Өмнөговь аймаг › Говь: хүрээлэн буй орчин, ус, бэлчээр
Олон улсын Говь судлалын төвийг байгуулах эрх зүй, газар нутгийн боломжийг бий болгож, говийн байгаль, цаг уур, [биологийн] олон янз байдлыг судлах, хамгаалах, олон [улсын хамтын ажиллагааг] хэрэгжүүлнэ.
Энэ амлалтын текстийг скан хувилбараас хөрвүүлсэн бөгөөд эх хувьтай тулгаж байна. Үсгийн алдаа, тоо зөрөх тохиолдолд эх PDF-ийг харна уу.
Экспертийн дүгнэлт
Өмнөговь аймгийн хэрэгжилтийг бодитоор мэддэг экспертүүдийг урьж байна. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, хөдөө аж ахуйн чиглэлээр эксперт болох хүсэлт илгээх. Төрийн байгууллагад ажилладаг бол доорх «Албан талын тайлбар»-аар оролцоно уу.
Энэ амлалтыг хэрэгжүүлэх байгууллага, албан хаагч явцын талаар баримттай тайлбар өгч болно. Албан тал санал өгөхгүй, иргэдийн дүнд нөлөөлөхгүй.
Албан талаас тайлбар ирээгүй байна.
Говь: хүрээлэн буй орчин, ус, бэлчээр: бусад амлалт
163Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн хайгуул, олборлох, баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн төслөөс байгаль орчин, иргэн аж ахуйн нэгжид үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, талуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор аймгийн Байгаль орчныг хамгаалан тэтгэх түншлэлийг байгуулна.164Өмнөговь аймагт иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд мод, бут тарих, агро-ойн аж ахуйг хөгжүүлэх санаачилгыг дэмжих “Ногоон говь”, “Ногоон алт” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.165Хавтгай, бөхөн, тахь, хар сүүлт, цасны ирвэс, цагаан зээр, хулан зэрэг дэлхийд ховордсон амьтдыг хамгаалах, өсгөх замаар тусгаарлагдсан популяцуудыг бий болгоно. Булган сумын Халзан хайрхан ууланд Говийн гайхамшигт зургаан амьтад Хавтгай, Бөхөнгийн судалгаа, хамгааллын байгалийн паркийг бий болгоно.166Экспортын тээврийн хатуу хучилттай автозам, төмөр зам зэрэг шугаман дэд бүтцэд зэрлэг амьтдын дамжин өнгөрөх гарц, гармыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулах.167Зэрлэг амьтны усны эх үүсвэрийг нэмэгдүүлж, бага гүний худаг гаргах, дарагдсан булаг, худгийг сэргээнэ.169Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулахад олон улсын ба мэргэжлийн байгууллага, орон нутгийн [оролцоог хангаж], төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Ийм газрын тодорхой хэсгийг нутгийн иргэдийн бүлэг, нөхөрлөлд менежментийн гэрээгээр ашиглуулах бодлого хэрэгжүүлнэ.✎ Тайлбартай үнэлгээ бичих
Иргэдийн үнэлгээ
0 иргэн үнэлсэн
Медиан утга
Нэг амлалтад 2 хүртэл удаа санал өгнө. Байршил болон нэр нь таны өөрийн мэдүүлэг.