Хотын даргын хувьд аливаа төрлийн татвар, төлбөр огт нэмэхгүй гэдгээ энэ мөчид албан ёсоор илэрхийлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Б.Пүрэвдагва
МАНУлаанбаатар хотын 37 дахь дарга. НИТХ 2026.05.26-нд нэр дэвшүүлж, Ерөнхий сайд батламжилсан. Өмнө нь МАН-ын Нарийн бичгийн дарга, 2020–2024 онд НИТХ-ын төлөөлөгч байсан. Албан тушаалд 175 дахь өдөр.
Мэдээж "20 минутын хот", шинэ Улаанбаатар хот мөрийн хөтөлбөр хэрэгжинэ.
→ Нийслэлийн Хурлын «20 минутын хот» хөтөлбөрийн 172 амлалт
Энэ удаад хамаг хүчээ зориулаад НИТХ, Засгийн газар, хувийн хэвшилтэйгээ нийлээд ДЦС-5 төслийн ард гаръя гэсэн залуу хүний амбиц байна.
Мега төслүүд дээр энэ хувилбар туйлын зөв үү гэдэг шалгуур тавьж, санхүү эдийн засгийн тооцоог нээлттэй байлгаж, иргэдийн дэмжлэгийг авсан цагт явуулна.
“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана.
Редакторын тэмдэглэл. Тухайн нийтлэлд II шатны Багц 1-ийн тендерийг 7 дугаар сарын 3-нд нээхээр хойшлуулсан гэж дурдсан. Тендер зарлагдсан эсэхийг худалдан авах ажиллагааны цахим системээс тулгаж байна.
Толгойтоос Амгалан хүртэл 19.4 км үргэлжлэх “Улаанбаатар Метро” төслийг хугацаа алдалгүй урагшлуулна.
2027 онд баригдах ёстой байсан 5 сургууль, нэг цэцэрлэгийг энэ онд ашиглалтад оруулах зорилго тавилаа.
Мөн ирэх онд хийгдэх авто замуудын ажлыг энэ оны намар дуусгахаар боллоо.
Зам засвар, шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 15-ны дотор бүрэн дуусгах
Редакторын тэмдэглэл. Шуурхай зөвлөгөөнөөр хотын албадад өгсөн үүрэг даалгавар. Ажил хугацаандаа дууссан эсэхийг нийслэлийн тайлан, мэдээллээс тулгаж байна.
ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа эрхлэгчдийн татварыг 1 хувь болгож, 50 хувиар бууруулна
Редакторын тэмдэглэл. Хотын албан татварын хувь хэмжээг НИТХ тогтоодог. Засаг даргын зөвлөл тогтоолын төслийг НИТХ-д өргөн барихаар хэлэлцсэн.