← Чингэлтэй дүүргийн бүх амлалт
Чингэлтэй дүүрэг › Нийгмийн хөгжил - хүртээмжтэй Чингэлтэй › Нийгэм
АМЛАЛТ2.3.18МАН · Чингэлтэй дүүргийн ИТХ-д олонх
Хүлэмжийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжийн газрын төлбөрийг хөнгөлж, таримал ургамлын үр үржүүлэг, судалгаа шинжилгээний ажилд төрөл бүрийн дэмжлэг үзүүлнэ. Тариаланчид, ногоочдын бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүй шууд борлуулах цэгүүдийг нэмэгдүүлнэ.
Хуваалцах
Эх сурвалж: Монгол ардын намын Чингэлтэй дүүргийн 2024–2028 оны мөрийн хөтөлбөр, PDF-ийн 69-р хуудас (audit.mn).
Экспертийн дүгнэлт
Чингэлтэй дүүргийн хэрэгжилтийг бодитоор мэддэг экспертүүдийг урьж байна. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, хот төлөвлөлт, агаарын бохирдолн чиглэлээр эксперт болох хүсэлт илгээх.
Нийгэм: бусад амлалт
2.3.1Чингэлтэй хайрхныг түшиглэн иргэдийн алхах, ая тухтай амарч зугаалах, аялал жуулчлалын бүс бий болгоно.2.3.2Сургуулийн өмнөх боловсрол, бага сургуулийн цогцолборуудыг “Сургууль”, “Цэцэрлэг”-ээр нь төрөлжүүлэн ангилж, сурагчдын ая тухтай, стандарт орчинд сурч, хөгжих боломжийг бүрдүүлнэ.2.3.3Ахмад настнуудад зориулсан сургалт, судалгааны төвийг байгуулах замаар ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх нөхцөлийг бүрдүүлнэ.2.3.4Дүүргийн “Угийн бичгийн танхим”, “Шагайн харвааны танхим”-ын үйл ажиллагааг өргөжүүлж, хороодын Иргэний танхимыг иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх жишиг танхим болгон тохижуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулна.2.3.5Залуус хөгжлийн төв, Гэрлэх ёслолын танхим бүхий дүүргийн Соёлын ордныг барьж, ашиглалтад оруулахын зэрэгцээ соёл урлагийн салбарыг бүх талаар дэмжиж, бие даасан чадамжтай болгоно.2.3.6Дүүргийн онцлогт тохирсон түүх, соёл, зан заншил, шашны биет болон биет бус өв, байгалийн өвөрмөц байдал болон нүүдлийн соёлыг танилцуулах аялал жуулчлалыг хөгжүүлнэ.Иргэдийн үнэлгээ
—/100
0 иргэн үнэлсэн
Медиан утга
0 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000
Нэг амлалтад 2 хүртэл удаа санал өгнө. Байршил болон нэр нь таны өөрийн мэдүүлэг.