгаалалт, үр сортын ажлыг сайжруулан “Атар IV аян”-ыг өрнүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.
Иргэд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд олгож буй зээлийн хүүг нэг оронтой тоонд барих, баялаг бүтээгчдэд дарамтгүй, хүртээмжтэй санхүү, мөнгөний бодлогыг дэмжиж ажиллана.
Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжих “Эх оронч худалдан авалт” хөтөлбөр санаачилна.
Ард түмнээ бүрэн вакцинжуулж, дархлаажуулах “Ковидгүй Монгол” санаачилгыг дэвшүүлж, манлайлж ажиллана.
Эх хэлний бодлогын хэрэгжилтэд онцгойлон анхаарна. Монгол Улсын уул, ус, газар нутгийн нэрийг уугуул эхээр нь хадгалан хэрэглэж, олон улсын болон үндэсний баримт бичиг, газрын зурагт тусган баталгаажуулна.
Түүх соёлын өв, археологи, палеонтологийн олдворыг тонон сүйтгэж байгаа үйлдэлтэй хатуу тэмцэж, хүлээлгэх хариуцлагыг чангатгасан хууль санаачилж хэрэгжүүлнэ.
Олон улсын Монгол судлалын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж өргөжүүлнэ. “Чингис судлалын олон улсын холбоо”-г санаачлан байгуулж, өв соёлоо эх орондоо төвлөрүүлэн судлах ажлыг эрчимжүүлэх чиглэл Засгийн газарт өгч, хамтран ажиллана.
Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох, дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор “Нүүдэлчдийн соёл, спортын их наадам”-ыг эх орондоо тогтмол зохион байгуулах санаачилга гарган, идэвхтэй авч хэрэгжүүлнэ.
Монголын соёлын өвийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх бодлого хэрэгжүүлж, “Нүүдэллэх Монгол ахуй, зан үйл”, “Говийн хадны зургийн цогцолбор”, “Хүннүгийн язгууртны булш”, “Өндөр гэгээн Занабазарын хийц”, “Уламжлалт анагаах ухаан” зэрэг өв соёлоо ЮНЕСКО-гийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль, тогтоомжийг үндэсний язгуур эрх ашигт нийцүүлэн шинэчилнэ. “Монгол хүний аюулгүй байдал”, “Эдийн засгийн аюулгүй байдал”, “Эм, хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрүүд санаачлан боловсруулна.
“Үндэсний аюулгүй байдлын мэдээллийн нэгдсэн сан” бүрдүүлэн, Монгол төрийн ой санамжийг бэхжүүлж, кибер аюулгүй байдлыг хангах тухай хууль санаачилна.
Цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг олон улсын жишигт хүргэж, офицер, ахлагч нарыг орон сууцаар бүрэн хангах “Цэргийн хотхон” хөтөлбөр боловсруулна.
НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцоог идэвхжүүлнэ. Хүн төрөлхтөнд дайны эсрэг оюун санаа, сэтгэлгээний дархлаа тогтоох зорилгоор есдүгээр сарын 2-ныг “Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр” болгон тэмдэглэх санаачилга дэвшүүлнэ.
Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу тал, төрийн бодлогын залгамж чанараа хадгалан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа - “Транзит Монгол Улс” болох зорилтыг дэвшүүлж ажиллана.
“Хүчирхэг монгол паспорт” хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний гадаад паспорттой иргэдийн визгүй зорчдог орны тоог хоёр дахин нэмэгдүүлнэ.
Цахим дипломат бодлого хэрэгжүүлнэ. Дипломат төлөөлөгчийн газрууд тэргүүнгүй удаан хугацаанд ажиллаж байгаа гажуудлыг бүрэн арилгана.
Эх хэл, бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа, дэлхийн “Хоёр гадаад хэл”-ийг ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, их, дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ.
Монгол Улсын иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт оношилгоонд жилд нэг удаа тэгш хамруулдаг тогтолцоог бүрдүүлнэ.
“Эрүүл – эх, нялхас” үндэсний хөтөлбөр санаачлан боловсруулж, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцлийг дэлхийн түвшинд нийцүүлж сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдээ чийрэгжүүлэх зорилгоор “Эрүүл чийрэг монгол хүн” хөдөлгөөн өрнүүлнэ.
Хүн амаа өсгөх, удмын сангаа хамгаалах бодлогыг тууштай баримталж, олон хүүхэдтэй гэр бүлийг төрийн бодлогоор дэмжих зарлиг гаргана.
“Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”, “Залуучуудын Үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
“Орлоготой оюутан” тусгай хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нэн шаардлагатай, дутагдаж байгаа, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутан, залуусын сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцдаг тогтолцоонд шилжих хууль санаачилна.
Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны монголын ирээдүй - 2100 оюутан” хөтөлбөрийг санаачлан ажиллана.
Хүүхэд, залуусын дунд “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлж, ном унших соёл, дадлыг түгээн дэлгэрүүлнэ.
Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох “Дөл”, “Шонхор” хөтөлбөрийг сэргээн хэрэгжүүлнэ. “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах их, дээд сургуулийн эрэгтэй оюутны тоог нэмэгдүүлэх, сайн дурын үндсэн дээр эмэгтэй оюутныг хамруулах бодлого хэрэгжүүлнэ.
Залуу гэр бүл, залууст зориулсан “Залуус хороолол”-ыг Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд байгуулах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана.
Мэргэжлийн боловсрол, сургалтыг үндэсний бүтээн байгуулалт, ажлын байр, ажил олгогчдын эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх “Шинэ зууны баялаг бүтээгч” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлнэ.
Ажилгүйдлийг бууруулах хүрээнд ажлын байр нэмэгдүүлж, чинээлэг дундаж давхаргыг хүн амын зонхилох хэсэг болгоход чиглэсэн ядуурлыг бууруулах цогц бодлого боловсруулна.
Ажилтай, орлоготой өрх бүрийг орон сууцтай болгох, олон хүүхэдтэй гэр бүлд нэн тэргүүнд хөнгөлөлт үзүүлэх “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг санаачилна.
Ахмадуудын насны хишиг, нийгмийн хамгаалал, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг дэмжиж, “Ахмадын хотхон”-уудыг байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
Архидалт, хар тамхи, донтолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлж, хатуу тэмцэх хүрээнд “Эрсдэлгүй Монгол өрх” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлнэ. Архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллана.
Угийн бичиг, удмын түүхээ хөтөлдөг уламжлалыг сэргээн, цус ойртолт, хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг хангах зарлиг гаргаж хэрэгжүүлнэ.
“Эх оронч гол” хөтөлбөр хэрэгжүүлэн хур тунадас, гадаргын ус хуримтлуулах томоохон усан сан, хөв, далан, дамжуулах хоолой байгуулан, тал хээр, говийн бүсийг усжуулах, гүний усаа хэмнэх бодлогыг дэмжиж ажиллана.
Монгол орны байгалийн тэнцвэрт байдал, экосистем, ой мод, ховор ургамал, амьтны төрөл зүйлийг хамгаалах, өсгөн үржүүлэх, нөхөн сэргээх ажлыг дэмжиж, “Монголдоо мод тарья” хөдөлгөөн өрнүүлнэ.
Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас бий болсон байгаль орчны доройтол, бохирдлыг арилгах, хууль бусаар олгогдсон лицензүүдийг цуцлах, байгалийг нөхөн сэргээх, хамгаалах, хохирол учруулагчид хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтыг чангатгах чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна.
Хөдөө орон нутаг, хот, суурин газрын хогийг иргэд, олон нийтийн оролцоотойгоор бүрэн цэвэрлэж, эх нутаг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах “Цэвэрхэн Монгол” уриалга гаргаж орон даяар хэрэгжүүлнэ.
Хотуудын агаарын бохирдлыг 80 хувь бууруулах, гэр хорооллын хөрсний бохирдлыг багасгах, хог, хаягдлыг дахин боловсруулах байгальд ээлтэй үйлдвэрүүд байгуулахыг дэмжиж, Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
Хотуудын авто замын түгжрэлийг арилгах зорилгоор давхар зам, гүүрүүд, нийтийн тээврийн олон төрөл, ухаалаг сүлжээг барьж байгуулах “Түгжрэлгүй хотууд” цогц төсөл санаачлан, дэмжиж ажиллана.
Дархан цаазат Богдхан уулыг тойрсон “Богдхан төмөр зам”-ыг барьж, Улаанбаатар хотод төмөр замын гармыг цөөлөх бодлогыг дэмжиж ажиллана.
Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задалж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод олон төвт суурьшлын бүс, хаяа, дагуул хот, сууринг байгуулах, “Налайх, Багануур, Багахангай”-г өргөжүүлэн хөгжүүлэхийг төрийн бодлогоор дэмжинэ.
Зүүн хойд Азийн агаарын зам, төмөр замын зангилаа болсон “Шинэ Зуун мод – Аэросити” хот байгуулахыг тууштай дэмжинэ.
Бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх, шинэ үзэл баримтлалаар дэмжих хууль санаачилна.
Баруун, Хангайн, Төвийн, Зүүн бүс бүрт үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн төв бүхий “Үндэсний кластер”-уудыг байгуулах, чөлөөт бүсүүд хөгжүүлэх бодлогыг дэмжин ажиллана.
Аймаг, сум хооронд сайжруулсан, хатуу хучилттай зам барих “Нутгийн зам” төслийг эрчимжүүлж, “Мянганы зам”-ын магистрал сүлжээнд холбох ажлыг дэмжиж ажиллана.
Аймаг, сумын төвд цэвэр, бохир ус, дулааны шугам, мэдээлэл холбооны сүлжээг өргөтгөн хөгжүүлж, төрөлх нутаг, төрсөн сумандаа тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх “Шинэ хөдөө” төсөл хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгнө.