← Өмнөговь аймгийн бүх амлалт
Өмнөговь › Ирээдүй: боловсрол, инновац, бүтээмж › Шинжлэх ухаан, технологи, инновац
АМЛАЛТ89АН · Өмнөговь аймгийн ИТХ-д олонх
Эрдэмтэн, судлаачдын [...], шинэ бүтээл, оновчтой санааг оюуны өмчийн эрхийн тухай хуулиар баталгаажуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэхэд нь дэмжинэ.
Энэ амлалтын текстийг скан хувилбараас хөрвүүлсэн бөгөөд эх хувьтай тулгаж байна. Үсгийн алдаа, тоо зөрөх тохиолдолд эх PDF-ийг харна уу.
Хуваалцах
Эх сурвалж: Ардчилсан намын Өмнөговь аймгийн 2024–2028 оны мөрийн хөтөлбөр, PDF-ийн 12-р хуудас (audit.mn).
Экспертийн дүгнэлт
Өмнөговь аймгийн хэрэгжилтийг бодитоор мэддэг экспертүүдийг урьж байна. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, хөдөө аж ахуйн чиглэлээр эксперт болох хүсэлт илгээх.
Шинжлэх ухаан, технологи, инновац: бусад амлалт
85Бүх салбарын цахим шилжилтийг түргэтгэхийн тулд “Цахим Өмнөговь” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бүх нийтийн цахим хэрэглээний ур чадвар, цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдал, харилцаа хандлагыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.86Хүүхэд, залууст зориулсан компьютер программчлал, инженерчлэл, математик, мэдээлэл зүй, роботикс, техник загвар, кодингийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага, иргэдийг дэмжих бодлого баримталж, сумдад STEM сургалтын төвүүдийг байгуулна.87Математик, физик болон байгалийн шинжлэх ухааны багш нарыг STEM боловсролын [...] туршлага судлах, сургалтын шинэ аргазүй нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилтот хөтөлбөр хэрэгжүүлнэ.88Инновац технологийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн салбарын судалгаа, туршилт явуулж буй болон өндөр технологи нутагшуулж буй иргэн, байгууллагын төсөл, санаачилгыг орон нутгаас дэмжинэ.90Бүх насны иргэд алсын зайн төрөл бүрийн сургалтад хамрагдах боломж хангасан нээлттэй сургалтын систем, платформ хөгжүүлж, түгээхийг бодлогоор дэмжинэ.91Олон улс, бүс нутгийн шинжтэй байгалийн шинжлэх ухааны судалгааны төв байгуулж, судалгааны үр дүнг бүтээлчээр ашиглахыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ.Иргэдийн үнэлгээ
—/100
0 иргэн үнэлсэн
Медиан утга
0 · Огт биелээгүй100 · Бүрэн биелсэн
Дахиад 150 тэмдэгт0/2000
Нэг амлалтад 2 хүртэл удаа санал өгнө. Байршил болон нэр нь таны өөрийн мэдүүлэг.